Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/958

 

        

 

 

 

 

   2024           08            21                      2024/ДШМ/958                                                

 

                           З.Б, М.Б, Ж.Бнарт

                                    холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:           

прокурор Н.Нямдорж, Л.Содбаяр,

иргэний хариуцагч “Бэрэн Групп” ХХК-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан, Г.Даваахүү

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ж.Баяржавхлан

            нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/661 дүгээр шийтгэх тогтоолтыг эс зөвшөөрчгч шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Г.Даваахүү, иргэний хариуцагч “Бэрэн Групп” ХХК-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар З.Б, М.Б, Ж.Бнарт холбогдох эрүүгийн 1702000000075 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Цагаан овгийн З.Б, 1974 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ................... тоотод түр оршин суух, /РД:...................../;

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч хийх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1 дэх заалт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

            2. Боржигон овгийн М.Б, 1970 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 нөхөр,  хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ................. тоотод түр оршин суух, /РД:................../;

            3. Алтан овгийн Ж.Б, 1963 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Барилгын үйлдвэрлэлийн удирдлага зохион байгуулалт мэргэжилтэй, “Идэр” их сургуулийн Гадаад харилцаа, оюутны хөгжил хариуцсан дэд захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо .............. тоотод түр оршин суух /РД:................../;

Шүүгдэгч З.Б нь Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа М.Б, Ж.Бнартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

-“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэсэн хэм хэмжээг зөрчин,

-Барилга хот байгуулалтын яамны “Гадаад хамтын ажиллагаа үл хөдлөх хөрөнгийн зохицуулалтын” хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бд “Бэрэн групп” ХХК-ийн барьж байсан Нийслэлийн орон сууцны санд шилжүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 31- ний өдрийн 298 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулах үүрэг өгсөн,

-Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 тоот тогтоолын нэгдүгээр заалтад “төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд орон сууцыг худалдан авах арга хэмжээ авахыг зөвшөөрсүгэй” гэж, уг заалтын хэрэгжилтийг хангуулахыг Барилга хот байгуулалтын сайд, З.Бд зөвшөөрөл олгосон шинжтэй байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, яамны ажлын албаны мэргэшсэн төрийн албан хаагчид “шударга өрсөлдөөний хууль зөрчсөн”, “сонгон шалгаруулалт зөрчсөн” тухай мэдээлсээр байтал Засгийн газарт хандаж, тогтоолд өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох талаар санаачилга гаргаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүй,

-Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Бгийн Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.М 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр,

-Засгийн газрын тогтоол албажаагүй байхад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Бэрэн группХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мтэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй этгээд болох М.Бд олгосон,

-Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпораци Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай /өөрийн жолооч, сонгуулийн штабт нь ажиллаж байсан нэг намын гишүүн хүмүүс, нөхөр Т.Түвшинжаргалын дүү гэх мэт/ хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргүүлэх үүрэг чиглэл өгсөн,

-Барилга хот байгуулалтын яамны “Төрийн захиргааны удирдлагын газрын дарга”- аар ажиллаж байсан М.Бг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон байхад буюу /Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.М 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдсөн/, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлыг нь бодитоор хэрэгжүүлэлгүй, эрхгүй албан тушаалтнаар түүний өмнөөс хэлцэл дээр гарын үсэг зуруулан,

2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах үүрэг чиглэл өгч, гэрээг байгуулан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан,

Шүүгдэгч  М.Б нь Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа З.Б, Ж.Бнартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

-“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн Албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэсэн хэм хэмжээг зөрчин,

-М.Б нь Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.М 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр,

-Засгийн газрын тогтоол албажаагүй байхад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мтэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй эрх нь дуусгавар болсон цаг хугацаанд гэрээг байгуулан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан,

Шүүгдэгч Ж.Бнь Барилга, хот байгуулалтын яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа М.Б, З.Б нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

-“Бэрэн групп” ХХК-ийн барьж байсан Нийслэлийн орон сууцны 7 дугаар хорооллын 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний 298 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулахад,

-Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргэж өгч,

“Бэрэн групп” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол Хангай хотхоны 223 айлын нийт 7975.36 м2 талбай бүхий орон сууцыг 14.993.676.800 /арван дөрвөн тэрбум есөн зуун ерэн гурван сая зургаан зуун далан зургаан мянга найман зуун/ төгрөгөөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар “Бэрэн групп” ХХК-ийн удирдлагатай яриа хэлэлцээр хийж, Барилга, хот байгуулалтын яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулсан материал, Засгийн газрын тогтоолын төсөлд “Бэрэн групп” ХХК-ийн нэрийг шууд заан оруулж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан” ...энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ...” гэснийг, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэг” ...улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх” гэж заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: З.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт, Ж.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Б 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зохион байгуулагчаар оролцож төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгчээр оролцож төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм
буруутайд
, шүүгдэгч Ж.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар хамжигчаар оролцож төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 (арван есөн сая хоёр зуун мянга) төгрөгийн торгох ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгдахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийн торгох ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгтавин нэгдахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийн торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг
журамлан шүүгдэгч З.Б2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 49 (дөчин ес) хоногийг эдлэх ялд нь оруулан түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 735,000 төгрөгийн ялыг эдэлсэнд тооцож, түүний биечлэн эдлэх торгох ялыг 18
.465.000 (арван найман сая дөрвөн зуун жаран таван мянга) төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Бнарт оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүрд 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд, шүүгдэгч М.Б, Ж.Бнарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, хэрэгт шүүгдэгч М.Б, Ж.Бнар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэд хохирогч Монгол Улсын Сангийн яаманд төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч Бэрэн групп ХХК-аас 935.179.036.80 (есөн зуун гучин таван сая нэг зуун далан есөн мянга гучин зургаан төгрөг наян мөнгө) төгрөгийг гаргуулж хохирогч Монгол Улсын Сангийн яамд олгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч З.Б, М.Б, Ж Б нараас тус бүрээс 666.666 (зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулж нийт 2.000.000 (хоёр сая) төгрөгийг Авлигатай тэмцэх газарт олгож, Улсын бүртгэлийн Ү-2204002746 дугаарт бүртгэлтэй З.Бөмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 258 тоотын 30 метр квадрат хоёр өрөө орон сууцыг битүүмжилсэн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар тогтоол, шүүгдэгч М.Бгийн эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багт байрлах Г-1423001563 дугаар гэрчилгээтэй 2000 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаар тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, 385 хуудас хоёр хавтас материалыг хэргийг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Бдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон үндэслэлгүй юм. Учир нь миний бие өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах санаа зорилго байгаагүй, уг нөхцөл байдал нотлогдохгүй байхад ийнхүү шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ухай хуульд “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.  Гэтэл хэрэгт авагдсан материалаас үзэхэд,  шүүгдэгч 3.Б Ж.Бд ... Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулах үүргийг өгсөн...” нь төрийн байгууллагад 14,993,676,800 төгрөгийн буюу их хэмжээний хүнд хор уршиг учирсан гэмт хэргийн ямар шинжийг агуулж байгааг ойлгомжтой тодорхой дүгнэж чадаагүй,худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй этгээд М.Бд олгосон...” нь ямар шинжээрээ “шүүгдэгч төрийн байгууллагад 14,993,676,800 төгрөгийн буюу их хэмжээний хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг” гэмт хэргийн ямар шинжийг агуулж байгааг ойлгомжтой тодорхой дүгнэж чадаагүй, мөн “...нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэх”-ийг зөрчсөн гэсэн байгаа ч уг журам нь шүүгдэгч 3.Б удирдаж байсан Барилга хот байгуулалтын яам биш энэ үндэслэлгүй үүсгэгдсэн эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Сангийн Яам вексел гаргаж түрээсийн орон сууц худалдан авах ажиллагаа явуулсан бөгөөд энэ тохиолдолд “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн“нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэх”зохицуулалт үйлчлэхгүй байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн ТОСК -ийн албан тушаалтнуудаас гэрчээр байцаахад шүүгдэгч чухам яаж нөлөөлснөөр шүүгдэгчийн хамаарал бүхий иргэд Түрээсийн орон сууцанд орсон, хэрэв эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бол энэ нь хэн гэдэг 25 хохирогчийн ямар эрх ашгийг яаж зөрчсөн нь тогтоогдоогүй байхад “...түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг ТОСК төрийн өмчит үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь 3.Бтэй шууд болон шууд бус хамааралтай өөрийн жолооч, сонгуулийн штабт нь ажиллаж байсан нэг намын гишүүн хүмүүс, нөхөр Т.Түвшинжаргалын дүү г.м.) хүмүүсийн материалыг хүргүүлэх үүрэг чиглэлийг өгсөн... ” зэргээр эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж” төрийн байгууллагад 14,993.676,800 төгрөгийн буюу их хэмжээний хүнд хор уршиг учруулсан... гэмт хэргийг үйлдсэн...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурлаагүйг илтгэж байна.  Иймд нотлох баримтад тулгуурлаагүй шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй. Үүнд, мөрдөн байцаалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотолж ирүүлээгүй. Хэргийг шүүхэд хянан хэлэлцэх үндэслэл болсон яллах дүгнэлтэд дурдсан хохирлын мэдээлэл бодит байдлаас илт зөрж байсан нь шүүх хуралдаан дээр Улсын яллагч нарын дүгнэлтээр ч нотлогдож байсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “...шүүгдэгч 3.Б нь албан тушаалаар хүлээсэн үүрэгтээ хайнга хандаж биелүүлээгүй, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илт хэтрүүлсэн, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсны улмаас дээрх үр дагавар бий болсон, эсхүл тодорхой сэдэлт зорилгоор “Бэрэн групп” ХХК-д давуу байдал олгож өөртөө шууд бусаар ашигтай байдал үүсгэсэн аль нь болох, энэхүү үйлдэлд тухайн компанийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд ямар байдлаар холбогдсоныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй тул 3.Баянсэлэнгийн үйлдэлд эрх зүйн дүгнэлт өгөх, зүйлчлэлийг тодорхойлоход бэрхшээлтэй байдлыг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих
асуудлууд буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв
тогтоож чадаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэсэн үндэслэлээр (13
хх 7-8) анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Дээр дурдсан 223 айлын орон сууцыг Төрийн өмчид худалдан авах үндэслэл буюу уг худалдан авах ажиллагаа Монгол Улсын Их Хурлаас баталсан төрийн бодлого, уг бодлого хөтөлбөрийн хүрээнд гаргасан Засгийн газрын тогтоол, мөн Засгийн газрын Олон Улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд явагдсан ажиллагаа, тухайн үед иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн барьж байсан орон сууцууд нь Улсын Их хурал, Засгийн газрын бодлого, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд тохиромжтой орон сууц байсан”-ыг нотолсон буюу шүүгдэгч нарын гэм буруугүйг нотлох баримтуудыг үгүйсгэх
нөхцөл байдал мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй байгаад эрх зүйн дүгнэлт
огт хийгээгүй.
Үүнээс гадна, шүүх мэтгэлцээний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэхэд дараах зүйлүүдэд мөн анхаарал хандуулах, дүгнэлт хийх шаардлага үүссэн байхад Анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт зөв хийгээгүй байна. Үүнд, Нийслэлийн Прокурорын газраас Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сарын 13 ны өдөр баталсан “Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хууль” баталсан Улсын Их хурлын гишүүдийн үйлдэл, уг хуулийг (71-р зүйл) хэрэгжүүлсэн Засгийн газрын тогтоол, чиг үүргийнхээ дагуу уг тогтоолыг баталгаажуулан Ерөнхий сайдын хамт гарын үсэг зурж, хэрэгжилтийг Сангийн сайдын хамт хангасан Барилга хот байгуулалтын сайдын үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь буруу.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 32.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт нь тухайн хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үндэслэл болох баримт бичиг бөгөөд уг баримтад яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл, яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх зэргийг тодорхой тусгах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” талаар яллах дүгнэлтэд тусгахаар хуульчилсан. Гэтэл прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгч нар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг давтан үйлдсэн мэт бичсэн байх ч шүүгдэгч  3.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт заасан “...хүнд хор уршиг учруулсан...” гэмт хэрэгт ялласан нь уг яллах дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаас гарсан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй нөхцөлд хүргэж байна.

Нийслэлийн прокурорын газраас Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сарын 13 ны өдөр баталсан “Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хууль” баталсан УИХ-ын гишүүдийн үйлдэл, уг хуулийг (71 -р зүйл) хэрэгжүүлсэн Засгийн газрын тогтоол, чиг үүргийнхээ дагуу уг тогтоолыг баталгаажуулан Ерөнхий сайдын хамт гарын үсэг зурж, хэрэгжилтийг Сангийн сайдын хамт хангасан Барилга хот байгуулалтын сайдын үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сарын 13 ны өдөр баталсан “Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хууль”, уг хуулийг баталсан УИХ-ын гишүүдийн үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна. Зүй нь “Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хууль”-ийг хэрэгжүүлсэн хүнийг шийтгэх санал гаргаж буй прокурор эхлээд уг хуулийг баталсан субьектийн үйлдэлд, өөрөөр хэлбэл, “Бэрэн групп”ХХК-аас худалдан авалт хийх мөнгө төсөвлөсөн заалт бүхий уг хуулийг баталсан Монгол Улсын Их Хурлын үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийх хэрэгтэй байжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй байх” шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Бөмгөөлөгч Г.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Засгийн газар асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ...” гэж заасан байх бөгөөд энэ нь аль нэг салбарын сайд дангаараа Засгийн газрын аливаа шийдвэрийг гаргах эрхгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Засгийн газраас гарсан аль нэг шийдвэр нь хууль бус байсан байлаа гэж бодоход үүний хариуцлагыг тухайн салбарын сайд нь дангаараа хариуцах хуул зүйн үндэслэлгүй юм. Хэрвээ тухайн шийдвэрийн төслийг боловсруулсан, Засгийн газрын хуралдаанаар зохих бэлтгэлийг хангуулалгүй хэлэлцүүлсэн зэрэг асуудлыг гэмт хэрэг гэж дүгнэж байгаа бол  үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн объектив талын шинж нь З.Б буруутгаж байгаа үйлдлийн тохиолдолд заавал шийдвэр албан ёсоор гарсан байхыг шаардах тул тогтоолын төсөл бэлтгэсэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн зэргийг гэмт хэрэгт тооцох ямар ч боломжгүй юм. Тодруулбал шийдвэр албан ёсоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэгдэж байж гарна. Үүнээс өмнө бол огт шийдвэр гараагүй байх учраас үүнд гэмт хэрэг үйлдэгдсэн, эсвэл үйлдэгдээгүй гэж хууль зүйн дүгнэлт хийх ямар ч боломжгүй юм. Эдгээрээс гадна хэрвээ Засгийн газрын 2016 оны 289 дүгээр тогтоол нь гэмт хэрэг үйлдэгдэх замаар гарсан гэж шүүх дүгнэж байгаа бол тухайн тогтоолыг хэрэгжүүлж “Бэрэн групп” ХХК-иас худалдан авсан 223 айлын орон сууцыг Төрийн өмчид шилжүүлэн авсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,1-д “Хууль зөрчсөн хэлцэл”, хэрвээ Ж.Б нь яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллах эрхгүй байхдаа уг хэлцлийг хийсэн гэж үзвэл мөн хуулийн 56.1.5-д “Эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл” гэсэн үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бусад тооцогдох, улмаар 56.5-д “...хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр хийсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу “Бэрэн групп” ХХК-д 223 айлын
орон сууцыг буцаах үр дагавар үүснэ.
Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй 177 иргэнийг холбогдох журам зөрчин оруулсан мэтээр буруутгасан. Уг асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргах эрх Барилга  хот байгуулалтын сайдад хуулиар олгогдоогүй. Нэгэнт хуулиар эрх олгогдоогүй учраас олгогдоогүй эрхийг урвуулах талаархи ойлголт байх боломж байхгүй. Хэрвээ Төрийн өмчийн орон сууцанд хэн гэдэг иргэнийг оруулах асуудлыг шийдвэрлэх эрх Барилга хот байгуулалтын сайдад хуулиар олгогдсон байсан бол, тухайн эрх мэдлээ тухайн сайд урвуулан ашиглах тухай ойлголт байж болох байх. Тэгэхээр уг асуудлаар Барилга хот байгуулалтын сайдын ажил эрхэлж байсан З.Б Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Б цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Бөмгөөлөгч Л.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх шийдвэр гаргахдаа яллах, цагаатгах талын нотлох баримтад эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Засгийн газар хооронд байгуулсан буюу Хятад улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн зээлийн төслийн асуудалд дүгнэлт хийгээгүй. Үүнд тулгуурлан гарсан Засгийн газрын тогтоолд шүүхээс мөн дүгнэлт хийгээгүй. Яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримт нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа мэт яллах талын нотлох баримтууд байдаг. Өөрөөр хэлбэл, тогтоолын төслийг боловсруулах үйл явц, дараагийн төрийн нарийн бичгийн дарга нь ажилдаа ороогүй байхад үүрэг гүйцэтгэгч нь гарын үсэг зурсан үйл явц, төсөл хэрэгжихтэй холбогдуулан яаманд ирсэн өргөдөл, гомдлуудыг шийдвэр гаргах эрх бүхий байгууллагууд харьяаллын дагуу шилжүүлэх үйл явцуудыг яаруу сандруу, гэмт хэрэг үйлдэх гээд байгаа тэдгээрийн шинж мэтээр дүгнэж, “Бэрэн групп” ХХК-иас авах ёсгүй байсан орон сууцыг авсан, С.Мг ажилдаа ороогүй байхад амжуулж Засгийн газрын хуралдаанд оруулсан, Засгийн газар кабинетын журмаар шийдвэр гаргахдаа төсөлд хууртагдаж худалдан авалт хийсэн, худалдан авалт нь хууль зөрчсөн, тэр завсар нь 25 иргэнийг оруулсан нь давуу байдал бий болгосон гэж үзсэн. Гэтэл үйлдсэн яллах дүгнэлт нь цаг хугацааны хувьд 3 шатны шүүхээр хэлэлцэгдэхээс өмнө байсан. Хохирлын мөнгөн дүн тодорхойгүй болж эхэлсэн. Прокурор яллах дүгнэлтэд дурдагдсанаас өөр дүнг төлүүлэх нь зүйтэй гэж шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан явагдах үндэслэл нь яллах дүгнэлт байх ёстой. Яллах дүгнэлтэд тавигдах шаардлагыг хуульчилсан. Хуулийн шаардлага хангаагүй яллах дүгнэлтээр анхан шатны шүүх хуралдааныг явуулсан. Өмгөөлөх талын нотлох баримт болох Засгийн газрын тогтоол, хоёр улсын гэрээ, хэлэлцээр, Төсвийн тухай хууль, “Бэрэн групп” ХХК-ийн нэрийг заасан заалт, тодотголоор орсон мөнгөн дүн, Сангийн яам вексель гаргах нь тендерийн хуульд хамаагүй зэрэг нь шүүгдэгчийг цагаатгах нотлох баримт болж чадахгүй талаар шүүх дүгнээгүй. Өмнөх 2 цагаатгах тогтоол ч цагаатгах нотлох баримтуудыг үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй. Иймд давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэхдээ тэдгээрийн субъектив санаа зорилгыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж Ж.Бг буруутгаж ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлж чадаагүй. Мөн анхан шатны шүүхээс тус эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэсэн атлаа эрүүгийн ял оногдуулахдаа Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг удирдлага болгон ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Бд эргэлзээ бүхий нотлох баримтаар ял оногдуулсан. Ж.Бнь энэ хэрэгт 13 дугаар хавтаст хэргээс орж ирдэг. Мөрдөн байцаалтын хэрэг нээснээс хойш Ж.Бүйл явдалд оролцоогүй байж байгаад гэрчээр асуугдахдаа унаж, яллагдагчаар татагдсан. Анхан шатны шүүхээс Ж.Бг 4 үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Нэгдүгээрт, “Бэрэн групп” ХХК-ийн удирдлагатай яриа хэлэлцээр хийсэн гэх үйлдлийн хувьд хавтаст хэрэгт албан ёсны уулзалт тэмдэглэл авагдаагүй. Зөвхөн шийтгэх тогтоолын 11 дүгээр хуудаст авагдсан эргэлзээ бүхий нотлох баримтаар гэм буруутайд тооцсон. Гэрч Доржготов нь Барилга, хот байгуулалтын яамны харьяа Орон сууц дэд бүтцийн нэгжийн зохицуулалт ажилтай бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “2016 оны 5 дугаар сарын сүүлээр З.Б сайд над руу залгаад намайг завтай бол өрөөнд ороод ир гэхэд нь би барилгын инженер Ганзоригийг дагуулаад сайдын өрөөнд орж уулзсан, тэгэхэд “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.М гэж хүн сууж байсан, З.Б сайд Ганзориг бид хоёрыг Б.Мтэй танилцуулаад Засгийн газрын шийдвэр гарсан байгаа гэж хэлсэн, тэгээд бид хоёр гараад сайд Б.Мтэй хамт өрөөндөө үлдсэн, Ганзориг бид хоёр Ж.Бзахирлын өрөөнд ороход “Бэрэн групп” ХХК-ийн ажилтан гэх танихгүй хүнтэй хамт байсан” гэх мэдүүлэгт үндэслэж яриа хэлэлцээр хийсэн гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд яриа хэлэлцээрт юу хэлэлцэгдсэн талаар баримт байхгүй. Таамгаар яриа хэлэлцээр хийсэн гэж үзэж, ялласанд гомдолтой байна. Хоёрдугаарт, төсвийн ноорог хийсэн гэж буруутгахдаа эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудаст Засгийн газрын 298 дугаар тогтоолын тухай буруу яригддаг. 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр О.Энхтуяа төслийг ноороглосон нооргийн эх бичвэр 1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудаст авагдсан. 1 дүгээр хавтаст хэргийн 61-69 дүгээр хуудаст авагдсан Нямдэлгэрийн өгсөн “Би О.Энхтуяа руу утсаар яриад нөгөө 2 тогтоолын төслөө мэйл хаягаар явуулчих гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээс төслийг О.Энхтуяа боловсруулсан болох нь харагдаж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 205-206 дугаар хуудаст авагдсан Барилга, хот байгуулалтын яамыг хариуцсан референт Нямдэлгэр өгсөн мэдүүлэгтээ “З.Б сайдтай тохироод гэр хорооллын төсөл хөтөлбөрийн гар бичмэлтэй танилцлаа, миний бичгийн хэв мөн байна” гэж мэдүүлсэн. Иймд Ж.Бг эргэлзээ бүхий нотлох баримтаар төсөл боловсруулсан гэм буруутайд тооцсон гэж үзэж байна. Гуравдугаарт, төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагааг Төсвийн тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт суусан хөрөнгөөр бараа авах үйлчилгээ худалдан авахдаа сонгон шалгаруулахаар зохицуулсан. Гэтэл Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2016 оны төсөвт 14.000.000.000 төгрөг суугдаагүй байхад түүнийг худалдан авах ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2016 оны 298 дугаар тогтоолоор төрийн худалдан авалтын асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн буюу тендер зарлах боломжгүйгээр гэрээний нөгөө талыг сонгосон. Салбарын сайдтай гэрээ байгуулах үүрэг хүлээлгэсэн байхад тухайн сайдыг сонгон шалгаруулалт явуулаагүй, “Бэрэн групп” ХХК-ийг өөрөө сонгож гэрээ байгуулсан мэтээр буруутгасан нь хууль зүйд нийцэхгүй. Засгийн газрын 298 дугаар тогтоолтой холбогдож гэм буруугийн асуудал яригддаг. Уг Засгийн газрын тогтоолыг ямар үндэслэлээр оруулж батлуулсан нь гэрч Ч.Сайханбилэг, З.Энхболд нарын мэдүүлгээс харагдана. Гэрчүүдийн дийлэнх нь “Монгол Улсын Засгийн газрын 298 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн асуудлаар Засгийн газрын гишүүн буюу сайдыг дангаар нь буруутгах боломжгүй” гэж мэдүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхын санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх” талаар заасан. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Засгийн газрын олонхын шийдвэрээр баталсан ажилд хариуцлагын ажил гүйцэтгэсэн хэдхэн хүнийг гэм буруутай гэж үзэх нь шударга бус гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, Ж.Бг З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай хүмүүсийн материалыг Төрийн орон сууцны корпораци буюу төрийн өмчийн үйлдвэрийн газарт хүргэж өгсөн гэж буруутгасан.   Бүртгэлийг зогсоосон байхад нэмж материал хүргэж өгсөн гэж үзсэн. Хэн бүртгэлийг зогсоосон, хэн нэмж авч, дээрх бүртгэл хийгдсэн гэх үйл баримт байгаа тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудал яригдана. Гэтэл Ж.Бг зөвхөн хүргэж өгсөн гэдгээр гэм буруутай гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 56 дугаар хуудаст авагдсан шүүхийн тогтоолын хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт хэсэгт Ж.Бг “тэдэнд давуу байдал олгон түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулж” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээ, хязгаараас давж, Ж.Бг зохион байгуулсан мэтээр дүгнэсэн. Ж.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт зааснаар хамжигч гэж журамлаж орж ирсэн. Гэтэл дүгнэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зааснаар зохион байгуулсан гэж үзсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх Ж.Бд эргэлзээ бүхий нотлох баримтаар ял халдааж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Бг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч “Бэрэн Групп” ХХК-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн Газрын “Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 298 дугаар тогтоол гарч 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Түрээсийн 223 айлын орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Түрээсийн 223 айлын орон сууц хүлээлцсэн акт"-аар төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сангийн яамнаас вексель олгож, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сангийн яам болон Хаан банкны хооронд байгуулсан №116/614 дугаартай “Төлбөр баталгаажуулах гэрээ” байгуулагдаж 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкнаас векселийг мөнгөжүүлж 14,993,676,800.00 төгрөгийг “Бэрэн групп” ХХК олгож
улмаар 2016 оны
09 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хурлаас Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан байхад анхан
шатны шүүх Засгийн
газрын тогтоол болон Төсвийн тухай хуульд захирагдахгүй “Бэрэн групп” ХХК-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөн хийсвэр санхүүгийн төлбөр тооцоо гарган Сангийн яам болон Хаан банкны хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлийн “хуримтлагдсан хүү” болох 935,179,036,80 төгрөгийг “хор уршгийн зардал” гэсэн Эрүүгийн хуульд байхгүй шинэ нэр томьёо, холбоос гарган “Бэрэн групп” ХХК-иас векселийн хүүг төлүүлэх шийдвэр гаргаж байгаа нь эдийн засгийн болон эрх зүйн хөрс суурьгүй, ямарч шалтгаант холбоогүй, хууль зүйн үндэслэлгүй гэж иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс албан ёсны хуулийн хүчин төгөлдөр гэрээтэй, Улсын Их хурлаар батлагдсан Төсвийн тухай хуулийг дагаж мөрдсөний төлөө анхан шатны шүүхийн шүүгч иргэний хариуцагч болгож 935.000.000 төгрөгийг төл гэж байгаа явдал бол нэг талаар төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд зориулан Төсвийн тухай хуулиар худалдан авсан асуудалд хэн ч хохироогүй байхад ямарч хохирогчгүй байхад гэрээний үнийн дүн болох орон сууцны үнийг гаргуулах үндэслэлгүй гэж тайлбарласан мөртлөө хор уршгийн зардал тооцож байгаа явдал нь ямарч логик уялдаагүй нөгөө талаар Эрүүгийн хуульд байхгүй ухагдахуун гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Засгийн газрын 298 дугаар тогтоолд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн орон сууцны хороололд баригдаж байгаа Бэрэн групп” ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авахыг ...Худалдан авсан орон сууцны үнэ болох 15.000.000.000
төгрөгийг" гэж шууд компанийн нэр зааж, мөнгөн дүнг тодорхой бичсэн
байхад яллах тал болон анхан шатны шүүгч “тендер” явуулах ёстой байсан гэж
муйхарлаж байгаа үйл ажиллагаа бол нэг талаар гүйцэтгэх засаглалын бүрэн
эрхэд халдсан нөгөө талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг
уншиж судлаагүй ба Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил
үйлчилгээ худалдан авах тухай хууль үйлчлэх ёстой мэтээр хандан хуулиудыг
хооронд нь хольж андуурч будилж байгаа явдал
. Уг нь Засгийн газрын
тогтоолоор бол ямар нэгэн бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай
заагаагүй ба харин үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч байхад нээлттэй тендер
шалгаруулалтын журмыг зөрчин худалдан авах ажиллагааг зохион
байгуулаагүй гэж шүүн таслах ажиллагаа явуулж байгаа явдал нь хуулиудыг
хэрхэн хэрэглэж буй хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг
харуулж
байгааг дурдах нь зүйтэй байна. Эдгээр хоёр хуулийг эхлээд уншиж харьцуулаад ямар харилцаанд хэзээ, яаж хэрэглэх ёстой талаар ялгаж, салгаж ойлгож нэг мөр, зөв хэрэглэх ёстой буюу ядахнаа үл хөд
лөх эд хөрөнгө болон бараа ажил үйлчилгээг хооронд нь
ялгаж салгах эрх зүйн, ухамсар дотоод итгэл, хууль хэрэглээний чадвартай
байх ёстой ба түрээсийн орон сууцны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн
бодит ажлыг гэмт хэрэг
рүү гулсуулж, шингээж болохгүй билээ. Засгийн газрын тогтоол бол халдашгүй... Засгийн газрын тогтоол шийдвэрийг хууль бус гэж Авлигатай тэмцэх газар хавтас хэрэг үдэж харин Нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж буй ажиллагаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон прокурорын тухай хуулиар олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн хууль бус үйл ажиллагаа ба Засгийн газрын шийдвэрийг, Төсвийн тухай хуулийг Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүгч нар дагаж мөрдөх ёстой болохоос биш зөв буруу, хууль бус гэж шалгаж мөрдөх, яллах дүгнэлт бичих эрх байхгүй бөгөөд Засгийн газрын тогтоол нийгэмд аюултай үйлдэл гэсэн хуулийн заалт байхгүй. Засгийн газрын тогтоол гэмт хэргийн шинжтэй гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй, Засгийн газрын тогтоолыг Авлигатай тэмцэх газар шалгах, прокурор хянах эрх байхгүй, хууль бус тогтоол гэж яллах дүгнэлт бичин шүүхээр хянан шийдүүлэх гэсэн санаа зорилго бол хууль зүйн үндэслэлгүй талаар шүүх тайлбарлах ёстой байтал Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, биелүүлсэн аж ахуйн нэгж, компанийг иргэний хариуцагч болгож 935.000.000 төгрөгийн зохиомол төлбөрт оруулж төлөх ёстой гэж шийдвэрлэж векселийн хүүг төлөх ёстой гэж санхүүгийн төлөх ёсгүй өр төлбөрт унагааж байгаа дүр зураг бол эрх зүйн үндэслэлгүй хууль бус шийдвэр учраас
давж заалдах шатны шүүхэд энэ талаар уламжлах нь зүйд нийцнэ. “Бэрэн групп” ХХК хоосон амлалт, хуурамч төсөл боловсруулж давуу байдал олж аваагүй, суврага бариагүй, хөшөө босгоогүй, мухар зам тавиагүй, хуучин зүйлийг шинэ гэж гөжирдөөгүй, ашиглалтанд ороогүй барилгыг баригдсан мэтээр хуурч мэхлээгүй, хүн амын худалдан авах чадварт тохирсон орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, бага орлоготой иргэд нийгмийн эмзэг хэсэгт зориулсан орон сууц барьж байсан бөгөөд 223 айлыг зах зээлээс хямд өртөгтэй орон сууцанд оруулж гэр хорооллыг орон сууцжуулж, утаагүй Улаанбаатар, гэр хорооллын дахин төлөвлөлт, Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг бодитойгоор хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтыг амжилттай явуулсан аж ахуйн нэгж юм. Нэг л харьцуулалт, жишээ дурдахад 2016 онд Төрийн орон сууцны корпорацын барьж байсан “Буянт ухаа цогцолборын” барилгын 1м2 талбайн зах зээлд зарагдаж байсан үнэ 2.000.000-2.500.000 төгрөг байсан. Гэтэл “Бэрэн групп” ХХК бол 1м2 тайлбайг 1.880.000 төгрөгөөр борлуулсан ба Засгийн газрын тогтоолд дурдсан 15.000.000.000 төгрөгийг гэрээний нийт талбай болох 7975.36м2 талбайд хуваах юм бол 1.880.000 төгрөг л гарч ирж байгаа ба ийм энгийн зүйлийг мөрдөгч, прокурор “Бэрэн групп” ХХК-г давуу байдал олж авсан мэтээр харлуулж шалгаж яллах гэж оролдсон боловч нотлогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн, илрүүлсэн гэдгээ батлахын тулд төлбөр төлж шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа явдал бол үнэндээ нэг талаар өрөвдмөөр нөгөө талаар төрийн албаны эрх мэдлийг ингэж ашиглаж ажиллаж хувийн хэвшлийг буруутгаж болохгүй юм. Төр засаг нь төсөл, хөтөлбөр боловсруулж хувийн хэвшлийг дайчилж ажиллагаанд оруулчихаад явцын дунд нь Төрийн нэг яам нь гэрээ хэлцэл байгуулж байхад Төрийн нэрийн өмнөөс Төрийн өөр нэг салаа мөчир болсон прокурорын байгууллагаа сүүлд нь гэнэт орж ирж бүтээн байгуулалтын зогсоож гацаа үүсгэж яллаж болохгүй. Ийм зөрчилтэй ажиллагаа явуулах юм бол энэ улс орны эдийн засаг элгээрээ хэвтэж хувийн хэвшил дампуурч, иргэд ажил орлогогүй, орон сууцгүй харин дотоодын аж ахуйн нэгжээ татан унагаах хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэхээс өөр дүр зураг харагдахгүй байна. Энэхүү хавтас хэрэг болон яллах дүгнэлтийг анхан шатны шүүх урьд нь олон янзаар шийдвэрлэж байсан ба 2 удаа шүүгдэгч нарыг яллаж 2 удаа цагаатгаж шийдвэрлэж байсан түүхтэй ба гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг нэг бол 993.000.000 төгрөг, 1.200.000.000 төгрөг, эсхүл 14.000.000.000 төгрөг гэж янз янзаар тооцож гаргаж байсан ба хэн яаж хэрхэн хохирсныг янз бүрээр тайлбарлах гэж оролдож байсан боловч хөдөлшгүйгээр нотолсон баталсан зүйл огт байхгүй. Шүүгч Т.Алтантуяагийн зүгээс гэрээний үнийн дүнгээр хохирлыг тооцсон мөртлөө “Бэрэн групп” ХХК-д огт хамааралгүй, шалтгаант холбоогүй Сангийн яам болон Хаан банкны хооронд байгуулагдсан гэрээний хуримтлагдсан хүүг хор уршгийн зардалд тооцон иргэний хариуцагч төлөх ёстой гэж байгаа дүр зураг бол хэргийн бодит байдал болон хууль шударга ёсонд нийцэхгүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга нь 223 айлын орон сууц худалдах худалдан авах гэрээг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болж хувирч байгаа хууль зүйн үр дагавар үүсэж байгаа. Улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан хэм хэмжээ, зохицуулалт үйлчлэх ёстой бөгөөд хэлцэл хийсэн талууд нь
шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ёстой учраас иргэний хариуцагч
“Бэрэн групп” ХХК-д 223 айлын орон сууц буцаагдаж
, харин гэрээний үнийн дүн
болох 14,993,676,800 төгрөгийг тус компани төсөвт төлөх ёстой юм. Гэтэл
анхан шатны шүүхийн шийдвэрт гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь гэрээний үнийн дүн гэж тодорхойлсон мөртлөө түүнийг хэн ч төлөх ёсгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй, зөрчилтэй шийдвэр ба нэг талаар гэрээ хүчин төгөлдөр мэт нөгөө талаар гэрээ нь гэмт хэрэг мэтээр тайлбарлаж дүгнэж байгаа явдал бол “сүү тараг хоёр нийлбэл гашилдаг” гэдэг шиг болсон үйл явдалд мэс засал хийн яллагаанд тааруулж буй төдий хувийн үзэмж гэж үзэхэд хүргэж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үйлчилж ирвэл эцсийн дүнд нь 223 айл, өрх гэр бүл орон сууцгүй болж үлдэх аюул нүүрлэж байгаа ба Засгийн газрын тогтоол болон Төсвийн тухай хуулиар
хамгаалагдсан түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бодит ажлыг
гэмт хэрэг болгож буй шүүн таслах ажиллагаа бол яагаад ч хууль, шударга
ёсонд нийцэхгүй гэж хуульчийн хувьд дүгнэж байна.

Засгийн Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8  дахь хэсэгтХууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэг, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан. “Бэрэн групп” ХХК-ийн хувьд Засгийн газрын тогтоол, шийдвэрийг дагаж мөрдөн хэрэгжүүлж, үр дүнд нь 223 айл өрх, гэр бүл орон сууцтай болсон. 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар “Бэрэн групп” ХХК-д олгосон 223 орон сууцны төлбөр хуулиар баталгаажсан. Гэтэл учир битүүлэг шалтгаанаар анхан шатны шүүх Сангийн яам болон Хаан банкны хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлд заасан хүүгийн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол мэтээр хуримтлагдсан хүүг хор уршгийн зардал гэж өөрийн үзэмжээр тайлбарлан “Бэрэн групп” ХХК-г хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж 935.000.000.000 төгрөгийг Сангийн яаманд олгосугай гэж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, утгагүй хууль бус, алдаатай шийдвэр билээ. Монгол Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан. Тодруулбал, Улсын Их хурлаар баталсан Төсвийн тухай хуулийг Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүх дагаж мөрдөх ёстой. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэсний дагуу “Бэрэн групп” ХХК Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн ба энэхүү түрээсийн орон сууцны хөтөлбөр нь Төсвийн тухай хуулиар баталгаажин санхүүжсэн нөхцөл байдал болон нийгэмд тустай, ашигтай орон сууц барьж төр засгийн шийдвэрийг дагаж мөрдсөн учраас иргэний хариуцагч байх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” мөн хуулийн 39.7 дугаар зүйл “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж” байх тул шийтгэх тогтоолын иргэний хариуцагч төлөх ёстой гэсэн “Бэрэн групп” ХХК-д холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хүчингүй болгож, хууль шударга ёсыг хэрэгжүүлж өгнө үү. ...”  гэв.

Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр тал бүрээс нь дүгнэж, 77 хуудас шийтгэх тогтоол гарсан. Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол, тайлбарт дурдагдаж буй нийтлэг зүйлийг шийтгэх тогтоолд дэлгэрэнгүй тусгаж, шүүхээс хууль зүйн дүгнэлт хийсэн. Үйлдэл болон шүүгдэгч тус бүрээр хэргийн үйл баримтыг шинжлэн судалсан нотлох баримтуудтай уялдуулан болсон процесс, хэд хэдэн хуулийг зөрчсөн зөрчлийн талаар, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг дүгнэж, уг хор уршгийг “Бэрэн групп” ХХК-иас гаргуулбал зохих талаар дүгнэж, дэлгэрэнгүй дурдсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Прокурор анхан шатны шүүх хуралдаанд хорих ял оногдуулах ялын санал гаргасан. Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, тэдгээрийн шинж чанар, учруулсан хохирол, бусдад төлөх төлбөргүй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний дотор торгуулийн ял оногдуулсан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд торгуулийн ял оногдуулсан тул прокуророос эсэргүүцэл бичээгүй. Шүүхийн шийтгэх тогтоол нь бүрэн дүүрэн тайлбарлагдаж, хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий гарсан. Уншвал зохих хэргийн агуулга бүрийг бүрэн дүүрэн тусгаж, эргэлзээ төрүүлэхээргүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Л.Содбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Энэ хэргийг 2016 оноос хойш шалгасан. Энэ хугацаанд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэд хэдэн удаа хэлэлцэгдэж байсан бөгөөд 2 удаа цагаатгах тогтоол, 2 удаа шийтгэх тогтоол гарч байсан. Хамгийн сүүлд шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар шийтгэх тогтоол гарсан. Уг шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 40.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тухайн шүүхийн шийдвэрт заасан заалтууд зайлшгүй биелэгдэх шинжтэй байдаг. Тухайлбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 182 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоолоор шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх талаар дүгнэлт өгч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг удаа дараа хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх 2023 онд дахин цагаатгах тогтоол гаргасан. Үүнийг мөн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. “Бэрэн групп” ХХК нь Монгол Улс болон Хятад улсын Засгийн газар хооронд байгуулагдсан гэрээний дагуу зээлийн санхүүжилтээр “Хангай” хотхоныг барьсан. Тухайн компанийн туслан гүйцэтгэгч компани байдаг. Барилга, хот байгуулалтын яамны гэрчээр өгсөн мэдүүлэгт ““Бэрэн групп” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүй, ерөнхий гүйцэтгэгчийн заавраар хийх ёстой” гэж мэдүүлсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэгдсэн журмын 4.3-д “түрээсийн орон сууцыг Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байгаа орон сууц, эсвэл ашиглалтад орсон зах зээл дээр борлуулагдаагүй байгаа орон сууцнаас авна” гэж заасан. Гэтэл Барилга, хот байгуулалтын яам энэ журамд нийцээгүй компанитай гэрээ байгуулсан. Өмгөөлөгч Г.Даваахүү, Л.Хатанбаатар нар ““Бэрэн групп” ХХК-ийн орон сууцыг хүчээр шахуу авсан, одоо гэрээгээ цуцална” гэдэг зүйлийг ярьж байна. Энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд үр дагавар үүсэхээр бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ. Шүүгдэгч Ж.Б“400 гаруй хүн хүсэлт гаргаснаас зорилтот бүлгийн хүмүүсийн өргөдлийг шийдвэрлэсэн” гэж ярьж байна. Гэтэл тухайн хүсэлтүүдийг авах талаар албан бичиг явуулахад тийм хүсэлтүүд байгаагүй тул энэ нь үгүйсгэгдэж байна. Эрүүл мэндийн яамд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Сувдмаа гэх хүнээс Барилга, хот байгуулалтын яамд “түрээсийн орон сууцанд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүргүүлэхэд сайд З.Бгарын үсэгтэй “Барилга, хот байгуулалтын яам энэ асуудлыг хэлэлцэхгүй, Төрийн орон сууцны корпораци тусдаа журмын дагуу явуулна”  гэсэн хариу өгсөн. Гэтэл дараа нь өөрсдөө нэрс гаргаж хүргүүлсэн. 2016 оны 3 болон 4 дүгээр сард түрээсийн орон сууцны бүртгэлийг зогсоосон байсан талаар нэр бүхий гэрчүүд мэдүүлдэг. Тухайн 25 хүн З.Бтэй хамаарал бүхий этгээд болох нь Ариунаа гэх хүний мэдүүлгээр нотлогддог. Сугалаа ямар байдлаар зохион байгуулагдсан, ямар байдлаар нэрсээ өгсөн, З.Бдүү, хамаатан, садан төрлийн хүмүүс байсан зэрэг талаар хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд байдаг. Давж заалдах гомдлуудад “нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцсон” гэж байна. Гэтэл шүүх 10 гаруй хуудас дүгнэлт бичсэн бөгөөд үүнээс аль нь үндэслэлгүй талаар тайлбар хэлсэнгүй. Тухайн үед төрд мөнгө байхгүй байсан тул Хаан банкаар дамжуулж орон сууцны төлбөрийг векселиэр төлсөн. Векселиэр худалдаж авч байгаа тохиолдолд тендерийн тухай хуулийг баримтлахгүй гэж байна. Гэтэл 2005 онд батлагдаж, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн 8.2-т үнийн дүнг тодорхой заасан. Компанийг тендер сонгон шалгаруулах замаар шалгаруулах ёстой байсан. “Бэрэн групп” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамд 720 айлын орон сууцыг 50.000.000.000 төгрөгөөр худалдах албан бичгийг хүргүүлсэн. Барилга, хот байгуулалтын яам тухайн өдрөө буюу тэр даруйд нь Сангийн яамд 720 айлын орон сууцыг 50.000.000.000 төгрөгөөр худалдан авах саналыг хүргүүлсэн. Сангийн яамнаас “50.000.000.000 төгрөгөөр 720 айлын орон сууц худалдан авах боломжгүй, 15.000.000.000 төгрөгөөр худалдан авах, векселиэр санхүүжүүлэх боломжтой” гэсэн хариу ирүүлсэн. Тэгэхээр Засгийн газар шахаж, “Бэрэн групп” ХХК-ийг хүчээр хөтөлбөрт оруулсан зүйл байхгүй. Монгол Улсад “Бэрэн групп” ХХК-иас өөр олон компани байгаа. Өмгөөлөгч Л.Хатанбаатар “Төсвийн тухай хуультай холбоотой асуудалд төрийн аудит дүгнэлт гаргах ёстой” гэж байна. 1.499.000.000 гэсэн гэрээнд заасан үнийн дүнд шинжээч томилох шаардлагагүй. Харин тухайн орон сууцны зах зээлийн ханшийг тогтоосон 2-3 дүгнэлт гарсан. Хамгийн сүүлд Хөрөнгө үнэлгээчдийн холбооноос 1 м.кв-ыг 1.720.000 төгрөг гэсэн дүгнэлт гарсан. 1.720.000 төгрөгөөр бодож үзвэл 1.276.676.800 төгрөгийн зөрүү гарсан буюу “Бэрэн групп” ХХК орон сууцаа зах зээлийн ханшаас өндөр үнээр зарсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэрээний үнийн дүнгээр тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь векселиэр санхүүжүүлсэнтэй холбоотой хуримтлагдсан хүү 935.179.036 төгрөг гэж тооцож үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн гэрээ байгуулагдаагүй байсан бол 14.993.676.800 төгрөг улсын төсвөөс гарахгүй байсан. Тухайн гэрээ байгуулагдаж, гэмт хэрэг гарснаар хор уршиг нь векселийн санхүүжилтийн хуримтлагдсан хүү байна. Хэрэг болсон 2016 онд дараагийн сонгуулийн хугацаа ойртсон байсан талаар гэрчүүд мэдүүлсэн. Төрд мөнгө байхгүй байсан тул Барилга, хот байгуулалтын яам тендер сонгон шалгаруулалт зарлаж явуулах боломжтой байсан. Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтэн өгсөн мэдүүлэгтээ “зах зээлд бэлэн борлуулагдаж байгаа орон сууцыг худалдаж авах боломжтой, заавал “Бэрэн групп” ХХК-ийн орон сууцыг худалдаж авах шаардлагагүй гэдэг талаар З.Б, Ж.Бнарт удаа дараа хэлж байсан” гэж мэдүүлдэг. Өмгөөлөгч нар давж заалдах гомдол болон тайлбартаа “Засгийн газрын тогтоолд “Бэрэн групп” ХХК-ийг нэрлэн заасан, Засгийн газрын тогтоолыг шүүх гээд байгаа юм уу” гэдэг асуудлыг ярьж байна. Монгол Улсад төрийн эрх мэдэл хуваарилалт, шүүх эрх мэдэл гэж байдаг. Тухайн ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу явагдаагүй бол түүнийг шүүх эрх мэдэл нь гагцхүү шүүх байгууллагад хадгалагдана. Гэтэл прокурор болон шүүхийн байгууллагыг мэдлэгтэй, мэдлэггүйгээр нь ярьж байгаа нь ёс зүйгүй байна. “Бэрэн групп” ХХК-иас гаргуулах төлбөрийн хэмжээг зах зээлийн ханшийн зөрүүгээр гаргаагүй бөгөөд хуримтлагдсан хүүг тооцож бодсон. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хамгийн сүүлийн байдлаар Монгол банкнаас хуримтлагдсан хүүг төлсөн. 14.993.676.800 төгрөг “Бэрэн групп” ХХК-ийн дансанд орсон бөгөөд үүнтэй холбоотой үүссэн хор уршгийг “Бэрэн групп” ХХК хариуцах нь үндэслэлтэй. Өмгөөлөгч Ж.Баяржавхлан хууль буцаан хэрэглэхтэй холбоотой асуудлыг ярьж байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 73 дугаар хуудаст тодорхой тусгасан. Одоо 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хэрэглэгдэж байгаа тул шүүх 2002 оны процессын хуулийг хэрэглэж шийдвэрлэх боломжгүй. Үйлчлэлийн хугацаа нь дууссан хуулийг хэрэглэх ёстой байсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар хавтаст хэрэгт цугларсан олон нотлох баримтуудаас нэгийг нь түүж авч, эргэлзээтэй гэж тайлбарлах амархан. Энэ хэрэг нь анхан болон давж заалдах шатны шүүхээр удаа дараа буюу 6-7 удаа хэлэлцэгдэж байсан бөгөөд тэр бүрд нь шүүхээс тодорхой хууль зүйн дүгнэлтүүдийг хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 8 жил үргэлжилж, хэрэг удааширсныг үгүйсгэхгүй. Гэхдээ шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч З.Б, Ж.Б, М.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Б нь Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын
яамны сайдаар ажиллаж байхдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Б, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бнартай урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн, зохин байгуулагчаар оролцож тухайн үед хучин төгөлдөр мөрдөгдөж байсан 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон 2002 оны Төрийн албаны хуулийн 4 дүгээр зуйлийн 4.1 дэх хэсэгт заасан "Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийн хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэсэн хэм хэмжээг зөрчсөн, тодруулбал:

-Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бд "Бэрэн групп” ХХК-ийн барьж байсан Нийслэлийн орон сууцны 7 дугаар хорооллын 223 айлын орон сууцыгтөрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай "Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулах үүргийг өгсөн,

-мөн Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 тоот тогтоолын
нэгдүгээр заалтад “төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд орон сууцыг худалдан авах арга хэмжээ авахыг зөвшөөрсүгэй” гэж, уг заалтын хэрэгжилтийг хангуулахыг Барилга, хот  байгуулалтын сайд З.Бд зөвшөөрөл олгосон шинжтэй тухайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, яамны ажлын албаны мэргэшсэн төрийн албан хаагчид “Шударга өрсөлдөөний хууль зөрчсөн”, “сонгон шалгаруулалт зөрчсөн” тухай мэдээлсээр байтал Засгийн газарт хандаж, тогтоолд өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох талаар санаачилга гаргаагүй, 2005 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 8.1,1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.” гэснийг зөрчин хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүй,

            -улмаар Барилга, хот байгүулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын
даргаар ажиллаж байсан М.Бгийн Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч
С.М 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний
өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөж, 2016 оны 6
дугаар сарын 02-ны өдөр ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор
гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөлгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр, мөн Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол албажаагүй байхад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн барьж байсан, ашиглалтад ороогүй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Хангай" хотхоны нийт 7975.36 метр квадрат талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мтэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг уүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй этгээд М.Бд олгосон,

-түүнчлэн Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн
материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад
бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай /өөрийн жолооч, сонгуулийн штабт нь ажиллаж байсан нэг намын гишүун хүмүүс, нөхөр Т. Түешинжаргалын дүү гэх мэт/ хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргуүлэх уүрэг чиглэлийг өгсөн зэргээр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн байгууллагад 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учирсан гэмт хэргийг,

            Шүүгдэгч М.Б нь Улсын ИхХурлын гишүүн, Барилга, хотбайгуулалтын яамны сайдаар ажиллаж байсан З.Б, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бнартай урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн, гүйцэтгэгчээр оролцож тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2005 оны Төрийн орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.гэснийг болон 2002 оны Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн. гэснийг тус тус зөрчиж, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад буюу тодруулбал: Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн дарга, төрийн жинхэнэ албан хаагч С.Мгийн Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №85 дугаартай тогтоолоор 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлаас түр чөлөөлөгдсөн хугацаа дуусаж, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр С.М ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд Төрийн нарийн бичгийн даргын ажлыг хүлээлгэн өгөлгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгохгүйгээр, улмаар Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №298 дугаартай тогтоол албажаагүй байхад “Бэлэн групл” ХХК-ийн барьж байсан, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ашиглалтад ороогүй Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол “Хангай “ хотхоны нийт 7975.36 метр квадрат талбай бүхий 223 айлын орон сууцыг 14,993,676,800 төгрөгөөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мтэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, Төрийн нарийн бичгийн даргын үургийг түр орлон гүйцэтгэх албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрх нь дуусгавар болсон цаг хугацаанд дээрх гэрээг байгуулж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн байгууллагад 14,993,676,800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учирсан гэмт хэргийг,

     Шүүгдэгч Ж.Бнь Барилга, хот байгуулалтын яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус яамны сайдаар ажиллаж байсан З.Б, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Б нартай урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн, хамжигчаар оролцож Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэгт заасан ...улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх” гэснийг зөрчиж “Бэрэн групп" ХХК-ийн барьж гүйцэтгэж байгаа, ашиглалтад ороогүй Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол, Хангай хотхоны 223 айлын нийт 7975.36 метр квадрат талбай бүхий орон сууцыг 14,993,676,800 төгрөгөөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар “Бэрэн групп” ХХК-ийн удирдлагатай яриа хэлэлцээр хийж,

“Бэрэн групп” ХХК-ийн барьж байсан Нийслэлийн орон сууцны 7 дугаар хорооллын 223 айлын орон сууцыг “Төрийн өмчийн түрээсийн орон сууц”-ны санд шилжүүлэхээр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, улмаар Барилга, хот байгуулалтын яамнаас Засгийн газрын худалдаанд оруулсан материал, Засгийн газрын тогтоолын төсөлд “Бэрэн групп" ХХК-ийн нэрийг шууд заан оруулж, 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 8 дугаар зуйлийн 8.2-т заасан энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.гэснийг зөрчиж хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй, түүнчлэн Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь Барилга хот байгуулалтын яамны сайд З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай хүмүүсийн материалыг хүлээн авч, Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргэж өгч, тэдэнд давуу байдал олгон түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулж төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрийн байгууллагад 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч, иргэний нэхэмжлэгч Сангийн яамны хууль ёсны төлөөлөгч Д.Гын “...Би үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний "Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн судалгааны үндсэн дээр тогтоосон хохирлын зөрүү болох 915,356,727 төгрөг, мөн Сангийн яамны бичсэн векселийн хүүд төлсөн 935,179,036 төгрөг, нийт 1,850,535,763 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна. ...Бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтээр тогтоосон 1,228,594,337 төгрөг дээр вексель эргэн төлөгдсөн, 159 хоногт ногдох хүүгийн төлбөр болох 76,629,347 төгрөг нийт 1,305,223,684 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна Үүнийг би улсын төсөвт учирсан бодит хохирол гэж үзэж байна. ...” /1хх 12-13, 13хх 116/,

шинжээч Г.Б“...Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн “Бэрэн Мортгейж" ХХК-ийн 2016 оны борлуулалтын мэдээлэлд шинжилгээ хийхэд нийт 3433 м.кв талбай бүхий 101 ширхэг орон сууцыг нийт 6,119,437,553 төгрөгийн захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ иргэдтэй байгуулсан байна. Энэ 101 ширхэг орон сууцны гэрээний 1 метр квадратын дундаж үнэ 1,782,362 төгрөг, бидний тооцоолсон нийт 7.972 м.кв талбай бүхий 223 ширхэг орон сууцны жижиглэнгийн буюу 1 ширхэг орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 1,780,157 төгрөг, байгаа нь материаллаг зөрүүгүй, бидний тооцооллыг дэмжих үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. ...” /13хх 159-160/,

шүүгдэгч З.Бяллагдагчаар өгсөн: “...Би 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. ...Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу түрээсийн орон сууцыг эрчимжүүлэх ажлыг үргэлжлүүлэн явуулсан. Хангай хотхоны орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилүүлэхийг Ерөнхий сайд мэдэж байсан. Би бүх ажлыг эхнээс нь дуусах хүртэл Ерөнхий сайдад танилцуулсан. Тухайн үед “Бэрэн групп” ХХК-ийн Засгийн газрын захиалгаар гэр хорооллыг дахин төлөвлөх дэд бүтэц төслийг хэрэгжүүлж байсан хүрээндээ орон сууцжуулах ажлыг хийж байсан. Бэрэн групп ХХК-ийн орон сууцнаас 223 айлын орон сууц худалдан авах шийдвэрийг Засгийн газраас тогтоол гаргаж албажсан
ажлыг би хийж гүйцэтгэсэн. 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын шийдвэр гарсан. Гэрээ байгуул гэдэг үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Сайханбилэг өгсөн. Би түүнээс биш Засгийн газрын тогтоол албажиж гараагүй юм байна, хурдхан гэрээ хийе гэж өөрөө дур зоргоороо гэрээ хийхгүй. Засгийн газрын тогтоол албажиж гарах эсэх асуудал бол Хэрэг эрхлэх газрын асуудал. Нэгэнт Засгийн газрын шийдвэр гарсан байхад Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсөн байхад хүлээгээд сууж байхгүй. Засгийн газрын тогтоол хуралдааны өдрөөр албажиж гарах ёстой. Сангийн яамнаас үнэ тогтоох саналыг Ерөнхий сайдтай авах боломжтой ойлголцоод хэдэн төгрөгт багтааж орон сууцны байр худалдаж авах боломжтой гэдэг саналыг Ерөнхий сайдад танилцуулдаг. Надад үнийн дүнгээс гадна, ажил нь хэрэгжих нь чухал байсан. Надад мөнгө, үнийн дүн талаас нэг ч ойлголт байхгүй. Би үүрэг чиглэл өгөхдөө ажил хий гэдэг чиглэл өгсөн болохоос, хууль бус зүйл хий гэж чиглэл өгдөг хүн биш. Тэр үүднээсээ М.Б “Бэрэн групп" ХХК-тай гэрээ хийх ёстой шүү гэж хэлсэн. ...М.Б Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан учраас түүний гарын үсэггүй яамнаас гардаг бичиг баримт байхгүй. Засгийн газрын тогтоолоор батлагдсан ажлыг хэрэгжүүл гэдэг чиглэл өгсөн. М.Б бүх л бичиг баримтад гарын үсэг зурдаг байсан. Хэдэн төгрөгөөр худалдах санал ирүүлснийг яг одоо санахгүй байна. ..Засгийн газрын гишүүн хамтын шийдвэрээр асуудлыг шийдвэрлэдэг. Үүнээс гадна Засгийн газар ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллана. Өмнө нь хуралдаанаар ороод хөрөнгө мөнгөний асуудал, засаж сайжруулахаар буцаагдаж байсан асуудал. Анх удаа оруулаад шийдвэрлүүлсэн асуудал биш. Ерөнхий сайд тухайн асуудлыг оруулах асуудлыг шийддэг. Би хуралдаанд оруулахыг шийддэг хүн биш. Миний оруулсан материал хууль зөрчсөн, үндэслэл тооцоо муутай байна, журам зөрчөөд оруулсан бол буцааж болох байсан. Бүх боломж нь Хэрэг эрхлэх газарт болон Ерөнхий
сайд нарт байсан .Миний оруулсан түрээсийн орон сууцны асуудал хууль, дүрэм зөрчсөн зүйл огт байхгүй. “Бэрэн групп” ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй барилгын ажлыг миний хувьд салбарын сайдын хувьд Ерөнхий сайдад ...Сангийн сайдад танилцуулсан. Би санаачилсан гээд өөрийгөө буруутгахгүй, Ерөнхий сайд санаачилсан гээд тэр хүнийг буруутгахгүй санаачилсан хүн нь буруутай гэвэл надад хэлэх боломж алга худалдаж авахаар болсон. ...Засгийн газар худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу хий гэсэн бол би хэрэгжүүлэх байсан. Засгийн газрын тогтоол гараад байхад би өөрөөр хийсэн бол ёстой жинхэнэ албан тушаалын байдлаа урвуулсан болох байх. ...Тогтоолын төсөл дээр би Бэрэн гээд оруулсан юм бол, харин өөрчлөөд гаргаж болох байсан, ...төсөл учраас. ...Уг ажлыг хариуцаж байсан Барилга, хот байгуулалтын яамны Гадаадын хөрөнгө оруулалт зээл тусламжийн хэлтсийн дарга Б болон түүнтэй хамт ажиллаж байсан мэргэжилтэн нар төслийг боловсруулсан. ...Манай яаман дээр хэрэгжиж байсныг олон төслийн гүйцэтгэлийг шалгах явцад Хангай хотхоны орон сууцны барилга дээр очиж байсан. Ажлын байран дээр Б.Мтэй хэд хэдэн удаа уулзаж байсан. ...Засгийн газрын тогтоолын биелүүлэхгүй байх боломж байхгүй. 2013 оноос хойш хэрэгжиж байгаа шинэ ажил. Засгийн газрын худалдааны тэмдэглэл байгаа. ...Сайд нарт журам, дүрмийн талаарх гарын авлага өгдөг. Засгийн газрын хэрэг эрхлэх газар хяналт тавьдаг. Салбарт хамааралтай асуудлыг салбарын яам хариуцдаг. Энэ асуудал дээр дүрэм журам зөрчсөн гэж яриад байгаа юм. Дүрэм журам зөрчөөгүй /7хх  58-60, 8хх 153-154, 13хх 123-125, 248/,

     шүүгдэгч Ж.Бгийн яллагдагчаар өгсөн:  “...2016 оны 5 дугаар сараас “Бэрэн групп" ХХК-ийн ажилчдаас Барилга, хот байгуулалтын яамны үйлдвэрлэлийн хэлтэс, санхүүгийн хэлтсийнхэнтэй уулзаад яваад байсан. Надтай Мөнхцэцэг, Батболд гэж хоёр хүн уулзаад бид Хангай хотхоны байруудаас түрээсийн орон сууцанд оруулах сонирхолтой байна гэж хэлж байсан. ...2016 оны 5 дугаар сарын сүүлээр Засгийн газрын хуралдаанд түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцээд Засгийн газрын шийдвэр гарсан. ...Хангай хотхоны байрнаас түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулах утгатай шийдвэр гарсан байсан. Би үнийн саналыг нь сонсоод надад арай өндөр байгаа юм шиг санагдаад саналаа хэлсэн. Миний хувьд өөрөө санаачилж Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулах эрх байдаггүй. Зөвхөн албан бичгийн эх нооргийг одоо үйлдэж газрын дарга, хуулийн мэргэжилтэн, дотоод хяналт шалгалтын хэлтсээс санал авч дээшээ  дарга нарт танилцуулж байж албан бичиг албажаад тухайн явах ёстой газар руугаа явдаг. Сайд З.Б “Бэрэн групп" ХХК-ийн Хангай хотхоны орон сууцны судалж үз гэдэг үүрэг чиглэл өгч байсан. Сайдыг ингэж хэлсний дараа л “Бэрэн групп” ХХК-ийн ажилчдаас Мөнхцэцэг, Батболд гэх хүмүүс надтай ирж 1-2 удаа уулзсан. Ер нь бол мэргэжилтнээс эхэлж материал бүрдүүлэгдэж надад танилцагдаад би бусдад газрын дарга нарт танилцуулж зөвшөөрөл авсны дараа би Засгийн газрын хуралдаанд оруулах материалыг бүрдүүлж сайдад өгсөн. Сайд Засгийн газрын хуралдаанд материалыг оруулсан. ...Ариумаа гэж манай яамаар яваад байдаг нэг эмэгтэй нэлээд хэдэн өргөдөл барьчихсан надад авчирч өгсөн. ...З.Б сайд Ариумаагаас түрээсийн орон сууцанд хамрагдах хүмүүсийн нэрсийг ав гэсэн. Тэгэхээр нь би хүлээж аваад заримыг нь буцаагаад журамд нийцэж байгаа хүмүүсийнх нь хүсэлтийг аваад ТОСК руу явуулсан. Хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байх эрхтэй, заавал биелүүлэх ёсгүй.. .../13хх 139-141, 14хх 5/,  

     шүүгдэгч М.Бгийн яллагдагчаар өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайд З.Б нь миний 99110613 дугаарын гар утас руу залгаж “Бэрэн групп" ХХК-аас Түрээсийн орон сууц худалдаж авч байгаа, гэрээг нь манай туслах ажилтан танай туслахад өгсөн байгаа, тэр гэрээн дээр гарын үсэг зураад яаралтай явуул гэж надад хэлсэн. Би тухай үед тэр “Бэрэн групп" ХХК-ийн чинь туслан гүйцэтгэгч юм биш үү тэр гэрээн дээр чинь гарын үсэг зурж болох юм уу гэхэд би мэдэж байна, Засгийн газрын хуралдаанаар яригдсан асуудал, тийм юм байхгүй гэж надад хэлсэн. Тэгээд би өрөөндөө ороход миний туслахаар ажиллаж байсан Дөлгөөн надад уг худалдах, худалдан авах гэрээг өгсөн. Би уншиж танилцаад, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Хасарыг дуудаж уулзаад энэ “Бэрэн групп” ХХК-тай холбоотой ийм гэрээ орж ирж байна, энэ ямар учиртай юм бэ гэхэд Хасар дарга 7 дугаар хороололтой холбоотой мөнгөний асуудал манай яамаар дамждаггүй, Хятадын Засгийн газар, Сангийн яам хоёр мэддэг гэж хэлсэн. ...Доржготов гэж 7 дугаар хорооллын төслийг хариуцаж байсан төслийн удирдагчтай утсаар яриад “Бэрэн групп” ХХК-аас Засгийн газар орон сууц худалдаж авах гэж байгаа юм уу гэхэд би мэдэхгүй, наадах чинь болохгүй шүү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би З.Б сайдтай дахиад утсаар яриад энэ “Бэрэн групп" ХХК-тай гэрээ байгуулж болж байгаа юм уу гэхэд Засгийн газар дээр наадахыг чинь яриад шийдүүлчихсэн, хурдан гарын үсгээ зураад гэрээг над руу явуул гэж надаас шаардсан. Ингээд сайд үүрэг чиглэл өгөөд байсан тул гэрээний нүүрэн хэсэгт нэг хуудсан дээр гарын үсэг зураад туслахдаа өгсөн. Гэрээнд номер дугаар авагдаад нотариатаар ороход намайг дуудах байх гээд хүлээгээд байсан чинь ирээгүй. Б даргаас гэрээний нэг хувийг аваад ир гээд хүлээгээд байсан чинь ирээгүй. Б даргаас гэрээний нэг хувийг аваад ир гээд туслах Дөлгөөнийг явуулсан боловч гэрээ олдоогүй. Миний хувьд Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан юм уу, үгүй ч юм уу мэдээгүй. З.Б сайд яаралтай гэрээнд гарын үсэг зураад явуул гээд байхаар нь тийм чухал асуудал юм байх гэж бодоод гарын үсэг зурсан. Гэрээнд гарын үсэг зурахад Б.М нь байгаагүй. Гарын үсгээ зураад гэрээгээ над руу явуулчихсан байсан санагдаж байна. Яаманд 90 хуульч гэж байсан, хуульчаас зөвлөгөө аваагүй. Ийм гэрээ байгуулгагдсан талаар хуульч нар ч мэдээгүй. З.Б л яаралтай гарын үсгээ зураад явуул гээд байхаар нь би гарын үсгээ зураад явуулсан. Миний хувьд З.Бүгэнд орж тус гэрээнд гарын үсэг зурсан. ...2016 оны 4 дүгээр сард яамнаас ажлын хэсэг гараад бүх төслүүдээр явсан. Энэ үед Хангай хотхоны орон сууцны барилгатай танилцаж байсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед очиж үзээгүй. Ашиглалтад орсон үгүйг нь сайн мэдээгүй. Аль байрыг нь худалдан авч байгаа талаар ч мэдээгүй. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Магнайсүрэн дарга ажилдаа орно гээд ирсэн. Миний өрөөгөөр орж ирсэн. Тухайн үед би та Б сайдтай уулзаарай, таныг уулзуулаарай гэж хэлсэн гэсэн чинь уулзана гээд явсан. Уулзсаных нь дараа би Магнайсүрэн даргын өрөөнд ороход Сайханбилэг сайдтай ярина ч гэх шиг энэ муу пизда гээд уурлаад байсан. Тэр үед яам хоёр хуваагдчихсан нэг хэсэг нь Магнайсүрэн даргын нэрээр, нэг хэсэг нь миний нэрээр бичиг баримт үйлдээд гарын үсэг зуруулаад байсан. Яамны тамга тэмдэг хүлээлцсэн дэвтэр байгаа, тэр он, сар, өдрөөс нь харагдана. Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх хугацаа 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байсан. Үүрэг гүйцэтгэх хугацааг цааш дахин сунгаагүй. ...Сайд З.Б нь тушаал дээрээ Төрийн нарийн бичгийн даргын хийж гүйцэтгэх бүх эрх, үүргийг надад өгсөн. Тиймээс яамыг төлөөлж гарын үсэг зурах бичиг баримтад бүгдэд нь гарын үсэг зурдаг байсан. Худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхтэй гэж бодож байна. З.Б сайд Засгийн газрын тогтоолтой, уг тогтоолоор “Бэрэн групп” ХХК-аас худалдаж авахаар заасан гэж надад ойлгуулсан. ...Яамны 2016 оны худалдан авах төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудал байсан. ...Гэрээн дээр үнийн дүн байсан. Гэрээ боловсруулсан Б мэдэж байгаа байх. Би З.Бэс “Бэрэн групп” ХХК-тай гэрээ байгуулж гарын үсэг зурж болох юм уу гэж дахин дахин асуухад “Би мэдэж байна, тийм юм байхгүй, маш хурдан гарын үсэг зураад явуул гээд намайг шахаад байсан. Би тус гэрээг тухтай уншиж амжаагүй гарын үсэг зураад явуулсан. Би албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусадтай нэгдэж гэмт хэрэг үйлдээгүй, сайдын өгсөн үүргийн дагуу нэг л удаа гарын үсэг зурсан. ...” /7хх 75-76, 155/,

     гэрч С.М /1хх 31-33, Д.Х /1хх 34-35/, Ч.Д /1хх 36-38/, З.Э /1хх 39-40/, Л.Г/1хх 42-43/, Д.Д /1хх 45, 67-68/, М.А /1хх 47-48/, Б.М/1хх 50/, Т.Д /1хх 52-53/, Б.Б /1хх 55-57/, Ч.С /1хх 58-62/, Ш.С /1хх 63-65/, Д.М /1хх 66-67/, Д.Н /1хх 68-69/, О.Э /1хх 70-71/, Т.Э /1хх 72/, Ц.О /1хх 73-75/, С.Б /1хх 76-78/, О.Н /1хх 79-80/, Т.Э /1хх 81-82/, А.Г /1хх 92-93, 8хх 61-62/, Б.А/1хх 94-95/, Б.М /1хх 84-85/, Т.Б /1хх 89-90/, Ц.Б /1хх 122-123/, Г.М /1хх 124-125/, Ц.Б /1хх 126-127/, Б.Н /1хх 128-129/, Б.Б /8хх 65-66/, Д.О/8хх 69-70/, Б.Н /8хх 73-74/, Б.Э /8хх 75-76/, Ц.Х /8хх 77-78/, Э.Х /8хх 79-80/, М.А /8хх 81-82/, Т.О /8хх 84-85/, Д.У /8хх 86/, Н.М /8хх 87/, Б.Г /8хх 89-90/, Ш.Б /8хх 91-92/, С.О /8хх 93-94/, М.Э/8хх 95-96/, Т.Б /8хх 93/, Э.Б /8хх 99-100/, Д.Л /8хх 101-102/, Б.О /8хх 103/, Ш.Д /8хх 106/, Ц.У /8хх 108/, Т.О /8хх 109/, Л.Э /8хх 110/, Г.Д /8хх 111-112/, Ш.Б /8хх 113-114/, Ч.О /8хх 115/, Д.Э /8хх 116-117/, Д.В /8хх 118/, Л.Д /8хх 119/, Л.Г/8хх 120/, Т.Б /8хх 121/, Т.Н /124/, Б.Б /8хх 125-126/, Э.Б /8хх 127-128/ гэсэн мэдүүлгүүд,

     Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хууль эрх зүйн газрын архивын
материалаас Монгол улсын Засгийн Газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298
дугаартай тогтоол болон төсөлтэй холбоотой материалд үзлэг хийсэн тэмдэглэл
/1хх 124/,

Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/1442 дугаар /1хх 210/, Сангийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7-1/3659 дугаар  /1хх 204, 209/, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/1457 дугаар /1хх 243/, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Бгийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02/1596 дугаартай "Санхүүжилт шийдвэрлүүлэх тухай" /1хх 240/, Барилга, хот байгуулалтын яамны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 03/1680 дугаар /1хх 226/, Хаан банкны 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19/9985 дугаар /3хх 93/, Барилга, хот байгуулалтын яамны 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/399 дугаар, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07/1952 дугаар /10хх 94/, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 6-1/5059 дугаартай албан бичиг /7хх 192/, албан бичгүүд,

     Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөө /1хх  215-216/, Түрээсийн орон сууцны талаар авах зарим арга хэмжээний тухай Барилга хот байгуулалтын яамны танилцуулга /1хх 197, 2хх 1/,

     3асгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 30 дугаар 1хх 196, 198/, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар /1хх 217/ тэмдэглэлүүд,

     “Бэрэн групп” ХХК, төлөөлж Ерөнхий захирал Б.М, нөгөө талаас Барилга хот
байгуулалтын яам, төлөөлж тус яамны ТЗУГ-ын дарга болон Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б нар байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр
"Түрээсийн 223 айлын орон сууц худалдах, худалдан авах гэрээ", гэрээний зүйл хавсралт /1хх 227-239/,

     2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сангийн яам, Хаан банкны хооронд байгуулсан 116/614 дугаартай "Төлбөр баталгаажуулах гэрээ". /2хх 49-50/,

Сангийн яам, Хаан банк хооронд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 116/614 дугаартай "Төлбөр баталгаажуулах гэрээ"-ний биелэлтийг дүгнэсэн тухай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн акт /2хх 51-52/,

Барилга хот байгуулалтын Төрийн захиргаа удирдлагын газрын даргын
М.Бгийн ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирал А.Гантулгад хүргүүлсэн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07/1952 дугаартай түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, хавсралтын хамт, уг хавсралтад иргэдийн нэрийг жагсааж бичсэн хэсэг
/9хх 242-246, 10хх 83-89/,

Төрийн орон сууцны корпорацын ерөнхий захирлын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/57 дугаартай “Хангай хорооллын орон сууцны барилгыг хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай” /2хх 131-132/,  2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаартай "Хангай" хорооллын орон сууцны барилгыг хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай" /2хх 133-134/ тушаалууд,

2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Түрээсийн 223 айлын орон сууц хүлээлцсэн тухай” /2хх 135-136/, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо "Бэрэн групп" ХХК-ын 3 блок 514, 515, 517 дугаартай барилгыг байгууламжийг ашиглаптад оруулах тухай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2016/628 дугаар /2хх 100-102 / комисын актууд,

     ТОСК ТӨҮГ-ын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/114 дугаартай апбан
бичгээр ирүүлсэн буюу Барилга хот байгуулалтын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн
07/1952 албан бичигт дурдагдсан 177 хүнээс 117 хүн Хангай хотхоны түрээсийн орон сууцанд хамрагдсан байсныг хүснэгтээр гаргаж хавсаргасан, тус албан бичгээр түрээсийн орон сууцанд хамрагдсан 117 хүнээс 25 хүн нь З.Бтэй хамаарал бүхий иргэд байв гэсэн болон бусад тэмдэглэл, яллагдагч З.Бтэй хамаарал бүхий иргэдийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд
/8хх 159-250/,

     Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай Төрийн орон сууцны корпорацын ерөнхий захирлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/65 дугаар тушаал, нэрсийн жагсаалт /10хх 47-59/,

     Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хорооллын Хангай хотхоны орон сууцны байрнуудаас 2016 онд иргэд, аж ахуйн нэгж байгууллагад бэлэн мөнгөөр болон банкны зээлээр худалдан борлуулсан орон сууцны судалгаа /3хх 239-242/, Худалдан борлуулсан орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ /3хх 243-250, 4хх 1-250, 5хх 1-36/,

     Барилга хот байгуулалтын яамны "Тамга, тэмдэг хүлээлцэх дэвтэр"-т үзлэг хийсэн
тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд
/5хх 150-152/  болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлд хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.Б зохион байгуулагчаар оролцож төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн, М.Бг гүйцэтгэгчээр оролцож төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн, Ж.Бг хамжигчаар оролцож төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч З.Б нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын 6.1, 6.4, 6.5, 7.2, 7.8 дугаар зүйлүүдийг зөрчин, Засгийн газрын хуралдаанд “Бэрэн групп” ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдах авах асуудлыг оруулж, Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай “түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг батлуулжээ.

Шүүгдэгч З.Б нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын хувьд, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж, холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-гоос доошгүй өдрийн өмнө сайдын /түүний эзгүйд дэд сайдын/ гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх, Хэрэг эрхлэх газар нь хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлын үндэслэл, тооцоо, судалгаа, уг шийдвэрийн төсөл нь тухайн асуудлаар өмнө нь гарсан шийдвэртэй болон хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг үзэж, хэрэв боловсруулалт нь шаардлага хангаагүй буюу хууль тогтоомж, Засгийн газрын бусад шийдвэртэй нийцээгүй, эсхүл зөрчилдсөн буюу давхардсан гэж үзвэл тодорхой үндэслэл, тайлбарыг гарган материалыг буцаахаар журамлажээ.

Эндээс үзэхэд, шүүгдэгч З.Б нь тухайн асуудлын тооцоо, судалгааг хийж, холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-гоос доошгүй өдрийн өмнө Хэрэг эрхлэх газарт ирүүлээгүйгээс уг газар нь хууль тогтоомж, Засгийн газрын бусад шийдвэртэй нийцээгүй асуудлыг буцаах ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байжээ. 28 Дээрх журмын 7.8 дугаар зүйлд “Засгийн газрын гишүүн нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг үндэслэл, тооцоо, судалгаа, шийдвэрийн төсөл, холбогдох бусад материалын хамтаар Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилан танилцуулна. Хэрэг эрхлэх газрын дарга материалтай танилцаад бэлтгэл хангагдсан гэж үзсэн асуудлыг Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөнд нэмж оруулна” гэж заасан боловч шүүгдэгч З.Б, тухайн үед сайдын хувьд засгийн газрын хуралдаанд оруулсан уг асуудал нь нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай асуудалд хамаарахгүй байх бөгөөд тэрээр Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилан танилцуулах журмыг зөрчжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1.1 дэх хэсэгт заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Б нарыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхдээ хамтран оролцсон буюу гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, төрийн байгууллагад 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн шинж бол албан тушаалтан өөрийн эрх мэдлийг өөрийн эрхэлж буй албан тушаал, байгууллагын эрх ашгийн эсрэг ашигласан үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Албан тушаалын байдал гэж албан тушаалтны хашиж байгаа албан тушаалын болон тусгайлан олгосон эрх үүрэгтэй нь шууд хамааралгүй боловч тухайн албан тушаалын нэр хүнд, нөлөөг ойлгодог байна.

Өөрөөр хэлбэл энэ хэргийн гол шинж бол албан тушаалтан холбогдох хууль, дүрэм, журам зөрчиж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоосон үйл баримтуудаас үзэхэд “Бэрэн групп” ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэхээр байх тул “Бэрэн групп” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон нь зөв байна.

Тодруулбал “Бэрэн групп” ХХК нь баригдаж байсан ашиглалтад ороогүй буюу улсын комисс хүлээж аваагүй, мөн хавтаст хэрэгт авагдсан баримтад зах зээлийн дундаж үнээс дээгүүр үнээр борлуулсан буюу худалдсан, мөн “Хангай” хотхоны барилгын гүйцэтгэлийг БНХАУ-ын Бээжин констракшн, инженерийн групп гаргаж өгөх ёстой байтал “Бэрэн групп” ХХК-н гүйцэтгэл гаргаж өгч байсан үйл баримт гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сангийн яамнаас 14.993.676.800 төгрөгийн энгийн вексел гаргах тушаал гаргаж, Сангийн яам болон “Хаан банк” нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 116/614 дугаартай төлбөр баталгаажуулах гэрээ байгуулж, гэрээгээр жилийн 14.318 хувиар хүү тооцохоор тохиролцож, гэрээний биелэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож 14.993.676.800 төгрөгийн хуримтлагдсан хүү 935.179.036,80 төгрөгийг Сангийн яамнаас гаргуулж Монгол банканд шилжүүлэхээр дүгнэсэн акт гаргажээ.

Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Б, тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас бусдад давуу эрх олгон “Бэрэн групп” ХХК-иас хуульд заасан үндэслэл журмыг баримтлалгүй зах зээлийн үнээс дээгүүр үнээр, Засгийн газрын баталсан хөрөнгөөр 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгийн хуримтлагдсан хүү 935.179.036,80 төгрөгийг иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-иас гаргуулж Сангийн яаманд олгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт “...Энэ хэргийг давтан үйлдсэн уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,

2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж тус тус заажээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т заасан этгээдийг ойлгохоор тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч, эсхүл гадаад улсын түүнтэй адилтгах албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтан зэргийг хамааруулсан байна.

Өөрөөр хэлбэл, З.Б нь энэ гэмт хэргийг үйлдэх үедээ Монгол Улсын Их хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд буюу Засгийн газрын гишүүний албан тушаалыг эрхэлж байсан тул түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд гэж үзэх бөгөөд  2015 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр хэргийг зүйлчилбэл түүний хувьд эрх зүйн байдал нь дордохоор байна.

Харин анхан шатны шүүх хууль буцаан хэрэглэх үндэслэлийг зааж, шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Бнарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хохирол, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан буюу шүүгдэгч З.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч М.Б, Ж.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.00 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж, ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Г.Даваахүү, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...”, иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “Бэрэн групп” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...”  гэх давж заалдсан гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэх хуулийн зохицуулалттай ба гэмт хэрэг хэзээ илэрснээс үл хамааран тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцдог.

Шүүгдэгч нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед буюу 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгч З.Б, М.Б нарыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, шүүгдэгч Ж.Бг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

            Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоолд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох" зохицуулалтыг хэрэглэнэ гэж заасан тул шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

             Нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт нь үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэлийн тухайд хууль буцаан хэрэглэх зохицуулалт тул хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрт дүгнэлт хийн бичихдээ “хор уршгийн зардал” гэж бичсэн байгааг “хор уршиг” гэж тодотгож ойлгох нь зүйтэй. Мөн нэр бүхий шүүгдэгч нарт торгох ял оногдуулсантай холбоотойгоор шийтгэх тогтоолын 9 дэх заалтад “эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосныг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/661 дүгээр шийтгэх тогтоолын:

Тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай, 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, ...” гэснийг “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай, 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг торгох ял биелэгдтэл хэвээр үлдээсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Г.Даваахүү, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

 

  

 

ШҮҮГЧ                                                 Г.ГАНБААТАР

 

 

 

ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХТУЛГА