2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/01999

 

 

 

 

 

 

2025 0******* 1*******

191/ШШ2025/01999

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүргийн ******* дугаар хороо, нарны хороолол ******* төвийн бүс ******* дугаар байр 1*******1 тоотод оршин суух ******* овогт *******  /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, "" хотхон байр 5******* тоотод оршин суух овогт  /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

  *******,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б. миний бие Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо гар утасны худалдааны төвд хариуцагч У.тай хамтран гар утас борлуулдаг лангуу түрээслэн ажиллуулдаг байсан. Миний *******,150,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг У. борлуулан худалдсан боловч одоо хүртэл мөнгийг нь өгөхгүй удаа дараа шаардуулан шүүх цагдаад ханд гэсэн тул шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Хариуцагчаас *******,150,000 төгрөгийг гаргуулна нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

овогтой миний бие Уранчимэг овогтой д холбогдуулан *******,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул У.д холбогдох *******,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч У.д холбогдуулан *******,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлээ одоогийн байдлаар шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагаас бүхэлд нь татгалзсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Б. нь хариуцагч У.д холбогдуулан гаргасан *******,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.ын нэхэмжлэлтэй, хариуцагч У.д холбогдох *******,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсныг баталж, У.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,*******50+6*******,000 төгрөгөөс *******2,675 төгрөгийг Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.д олгож, үлдэх хэсэг буюу *******2,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

   

ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР