| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/03509/И |
| Дугаар | 191/ШШ2025/04207 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/04207
2025 05 13 191/ШШ2025/04207
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, М******* овогт Э*******ы О******* /иргэний бүртгэлийн дугаар: *******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, С******* овогт Б*******ийн Ө*******/регистрийн дугаар: *******/-т холбогдох,
Эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э******* О******* миний бие нь 2022 онд Б.Өлзийбаяртай танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин О.Г******* төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан ба өөрийн гэсэн гэр, орон байргүй хадмындаа амьдарч байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж би Сэлэнгэд ирж амаржсан. Тэрээр охиноо төрсний дараагаас холбоо барих нь багасаж харилцаагүй болсон ба 2022 оны 12 дугаар сараас салж тус тусдаа амьдрах болсон. Охин маань төрснөөсөө хойш миний асрамжид амьдарч өсч торниж байгаа. Одоо охин маань 1 нас 3 сартай . Би өөрийн гэсэн ажил төрөлгүй, охин маань цэцэрлэгт явах дөхсөн учир 2023 оны 01 дүгээр сарын 14-нд төрсөн охин О.Г*******ийн төрсөн эцэг нь Б.Ө*******мөн болохыг тогтоож Б.Өлзийбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Э.О******* нь 2024 оны 08 дугаар сард хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Уг өргөдлөө буцаах хүсэлтэй байгаа тул хүсэлтиийг маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.О******* нь хариуцагч Б.Өлзийбаярт холбогдуулан, хүүхдийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.О*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Өлзийбаярт холбогдох төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргахад шүүгчийн захирамж саад болохгүй дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА