| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00417/И |
| Дугаар | 313/ШШ2025/00426 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 313/ШШ2025/00426
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би
Нэхэмжлэгч: *******эс /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг,
Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 9-р баг,
3 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******сийн дарга М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хянан шийдвэрлэгдсэн *******гийн *******ад холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон иргэн *******ын ******* // Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч *******ын ******* нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2023 оны 07, 08, 09 сард мэс засал болон амбулаторийн үзлэгт орж, үүнд 3 160 000 төгрөгийн зардлын төлбөрийг тухайн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх -ээр заасныг үндэслэн тухайн гэмт хэргийн хувьд бус харин прокурорын газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах хүсэлтийг ирүүлсэн болно. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй гэжээ.
Нэхэмжлэгч *******сийн дарга М.******* шүүхэд гаргасан 2025 оны 06 сарын 09-ны өдрийн 32 дугаартай албан бичигт: 2024 оны 05 сарын 21-ний өдөр шийдвэрлэгдсэн хянан *******гийн *******ад холбогдох эрүүгийн хэрэгт тогтоогдсон, иргэн *******ын *******ийн эрүүл мэндэд гэм хохирол учирсны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Төрийн байгууллага нэхэмжлэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 (төсвийн байгууллагын нэхэмжлэл), 41.1.4 (төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл), 41.1.7 (гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл) хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *******сийн дарга М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******сээс Х.*******ад холбогдох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байсан бөгөөд Х.******* нас барсан гэсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******эс нь хариуцагч Х.*******ад холбогдуулан 3 160 000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь нас барсан үндэслэлээр нэхэмжлэгч *******эс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч төрийн байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 65 510 төгрөг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Х.******* нь нас барсан үндэслэлээр нэхэмжлэгч *******эс нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4, 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дудрсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН