2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/00910

 

 

 

 

 

2025 01 *******1

191/ШШ2025/00910

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* ******* ******* ******* дүгээр гудамж, *******1******* тоотод оршин суух овогт  /Регистрийн дугаар: *******/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******0 дугаар хороо, хотхон, *******6 дугаар байр ******* тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар: *******/-д холбогдох

 

62,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г. миний бие танил эгчийнхээ гуйлтаар Б.д сарын 5 хувийн хүүтэй 2024 оны 9 сарын *******0 өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 01 өдөр 17,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 01 өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 01 өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 01 өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 0******* өдөр 6,700,000 төгрөг, 2024 оны 10 сарын 07 өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 08 өдөр 4,500,000 төгрөг, 2024 оны ******* сарын 06 өдөр 5,800,000 төгрөг нийт 54,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж зээлдүүлсэн. Гэтэл Б. нь зээлээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүйгээр зээлийн хариуцлага алдаж зээлээ буцааж төлөхгүй байгаа юм. Зээлийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн ажил бүтээгүй байгаа гэж хэлээд өнөөдрийг хүрсэн юм. Иймд тус шүүхэд өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Б.гаас зээлийн төлбөрт 54,000,000 төгрөг, зээлийн хүүнд 8,100,000 төгрөг, нийт 62,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.д олгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Б. нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Батбаатар овогтой миний бие Г.ы надад гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 62,100,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 62,100,000 төгрөгийг 2025 оны 0******* сарын *******0-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г. нь хариуцагч Б.д холбогдуулан 62,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийхийг даалгах тухайгаа хийхийг даалгах ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.ы 62,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. 2025 оны 0******* сарын *******0-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг удирдлага болгон

 

1. Г.ы нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох 62,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 62,100,000 төгрөгийг 2025 оны 0******* сарын *******0-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Б.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,450 төгрөгөөс 2*******4,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 2*******4,225 төгрөгийг нэхэмжлэгч Г.д буцаан олгож, хариуцагч Б.гаас 2*******4,225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.д олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

        

 

 

 

ШҮҮГЧ   Д.ЦЭРЭНДОЛГОР