| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/09159/И |
| Дугаар | 191/ШШ2025/01756 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/01756
| 2025 02 26 | 191/ШШ2025/0156 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* зам, ******* гудамж, 0******* тоотод оршин суух ******* овогт ******* /Регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хороо, гудамж төвийн давхар, 01 тоотод байрлах ХХК /Регистрийн дугаар: *******/-д холбогдох
9*******,2*******2,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр гаргасан хүсэлтдээ: Б. нь 202******* оны 0 сард Хамтарч хотхон, зуслангаа барьцгаая гэсэн хаягтай фейсбүүк пейж грүппээр дамжуулан ХХК-тай холбогдон энэ компанид хөрөнгө оруулж ашиг хүртэн хамтран ажиллахаар болсон. Ингээд 202*******.0.08-нд энэ компанитай Амины орон сууц барихад зориулан хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийг өөрийн банкны 5166**************9*******0******* дугаараас тус компанийн 5*******520*******2******* тоот дансруу шилжүүлсэн. Мөн 202*******.08.16-ны өдөр дахин гэрээ байгуулж *******0,000,000 төгрөгийг дээрх данснаас компанийн дансруу шилжүүлсэн буюу нийт 85,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэрээний нөхцөлөөр компанийн зүгээс сар бүр 10 хувийн хүү өгнө, мөнгөн төлбөрийн үүргээ заасан хэмжээ, хугацаанд төлөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0.5 хувийн алданги хоног тутамд төлөхөөр зохицуулсан. Эхний гэрээ 5 сар, сүүлийн гэрээ ******* сар үргэлжилээд хугацааны эцэст үндсэн мөнгөө буцаан авахаар гэрээгээр тохирсон. Компанийн зүгээс эхний гэрээний дагуу 202*******.08.08-ны өдөр 10 хувийн хүү нэг өдрийн алданги 5,5,000 төгрөг, 202*******.09.09-ний өдөр 10 хувийн хүү, нэг өдрийн алданги 5,5,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Хоёр дахь гэрээний дагуу 202*******.09.1-ны өдөр 10 хувийн хүү *******,000,000 төгрөг нэг удаа, 202*******.10.0*******-ны өдөр хоёр өдрийн алданги гэж *******00,000 төгрөг нэг удаа шилжүүлсэн. Үүнээс өөрөөр компанийн зүгээс мөнгө өгсөн асуудал байхгүй. Инээд 202******* оны 09 сараас хойш хүү өгөхгүй, утасруу нь залгахаар авахгүй алга. болсон учир энэ команийн араас хөөцөлдөн очиход анх гэрээ байгуулахад байсан хаягаасаа нүүн 1*******-ын натурын тэнд байдаг төврүү нүүж орсон байсан. Иймд ХХК-иас хөрөнгө оруулалт хийсэн 85,000,000 төгрөг, эхний гэрээний 202******* оны 10 сарын хүү 5,500,000 төгрөг алданги *******2,500 төгрөг, сүүлийн гэрээний 202******* оны 10 сарын хүү *******,000,000 төгрөг буюу нийт 9*******,2*******2,500 төгрөг нэхэмжилж байна.
Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр би ХХК-ийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 9*******,2*******2,500 төгрөгийг төлж барагдуулах, сар бүрийн 28-ны өдөр 1*******,000,000 төгрөгөөр төлөх тайлбар саналыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан Б.ын нэхэмжлэлтэй хариуцагч манай байгууллагад холбогдох иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрээний төлбөр болох 9*******,2*******2,500 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах боломжтой буюу сар бүрийн 28-ны өдөр 1*******,000,000 төгрөгөөр төлж барагдуулна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч ХХК-д холбогдуулан 9*******,2*******2,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9*******,2*******2,500 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 9*******,2*******2,500 төгрөгийг сар бүрийн 28-ны өдөр 1*******,000,000 төгрөгөөр 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тухай тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Б.ын нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2, 5 дугаар зүйл, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Б.ын нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох 9*******,2*******2,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9*******,2*******2,500 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 9*******,2*******2,500 төгрөгийг сар бүрийн 28-ны өдөр 1*******,000,000 төгрөгөөр 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, ******* дүгээр зүйлийн *******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 629,16******* төгрөгнөөс *******1*******,581.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас *******1*******,581.5 төгрөгийг нэхэмжлэгч Б.д буцаан олгож, хариуцагч ХХК-иас *******1*******,581.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.******* дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР