| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2023/03622/И |
| Дугаар | 191/ШШ2025/02121 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/02121
| 202******* 03 7 | 9/ШШ202*******/022 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* ******* дугаар байр, 20******* тоот хаягт оршин суух, овогт / Регистрийн дугаар: *******/-ийн эрх залгамжлагч овогт /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, а байр, тоот хаягт оршин суух, овогт /Регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, зам гудамж, 6 дүгээр байр, 64 тоотод оршин суух /Регистрийн дугаар:*******/ нарт холбогдох,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, гудамж, 6 дугаар байр, тоотод байрлах өрөө, 24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай орон сууцны төлбөрт төлсөн 4,00,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаарлага, хүсэлтдээ: Миний бие анх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, гудамж, 6 дугаар байрны тоот, үйлчилгээний зориулалттай, өрөө, 24 мкв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай орон сууцыг , гэх хүмүүсээс 2020.2.09-ний өдөр "Эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 4,00,000 төгрөгөөр худалдаж авсан. Иргэн , нар анх уг орон сууцыг хариуцагч Т.тай 2020..04-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулан, 4,00,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан байсан ба урьдчилгаа 6,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг орон сууцны гэрчилгээ гарах үед төлөхөөр харилцан тохиролцсон. Ингээд иргэн , , Т. нартай урьдчилан ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр "Эрх худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан ба урьдчилгаанд төлсөн байсан 6,000,000 төгрөгийг иргэн , нарт, харин үлдэгдэл ,00,000 төгрөгийг хариуцагч Т.д тус тус төлж, уг орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. Яг энэ нөхцлүүдийг , нартай 2020.2.09-ний өдөр байгуулсан "Эрх худалдах, худалдан авах гэрээ"-ний 2 болон 3 дахь заалтуудад тодорхой тусгасан бөгөөд энэхүү гэрээнд заасан үүргээ миний бие бүрэн биелүүлсэн ба харин Т.гийн хувьд орон сууцны гэрчилгээ гарах үед үлдэгдэл төлбөрийг төлөхөөр заасан байсан боловч надаас урьдчилж авна гэж шахаж байгаад урьдчилан төлүүлсэн. Үүний дагуу Т.гаас надад 202.06.-ний өдөр төлбөр тооцоо дууссан тул уг байрыг миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай бичиг хийж, нотариатаар гэрчүүлж өгсөн бөгөөд уг орон сууцны өмчлөгч нь намайг мөн гэдэгтэй иргэн Т.гийн хувьд маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн бичиг баримтыг үйлдэж өгсөн тул түүнтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Харин иргэн Т.гийн нөхөр гэх Г. нь гэрээг чинь цуцална, байрыг зарахаа больсон гэх мэтчилэн элдэв хэл ам хийж явж байсан мөртлөө нэг мэдэхэд өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан болохыг олж мэдсэн. Хариуцагч Г. нь миний дээрх байдлаар төлбөр тооцоог нь бүрэн төлөгдөж дуусгасан, "Орон сууцны захиалгын гэрээ" болон "Эрх худалдах, худалдан авах гэрээ-тэй орон сууцны маань өмчлөх эрхийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан нь миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Урьд нь уг асуудлаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т., Г. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарын оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулах ажиллагааг хийлгэж, хариуцагч Г.ы оршин суугаа хаягийг тогтоолгосон бөгөөд Т.гийн хувьд миний өмчлөх эрхтэй маргадаггүй, миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах албан бичгийг надад хийж өгсөн тул түүнтэй холбогдуулан өмчлөлийн асуудлаар маргах шаардлагагүй гэж үзэж, хариуцагчаар татаагүй болно.
... Улмаар миний бие уг иргэний хэрэгт эрх залгамжлагчаар оролцох болсон ба нэхэмжлэгчийн бүхий л эрхийг хэрэгжүүлж байгаагийн хувьд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн болно. Миний охин уг орон сууцны маргаанаас болж ихэд сэтгэлийн зовиуртай байдаг байсан ба миний хувьд ч ийм хэл ам дагуулсан орон сууцыг олж авах хүсэлгүй байгаа тул хариуцагч Г.ы өмчлөлд хэвээр үлдээж, оронд нь орон сууцны төлбөрт төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар хариуцагчаас шаардаж байна. Хариуцагч нарын хувьд төлбөрийг Б.ээс бүрэн хүлээн авсан ба төлбөрийн тухайд урьд нь гэрээтэй байсан иргэн , нараас 6,000,000 төгрөгийг авсан байсныг Б. нь тэдгээр иргэдэд 6,000,000 төгрөгийг өгсөн тул уг мөнгийг хариуцагчаас эдгээр иргэдэд буцаан өгөх шаардлагагүй болсон бөгөөд үлдэх ,00,000 төгрөгийг Б.ээс Г.ы эхнэр Т.д төлсөн болно. Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, гудамж, 6 дугаар байр, тоотод байрлах өрөө, 24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай орон сууцны төлбөрт Б.ээс төлсөн 4,00,000 төгрөгийг буцаан гаргуулж, олгох шийдвэрийг гаргаж өгнө үү.
Миний бие Бямбадорж овогтой нь нэхэмжлэгч Б.ийн эрх залгамжлагч юм. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан хариуцагч Г. нь 4,00,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд хариу тайлбар өгсөн байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Т.гаас татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г. нь Баянзүх дүүргийн 4-р хороо, 4 дүгээр хороолол гудамж 6 дугаар байрыг 20-209 онуудад барилгын ажлыг гүйцэтгэж 2020 онд Улсын комисст хүлээлгэн өгөөд 2022.0*******.3-ний өдөр миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. Миний өмчлөлийн тоотыг манай эхнэр Т. нь өөрийн найз ыг түр суулгаж байгаа гэж надад тайлбарладаг байсан. Гэтэл гэнэт намайг шүүхэд хариуцагчаар татаж тус тоотын өмчлөгчөөр Б.ийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байгаад миний бие гайхаж байна. Эхнэр Т. нь манай эхнэр мөн боловч тус байрыг тэр тусмаа миний өмчлөлийн тоотыг бусдад худалдах, худалдан борлуулах эрхийг түүнд олгож байгаагүй. Иймд Б.ийн гаргасан нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.
Б.ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 4,00,000 төгрөг буцаан гаргуулах хүсэлт гаргасан байна. Хариуцагч талаас үүнийг хүлээн зөвшөөрч байгаа тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.ийн эрх залгамжлагч Б. нь хариуцагч Г., Т. нарт холбогдуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, гудамж, 6 дугаар байр, тоотод байрлах өрөө, 24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай орон сууцны төлбөрт төлсөн 4,00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 4,00,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч хариуцагч Т.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтийг тус тус гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.-д нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хариуцагч Т.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь сайн дураар хариуцагч Т.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 4,00,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн болно.
Мөн хуулийн дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Б.ийн эрх залгамжлагч Б. нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
. Б.ийн эрх залгамжлагч Б. нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, гудамж, 6 дугаар байр, тоотод байрлах өрөө, 24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай орон сууцны төлбөрт төлсөн 4,00,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох болох 4,00,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, Г.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б. нь хариуцагч Т.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7., 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,*******0 төгрөгнөөс *******,07******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас *******,07******* төгрөгийг нэхэмжлэгч Б.ийн эрх залгамжлагч Б.д буцаан олгож, хариуцагч Г.аас *******,07******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.ийн эрх залгамжлагч Б.д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Г. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР