| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/07242/И |
| Дугаар | 191/ШШ2025/01922 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01922
| 25 03 11 | 191/ШШ25/01922 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, ******* сум, ******* дүгээр баг, ******* ******* гудамж ******* тоотод оршин суух ******* овогт /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, дугаар хороо 9*******В байр, 8-*******8 тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг дугаар хороо 1******* байрны тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар: *******/ нарт холбогдох,
3,0,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон цахимаар ирүүлсэн хүсэлтдээ: Э. миний бие нь 23 оны 7 дугаар сард миний таньдаг найз Б. нь миний таньдаг хүнд мөнгөний хэрэг гараад байна, удаахгүй өгчихье мөнгө зээлээч гэхээр нь би зөвшөөрөөд ын явуулсан дансаар нь 5,0 сая төгрөг шилжүүлэн өгсөн. Мөн Б. нь Т.т 3,0,000 төгрөгийг нь өгнө гэж байсан. Би од зээлдүүлсэн мөнгөнөөсөө 1,0,000 төгрөгийг нь авсан боловч үлдэгдэл 3,0,000 төгрөгийг нь Т.аас ав гээд үлдэгдэл мөнгийг өгөхгүй удаж байна. Би Т.тай холбогдоод мөнгөө асуухаар эхэндээ удахгүй ажлаас олгогдох тэтгэмжээ буухаар өгнө, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд оролцоод эвлэрлээр шийдүүлье гэсэн хариуг өгдөг байсан. Харин эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд дуудагдсан үедээ ирэхгүй байснаар уг ажиллагаа дуусгавар болсон. Сүүлдээ миний мөнгийг өгөх эсэх нь тодорхойгүй болж ажлаас нь олгогддог тэтгэмжээ авсан хирнээ ямар ч хариугүй болсон. Б., Т. нар нь нэг нэг рүүгээ чихээд миний мөнгийг өгөхгүй байгаа тул Б., Г. нараас 3,0,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Миний бие Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус хэргийн хариуцагч Б.оос 1,0,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 3,0,000 төгрөгийг хариуцагч Т. 25 оны 05 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа бол Б.од гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ хэргийг хялбаршуулсан аргаар шийдвэрлэж өгч хохирлыг барагдуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Т. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие Тунгалаг овогтой нь Э.ын нэхэмжилж буй 3,0,000 төгрөгийг 25 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э. нь хариуцагч Б., Т. нарт холбогдуулан 3,0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,0,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 3,0,000 төгрөгийг 25 оны 05 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч хариуцагч Б.од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзах тухай хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хариуцагч Б.од холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь сайн дураар хариуцагч Б.од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,0,000 төгрөгийг 25 оны 05 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн болно.
Мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Э.ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Э.ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.т холбогдох 3,0,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,0,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 3,0,000 төгрөгийг 25 оны 05 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, Т.т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э. нь хариуцагч Б.од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,9 төгрөгнөөс 35,*******75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 35,*******75 төгрөгийг нэхэмжлэгч Э.д буцаан олгож, хариуцагч Т.аас 35,*******75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Т. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР