2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/00721

 

 

 

 

 

 

 

2025 01 28

1/ШШ2025/00721

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* ******* ******* ******* давхарт байрлах ******* ХХК-ийн /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо гудамж тоотод оршин суух овогт  /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 5,414,04*******.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон хүсэлтдээ: ******* Зоос" нь 2022 оны 08-сарын 02-ны өдөр **************66 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид *******,100,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай -аас олгосон зээлээр " XXK-aac Xiaomi 12 загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт 0 төгрөг төлсөн, зээл авсан өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.10-т Ноцтой зөрчил гэдэгт зээлдэгч зээлийн үндсэн төлбөр хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт хугацаа хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрэээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоос хэтрүүлсэн, 4.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн гэрээний 4.2.******* дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.*******-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч М. нь 2024 оны 09-р сарын 05-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл *******,100,000 төгрөг, төлөх ёстой хүү 2,*******14,04*******.82 төгрөг, нийт 5,414,04*******.82 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд дээрх төлбөр болох 5,414,04*******.82 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

******* ХХК нь М.ийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч М. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Мягмартунгалаг овогтой миний бие нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 5,414,04*******.82 төгрөгийг зөвшөөрч байна. 2025 оны 04 сарын 20-ны өдрийн дотор 5,414,04*******.82 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М.т холбогдуулан  5,414,04*******.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох  5,414,04*******.82 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч,  5,414,04*******.82 төгрөгийг 2025 оны 04 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тухай тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.т холбогдох 5,414,04*******.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох  5,414,04*******.82 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч,  5,414,04*******.82 төгрөгийг 2025 оны 04 сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, М.т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,575 төгрөгнөөс 50,787.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 50,787.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК буцаан олгож, хариуцагч М.ээс 50,787.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч М. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

        

 

 

 

ШҮҮГЧ   Д.ЦЭРЭНДОЛГОР