| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2025/00095/И |
| Дугаар | 191/ШШ2025/01834 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/01834
| 2025 03 06 | 191/ШШ2025/01*******34 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* гудамж, ******* байранд байрлах ******* ХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, байр, тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар: *******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 19,95*******,111 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2024 оны 04 сарын 27-ний өдөр тус тай дугаартай зээлийн гэрээ байгуулж 19,717,700 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 1,314,513.32 төгрөг, зээлийн хүү 651,33*******.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,114.25 төгрөг төлсөн, нь дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 07 сарын 25-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног: 116, зээлийн үлдэгдэл: 1*******,403,1*******6 төгрөг, хүү: 1,533,252 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 21,673 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 19,95*******,111 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч ур дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 19,95*******,111 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: овогтой миний бие нь өөрийн мэдэлгүйгээр миний нэр дээр гарсан 106,000,000 төгрөгийн зээл 2024 оны 04 сарын 27 өдөр ******* , , , , , наас гарсан энэ зээл нь би өөрөө аваагүй миний гар утас миний мэдээллийг ашиглан авсан бөгөөд миний утсаар зээл авсан -очир овогтой болох надтай хамтран амьдрагчийг холбогдох байгууллага болон Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст Мөрдөгч дээр шалгагдаж байгаа тул хэргийн шийд гартал ны хүү төлбөр төлөлтийг түр зогсоож өгнө үү. овогтой итгэлийг урвуулан ашиглаж, утсыг минь ашиглан ны нууц үг, кодыг өөрчлөх замаар хууран мэхэлж, зээл авсан. Миний итгэлийг эвдэн, 6 наас зээл авч хуурч мэхэлсэн бөгөөд үүний улмаас миний нэр дээр гарсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй болж, амьдралд маань ноцтой хүндрэл үүсээд байна. Мөн миний төрсөн ах болох -аас мөн утсыг нь ашиглан 52сая төгрөгийг залилан хуурч мэхлэн авсан. Би өөрөө 4-14 насны 4 хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг одоогоор хамтран амьдрагч болох ******* \Утас: *******\ Б. том тэргээр ачаа зөөдөг хэдий ч анд төлөлт хийдгүй Миний цалин голомт ны зээлэнд хураагддаг. Надад цаашид 4 хүүхдээ харж хандах, идэж хэрэглэх, өмсөж зүүх, амьдрах байрны мөнгө хэрэгтэй байгаа учир шалгаж дуустал зээл зээлийн хүүг зогсоож өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 03 сарын 06-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч тал ******* ХК-иас хариуцагч Б. /РД:*******/-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,95*******,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож доорх нөхцөлийн дагуу эвлэрлийн гэрээ байгуулав. 1/. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн үлдэх хэсэг болох 19,95*******,111 төгрөгийг доорх хуваарийн дагуу хариуцагч тал төлнө. 2025 оны 04 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 0******* сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 2,45*******,111 төгрөгөөр. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.д холбогдуулан 19,95*******,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,95*******,111 төгрөгийг 2025 оны 04 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 0******* сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 2,45*******,111 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох 19,95*******,111 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,95*******,111 төгрөгийг 2025 оны 04 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 0******* сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 2,45*******,111 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Б.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,7 төгрөгнөөс 12*******,*******70.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 12*******,*******70.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д буцаан олгож, хариуцагч Б.гээс 12*******,*******70.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР