2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/04469

 

 

2025 05 19 191/ШШ2025/04469

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** байрлах, *******Банк ХК/регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, И*******овогт Ж*******-ийн Ж******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

Цахим зээлийн гэрээг цуцалж, 17,447,230.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж******* Ж******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 6*******тоот цахим зээлийн гэрээг байгуулж 17,240,000 төгрөгийн зээлийг сарын 1.75 хувийн хүүтэй, 30 сарын хугацатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6*******тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2027 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дуусахаар байх бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний үүргийг 110 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6*******тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 16,258,449 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,159,072.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12,708.74 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг нийт 17,447,230.54 төгрөгийг зээлдэгч Ж******* Ж*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ж******* овогтой Ж******* нь *******банк ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд шаардлага 17,447,230.54 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******банк ХК нь хариуцагч Ж.Ж*******д холбогдуулан цахим зээлийн гэрээг цуцалж, 17,447,230.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Ж*******д холбогдох цахим зээлийн гэрээг цуцалж, 17,447,230.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 17,447,230.54 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,186.15 төгрөгийн 122,593.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 122,593.075 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, 122,593.075 төгрөгийг хариуцагч Ж.Ж*******гаас гаргуулан нэхэмжлэгч *******банк ХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА