| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00402/И |
| Дугаар | 313/ШШ2025/00427 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 313/ШШ2025/00427
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би
Нэхэмжлэгч: ******* овогтой ******* /РД: *******, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-хороо,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Ноён сум, 1-р баг
Хариуцагч: ******* овогт *******ын /РД: /, Өмнөговь аймаг, Ноён сум, 1-р баг
4 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* би 2024 оны 08-р сарын 23-ны өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Интермед эмнэлгийн арын зам дээр өөрийн эзэмшлийн 2022 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай лексус ар икс 350 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явах үед улсын дугаартай ниссан кондор маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг -иар үнэлүүлэхэд 14 699 260 төгрөг болсон. Уг төлбөрийг машин эзэмшигч М.*******, Т. нар нь төлөхөөр зөвшөөрсөн боловч төлбөрийг дутуу төлж 4 600 000 төгрөгийг төлөлгүй утсаа авахгүй алга болсон. Миний бие автомашинд учирсан хохирлоо өөрөөс төлбөр гарган барагдуулсан ба автомашинд учирсан хохирол төлбөрийн үлдэгдэл 4 600 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.*******, Т. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2 *******ийн өмгөөлөгчтэй утсаар ярьж аман тохиролцоо хийсний үндсэн дээр 4 600 000 төгрөгийн тал хувь буюу 2 300 000 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй учраас төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.******* би М.*******, Т. нарт холбогдуулан 4 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Миний бие хариуцагч нараас төлбөрийн 50 хувь болох 2 300 000 төгрөгийг шилжүүлэн авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Иймд холбогдох хуулийн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь М.*******, Т. нарт холбогдуулан 4 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь Миний бие хариуцагч нараас төлбөрийн 50 хувь болох 2 300 000 төгрөгийг шилжүүлэн авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь тэдний бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 88 550 төгрөг төлжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 44 275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТОКИ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь М.*******, Т. нарт холбогдуулан 4 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 44 275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН