| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/08992/И |
| Дугаар | 191/ШШ2025/01748 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/01748
| 2025 02 2******* | 191/ШШ2025/01748 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух ******* туслагч ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, гудамж, цэцэрлэгт хүрээлэн өөрийн байранд байрлах - эмнэлэг /Регистрийн дугаар: 8310874/-т холбогдох
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийж баталгаажуулан төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* миний бие - эмнэлэгт Хоол шим тэжээлийн албаны бэлтгэгчээр 2019 онд ажилд орсноос хойш ажиллаж байх хугацаандаа би аливаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажилаа чин сэтгэлээсээ сайн хийдэг байсан. 2023 онд салбарын Жуух бичгээр шагнуулж байсан. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр захирал Б/390 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Намайг хүний биед халдсан гэж ажлаас халсан бөгөөд миний бие хүний биед халдаж байгаагүй. Манай албаны дарга Буянжаргал намайг гахайны мах авсан гэж гүтгэхээр нь би аваагүй гэсэн. Тэгээд намайг хулгайч гэж хэл амаар доромжилсон, харин миний хувьд бусдын биед халдаагүй. Түүнээс хойш Буянжаргал дарга надтай юу ч дугараагүй байж байгаад намайг гэнэт хулгайд гүтгэж, хүний биед халдсан гэж гүтгэж ажлаас халж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд - эмнэлэгт Хоол шим тэжээлийн албаны бэлтгэгчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийж баталгаажуулан төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.
Хариуцагч - эмнэлэг нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ******* (*******) нь 2019-2024 онд тус эмнэлгийн Хоол шим тэжээлийн албанд бэлтгэгчээр ажилласан бөгөөд ажиллах хугацаанд хамтран ажиллагсдыг удаа дараа ёс бус үг хэллэгээр доромжилж байснаас гадна 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлын байранд 2 хүний биед халдсан үйлдэл гаргасан тул эмнэлгийн Ёс зүйн салбар хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар ажлаас чөлөөлөх саналыг Удирдлагын зөвлөлд хүргүүлж, уг саналыг Удирдлагын зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хурлаар авч хэлэлцээд, эмнэлгийн захирлын Б/390 дүгээр тушаалаар Г.*******тэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болно. Г.******* 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эмнэлгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ... үндэслэлгүй ажлаас халагдсан тул ажилд эргүүлэн тогтоож өгөхийг хүссэн өргөдөл ирүүлсний дагуу эмнэлгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2024 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдөр хуралдаж, Г.*******тэй холбоотой асуудал, гаргасан шийдвэр нь Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.2.5 дах заалт, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.7, 3.1.7.б, 3.1.7.ж, 3.1.7.и, 4.4 дэх заалтууд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/40******* дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм-ийн *******.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.17.4, 22.9.******* дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 5.3.11, 5.3.1******* дах заалтын дагуу үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 02 сарын 07-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Энэхүү эвлэрлийн гэрээ (Цаашид Гэрээ гэх )-г нэг талаас Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* тоот хаягт оршин суух ******* туслагч ******* овогт ******* ******* (РД:*******) (А тал), нөгөө талаас Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Жанжны гудамж, цэцэрлэгт хүрээлэн, өөрийн байр - эмнэлэг (РД:8310874) (Б тал), бид улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараах нөхцөлтэйгөөр сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулав. Талууд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Г.*******ийн нэхэмжлэлтэй - эмнэлэгт холбогдох Ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан Хоол шим тэжээлийн албаны бэлтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийж баталгаажуулан төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт дараах нөхцөлөөр эвлэрэв. 1/. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан Хоол шим тэжээлийн албаны бэлтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийж баталгаажуулан төлөх хэсгээсээ татгалзаж, 2/. - эмнэлэг нь Г.*******д ажилгүй байсан хугацааны олговор 2,000,000 (хоёр сая) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрэв. 3/. Г.******* нь энэ гэрээний 2 дахь заалтыг зөвшөөрч эвлэрэв. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч - эмнэлэгт холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Хоол шим тэжээлийн албаны бэлтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийж баталгаажуулан төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Хоол шим тэжээлийн албаны бэлтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийж баталгаажуулан төлөхийг даалгах хэсгээс татгалзаж, хариуцагч нь ажилгүй байсан хугацааны олговорт 2,000,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа эсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Г.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч - эмнэлэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, *******3 дугаар зүйлийн *******3.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Г.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч - эмнэлэгт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Хоол шим тэжээлийн албаны бэлтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийж баталгаажуулан төлөхийг даалгах тус тус хэсгээс татгалзаж, хариуцагч нь ажилгүй байсан хугацааны олговорт 2,000,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, - эмнэлэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.*******-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч - эмнэлгээс 23,475 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч - эмнэлэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР