Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 64

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагчаар ерөнхий прокурор Д.Түвшинтөгс

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч Б.Хосбаяр

Хохирогч Д.Мөнхдалай

Шүүгдэгч М.Д, С.А, Ц.Д, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч М.Д, С.А, Ц.Д, Б.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 17370001500013 дугаартай  хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 1. Монгол улсын иргэн, 1951 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, Ховд аймгийн Ү суманд төрсөн, 66 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй өндөр насны тэтгэвэрт байдаг, Ховд аймгийн Ү сумын Х  багт оршин суух урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцагх чадвартай Х овогт С нгийн А   ПК

2.Монгол улсын иргэн 1964 онд Ховд аймгийн Ү   суманд төрсөн, 53 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Ү   сумын У   багт оршин суух урьд 2015 онд ял шийтгэгдэж байсан хэрэг хариуцах чадвартай Х  овогт М  гийн Д    

3.Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Ү   суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Ү   сумын У   багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б  овогт Б ын Э   ПК 78120615

4.Монгол улсын иргэн,1973 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Ү   суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Ү   сумын У   багт оршин суух урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Эргүүхэн овогт Ц гийн Д регистрт ПК,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ц.Д  нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 180 ш шинэс модыг М.Д  , С.А  , Б.Э   нартай бүлэглэн тээвэрлэсэн,

Яллагдагч М.Д   2017 оны 07-08 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр 180 ш шинэс модыг С.А  , Б.Э   нартай бүлэглэн бэлтгэж 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн,

Яллагдагч Б.Э   2017 оны 07-08 дугаар сарын хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 180 ш шинэс модыг С.А  , М.Д  ,нартай бүлэглэж бэлтгэж тээвэрлэсэн,

Яллагдагч С.А   Ховд аймгийн Ү   сумын У   багийн нутаг дэвсгэр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Бага-Лиш гэх газраас 2017 оны 07-08 дугаар сарын хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 180 ширхэг шинэс модыг М.Д  , Б.Э   нарын хамт бэлтгэж 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэх гэмт хэргийг тус тус үйлдэн Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3- дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч С.А  ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Малын хашаагаа сэлбэж малаа хашаатай болгох гэж яваад ийм асуудалд орлоо.Би Д  г хашаа янзлах гэсэн юм гэж хэлээд мод бэлдээд өгөөч гэж гуйгаад мод бэлдчихлээ гэхээр нь 100.000 төгрөг өгсөн.Бид нар байнга оршин суудаг болохоор өөрийн хэрэгцээний мод авч болно гэж боддог байсан.

          Одоо энэ модны төлбөрөөс 800.000 төгрөгийг төлсөн.Цаашдаа төлж дуусгахаар хохи рогчтой ярьж тохирсон.Хуульд ийм айхтар өөрчлөлт орсныг мэдээгүй.Багийн ард иргэдэд ойн байцаагч болон болон төрийн албан хаагч нар хууль сайн сурталчлах хэрэгтэй гэж хэлмээр байна.Хуулиа сурталчлаад явсан бол бид мод бэлтгэхгүй байх байсан.Энэ асуудалд хуучинсгаар хандсан миний буруу.Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Э  ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Манай ээж С.А   нь М.Д  г гуйгаад мод бэлтгээд өг гэхэд нь 150 ши хуурай мод бэлдэж өгсөн байсан.Эдгээр модон дээр нь би энд тэнд байсан хуурай 30 ш модыг бэлдээд 180 ш мод болохоор нь Ц.Д г гуйгаад машинаар нь ачиж авсан нь үнэн.Хууль чанга болсныг мэдээгүй.Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.Д  гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...С.А   нь намайг мод бэлдээд өг гээд 100.000 төгрөг өгсөн.С.А   нь хашаа хороогоо засаж янзлах гэсэн юм гэхээр нь 150 ш хуурай мод бэлтгэж өгсөн үнэн.Энэ бэлтгэсэн модон дээр 30 ш модыг Б.Э   нэмж бэлтгэсэн.Энэ мод бэлтгэсэн газарт би хорь гаруй жил амьдарч байгаа.Улсын тусгай хамгаалалттай газар гэдгийг би мэдээгүй.Эдгээр хүмүүс модны зөшөөрөл авсан аваагүйг би мэдэхгүй  гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.Д  хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:...2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Э   нь Ү   сумын У   багийн нутаг БагаЛиш гэх газраас мод ачаад өгөөч гэхээр нь би өөрийн эзэмшлийн 3165 УБК улсын дугаартай Зил 130 маркийн машинаар уг газраас 5-6 м урттай модыг У  ын ам хүртэл тээвэрлэж ирсэн нь үнэн.

Уг модыг Б.Э  , М.Д  , Н. Б-ь, Б.Дүгэржав, Ц.Гантулга нарын хамт очиж ачсан.Надад С.А   бинзений үнэ 170.000 төгрөг өгсөн.Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин гэхдээ бичиг баримт нь өөр хүний нэрээр байдаг гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Мөнхдалайгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....манай суманд байгаа ойн сан бүхий газар нутаг нь тусгай хамгаалалттай газар нутагт ордог учир модны зөвшөөрөл олгодоггүй юм.Тухайн газар нутаг нь захиргааны харъяалалын хувьд Мөнххайрхан уулын байгалийн цогцолбор газрын хамгаалалтад ордог боловч газар нутгийн байршил нь Ховд аймгийн Ү   сумын У   багт оршдог юм.

          Энэ хэрэгт би төрийг төлөөлж оролцож байгаа бөгөөд модны хохиролыг төлөөд эхэлчихсэн.Энэ хохиролыг тодорхой хугацаанд төлж дуусгахаар бид тохиролцсон байгаа:Харин санал болгоход эн бэлтгэсэн модыг тамгын газарт олгож өгнө үү гэх санА  байна гэх мэдүүлэг,

           С.Далхаагийн...Шинэсэн ой нь манай У   багийн 20-н хэсэг газар ургадаг,тухайн газрууд нь тусгай хамгаалалттай газар нутагт ордог болохоор ямар нэгэн модны зөвшөөрөл олгодоггүй гэх мэдүүлэг,

           - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл

             Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын 2017 оны 10 дугар сарын 01-ны өдрийн 02 дугаартай  улсын байцаагчийн  дүгнэлт

      Ойн экологи эдийн засгийн үнэлгээ

      Улсын Их хурлын тогтоол, Мөнххайрхан уул /Ү  ийн хавцал/-ын байгалийн цогцолборт газрын хмилийн зааг тогтоосон тухай газрын зураг

      Модонд үзлэг хийсэн тэмдэглэл

      Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол

      Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол

      Гэрэл зургийн үзүүлэлтүүд

            Эд зүйлд үнэлгээ тогтоолгох баримт

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

             Шүүгдэгч С.А   Б.Э  , Ц.Д , М.Д   нар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 180 ширхэг  шинэс мод зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдэн хамтран үйлдсэн байх тул шүүгдэгч С.А  ийн үйлдэл нь хамтран үйлдсэнд тооцогдоно.Энэ гэмт хэргийн улмаас 4.406.400 төгрөгний хохирол учирсан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад зааснаар экологи эдийн засгийн үнэлгээгээр үнэлсэн 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 02 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

         Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд 800.000 төгрөгний хохиролыг нөхөн төлсөн.Хохирогч Д.Мөнхдалайгийн хохиролоо төлөх талаар бид тохиролцсон гэх мэдүүлэг шүүгдэгч С.А  ийн хохиролыг хувааж төлж барагдуулна гэх мэдүүлгээр шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо сайн дураар төлж барагдуулахаа илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3606400 төгрөгийг гаргуулан хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэл тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлт гаргаж байгаа боловч  хэргийн нөхцөл байдал ,шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлах нь зүйтэй байна.

          Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан 180 ширхэг шинэс модыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, шүүгдэгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар хохиролыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгч нар нь хохиролоо сайн дураар нөхөн төлөхөө илэрхийлж 800.000 төгрөгний хохиролыг нөхөн төлж барагдуулсан, цаашид хохиролоо нөхөн төлж барагдуулах талаар хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн гэж үзнэ.

          Шүүгдэгч С.А  , М.Д  , Ц.Д , Б.Э   нар нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан  болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3,36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1.Эргүүхэн овогт Ц гийн Даваа, Хүнхрийхэн овогт С нгийн А  , Х  овогт М  гийн Д  , Б  овогт Б ын Э   нарыг улсын тусгай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д д 2 /Хоёр/ жил, С.А  т 1 жил 6 сар /Нэг жил зургаа / , М.Д  д 2 Хоёр/ жил Б.Э  д 2 /Хоёр/ жилийн хорих ял оногдуулсугай.

            3.Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4.Шүүгдэгч С.А  , Б.Э  , М.Д  , Ц.Д  нараас 3606400 төгрөг гаргуулан улсын орлого болгож, шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 180 ширхэг шинэс модыг хэрэгцээний дагуу зохих байгууллага /Ховд аймгийн Ү   сумын Засаг даргын тамгын газарт/ шилжүүлсүгэй.

             6. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5/01,5/02,5/03,5/04,5/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

             7. Шүүгдэгч Ц.Д д 2 жилийн,С.А  т оногдуулсан 1 жил 6 сарын, М.Д  д оногдуулсан 2 жилийн, Б.Э  д оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Ц.Д г 1 жил, С.А  ийг 1 жил, М.Д  г 2 жил, Б.Э  ийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

               8.Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

               9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 5-д зааснаар хохирол 3606400 төгрөгийг тэнссэн хугацаанд хэсэглэн төлөхөөр тогтоосугай. 

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.