| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/07470/И |
| Дугаар | 191/ШШ2025/01702 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/01702
| *******0*******5 0******* *******5 | 191/ШШ*******0*******5/0170******* |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо *******40 дүгээр байр, *******5 тоотод оршин суух ******* овогт *******-******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, 4-7 тоотод оршин суух овогт н /Регистрийн дугаар: *******/
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, хэсэг хотхон 1 дүгээр гудамж тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар: *******/ нарт холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц., хариуцагч Д., Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: Иргэн *******-******* миний бие *******017 оны 0 сарын 1-ний өдөр иргэн Баярмаагийн той байр худалдан авах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо хотхоны дугаар гудамж *******40-*******5 тоот *******0 м.кв 1 өрөө орон сууцыг 1м.кв талбайг нэг сая төгрөгөөр худалдан авахаар болсон. Гэрээ хийсэн өдөр төлбөрийн 50 хувь болох 10,000,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 50 хувь буюу 10,000,000 төгрөгийг *******017 оны 09 сарын 05-ны өдөр бүрэн төлж дуусаад байрандаа орсон. Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан орсон. Гэтэл *******019 оны 0 сарын *******1-ний өдөр үл хөдлөхийн гэрчилгээ гарсан байхад байраа бүрэн дуусаагүй,Улсын комиссоос хүлээж аваагүй, Ковид өвчин гарсан, хүн нь гадаад явсан учраас байрны гэрчилгээ гараагүй гэх шалтгаан тоочин хохирогч намайг хууран мэхэлж байрны гэрчилгээг *******0*******1 оны 10 сарын *******-ны өдөр -д 1*******0,000,000 төгрөгийн барьцаанд тавьж ордер өгөхгүй хохирол учруулж залилсан хууль бус учир *******-******* намайг Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо хотхоны дугаар гудамж *******40-*******5 тоот *******0 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
Миний бие Ц. Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* /0/ дугаар хороо, хотхон гудамж, *******40 байр *******5 тоот хаягт байршилтай *******0 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д. нь миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Б.т холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байна. гэв.
Хариуцагч Д. шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: Дорж овогтой би Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо хотхоны дугаар гудамж *******40-*******5 тоот орон сууцны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ц.ийг Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо /0/, хотхоны дугаар гудамж *******40-*******5 тоот *******0 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. гэв.
Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: *******-Очир овогтой нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо хотхоны дугаар гудамж *******40-*******5 тоот *******0 м.кв 1 өрөө орон сууцыг *******0,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд уг байрны гэрчилгээ нь Дорж овогтой ын нэр дээр гарсан. Д. нь уг байрны гэрчилгээг -д барьцаанд тавьж авсан мөнгийг хувийнхаа хэрэгцээнд хэрэглэсэн бөгөөд авсан зээлээ төлж ийн эзэмшлийн байрны гэрчилгээг шилжүүлэн өгөх ёстой болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Д., Б.т холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох эрхийн улсын бүртгэлийн Ү-**************0410057 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, хотхон гудамж, *******40 байр, *******5 тоот хаягт байршилтай, *******0 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгч Ц. мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч хариуцагч Б.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзах тухай хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хариуцагч Б.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь сайн дураар хариуцагч Б.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох эрхийн улсын бүртгэлийн Ү-**************0410057 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, хотхон гудамж, *******40 байр, *******5 тоот хаягт байршилтай, *******0 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгч Ц. мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн болно.
Мөн хуулийн *******6 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Ц.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 75 дугаар зүйл, 1******* дугаар зүйлийн 1*******.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ц.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.од холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох эрхийн улсын бүртгэлийн Ү-**************0410057 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, хотхон гудамж, *******40 байр, *******5 тоот хаягт байршилтай, *******0 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгч Ц. мөн болохыг зөвшөөрч эвлэрснийг баталж, Д.од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Б.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******57,950 төгрөгнөөс 1*******,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 1*******,975 төгрөгийг нэхэмжлэгч Ц.т буцаан олгож, хариуцагч Д.оос 1*******,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Д. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР