2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/01599

 

 

 

 

 

 

 

2025 02 20

191/ШШ20/01599

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* овогт  /Регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, зам гудамж, байр, тоотод оршин суух овогт Энхтайваны  /Регистрийн дугаар: *******/-д холбогдох

 16,275,000 төгрөг гаргуулах гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга - нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: Иргэн миний бие Энхтайваны той 2024.05.20-ны өдөр амаар зээлийн гэрээ байгуулан 2024.08.-ны өдөр хүртэл 8 удаагийн гүйлгээгээр нийт .975.000 (арван найман сая есөн зуун далан таван мянга)-и тогрогийг зээлдүүлсэн. Тодруулбал, Ц. би өөрийн ны тоот данс болон ны 26000990 тоот данснуудаас Э.ийн кредит ны тоот дансруу, 2024.05.20-нд 1.000.000 (нэг сая) төгрөгийг Э.ын ны 8000046422 тоот дансруу 2024.06.06-нд 1.000.000 (нэг сая), 2024.06.29-нд 3.000.000 (гурван сая), 2024.06.29-нд 2.000.000 (хоёр сая), 2024.06.30-нд 3.000.000 (гурван сая), 2024.07.07-нд 2.000.000 (хоёр сая), 2024.08.19-нд 2.000.000 (хоёр сая), 2024.08.-нд 4.975.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Хариуцагч Э. нь энэ хугацаанд надад 2.700.000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгийг буцааж өгсөн, үүнтэй маргахгүй. Би анх сайхан сэтгэл гарган тус болох үүднээс Э.ид мөнгөө шилжүүлэн өгч байсан гэтэл Э. зээлээ эргүүлэн төлөх үүргээ биелүүлэхгүй удсаар сануулах болгонд "дараа 7 хоногт шилжүүлнэ" гэсэн тайлбар өгч байсан ба түүнээс хойш би удаа дараа утсаар залгасан боловч хариу байхгүй миний сайхан сэтгэл рүү ус цацан таг алга болсон. Хариуцагч бид хоёр "их сургуулийн найзууд юм даа" гэж бодоод нилээн харзнасан боловч ямар ч сураг ажиггүй хэвээр байв. Саяхан би 9 дүгээр сарын дундуур "өрөө өгөхгүй бол шүүхэд хандалаа" гэж мессеж бичсэн боловч энэ хугацаанд мөн л огт хариу ирэээгүй ба Э.той үнэхээр ойлголцохгүй байсан учир шүүхийн журмаар шийдвэрлэхээр болсон юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасан бөгөөд би хариуцагчид мөнгө шилжүүлэн огсон нь дээрх дансны хуулгуудаар болон бидний хооронд бичсэн сошиал сүлжээний чатуудаар нотлогдоно. Иргэний хуулийн 283 дүгээр зүйлийн 283.1-т "Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн ша*******санаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү ша*******санаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ" гэж тус тус заасныг үндэслэн би хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 16.275.000 төгрөг гаргуулахаар шүүхэд уг нэхэмжлэлийг гаргаж байна.

Эвлэрлийг нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

Хариуцагч Э. шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн ша*******лагыг хүлээн зөвшөөрч байгаа. Би 7 хоногийн дотор буюу 20 оны 02 сарын 27-ны өдөр нэхэмжилсэн мөнгийг нь гаргаж өгөх буюу төлөх саналтай байна. гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20 оны 02 сарын 20-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн ша*******лага буюу 16,275,000 төгрөгийг 7 хоногийн дотор буюу 20 оны 02 сарын 27-ны өдөр төлж барагдуулна гэж хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрөв. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Э.ид холбогдуулан  16,275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн ша*******лага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн ша*******лагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч хариуцагч нь нэхэмжлэлийн ша*******лага болох  16,275,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 16,275,000 төгрөгийг 20 оны 02 сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тухай тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн ша*******лагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн ша*******лагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Ц.ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.ид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 1******* дугаар зүйлийн 1*******.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Ц.ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.ид холбогдох 16,275,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн ша*******лага болох  16,275,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч,  16,275,000 төгрөгийг 20 оны 02 сарын 27-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Э.ид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******9,******* төгрөгнөөс 119,662.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 119,662.5 төгрөгийг нэхэмжлэгч Ц.д буцаан олгож, хариуцагч Э.оос 119,662.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Э. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.ЦЭРЭНДОЛГОР