| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/09989/И |
| Дугаар | 191/ШШ2025/00835 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/00835
| 2025 0******* 30 | *******9*******/ШШ2025/00835 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* ******* *******9, өөрийн байранд байрлах ******* ******* ХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ******* дүгээр хороо *******2 дугаар хороолол -*******3 тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар: *******/-д холбогдох
35,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, ******* ны харилцагч нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр *******, ******* ны 409037*******36 тоот харилцах данснаас иргэн ын дахь тоот дансруу 5,000.00 төгрөгийг долоон удаагийн оролдлогоор нийт Я..00 төгрөгийг шилжүүлсэн байна. *******, ******* ны харилцагч нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн Я.ын эзэмшлийн ны тоот дансруу гүйлгээ хийсэн боловч тухайн өдрийн хоорондын гүйлгээний системийн алдаанаас үүдэж Я.ын эзэмшлийн арилжааны ны дансанд Я..00 төгрөгийн дүнгээр давхардсан гүйлгээ хийгдсэн нь *******, ******* ны 488496257*******000002 тоот "Бага дүнтэй гуйлга хоорондын тооцооны данс"-аас хасагдсан. Дээрх алдаатай шилжиж орсон моно нь *******, ******* ны хөрөнгө болно. Хариуцагч Я. нь алдаатай гүйлгээний улмаас өөрийн эзэмшлийн ны тоот дансруу шилжин орсон Я..00 төгрөгийг дур мэдэн захирал зарцуулж, үрэгдүүлж, Худаллаа, ******* инд бага хэмжээний хохирол учруулаад байна. *******, ******* ны зүгээс Я.тай холбогдож учруулсан хохирлыг төлж барагдуулах тухай мэдэгдсэн боловч огт төлж барагдуулаагүй, төлөх эрмэлзэлгүй, ны хөрөнгийг мэдсээр байж завшин шамшигдуулсаар байна. Иймд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.******* дэх заалтыг үндэслэн (РД: *******)-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэн (РД: *******)-аас Иргэний хуулийн 492.******* дүгээр зүйлд заасны дагуу үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулан, үрэгдуулж *******, ******* инд учруулсан хохиролын мөнгө болох Я.аас 35,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Я. нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Ясанжав овогтой миний бие ******* ******* наас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Надаас нэхэмжилсэн 35,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хариу тайлбар гаргах хугацаа шаардлагагүй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Я.д холбогдуулан 35,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийхийг даалгах тухайгаа хийхийг даалгах ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн 35,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я. төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
*******. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.д холбогдох 35,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 35,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Я.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 2,275 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д буцаан олгож, хариуцагч Я.аас 2,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Я. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР