| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/06606/И |
| Дугаар | 191/ШШ2025/00719 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/00719
| 2025 01 28 | 1/ШШ2025/007 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хэсэг, ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* овогт ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, 1 дүгээр гудамж, -д байрлах Баянзүрх дүүргийн дугаар холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Б. миний бие 20******* оны 08 сарын 21-ний өдрөөс эхлэн дугаар өдрийн жижүүрээр ажилд орсон, цагаан хэрэглэл угаагч давхар хийж байгаад 20******* оны 08 сарын 31-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсанд гомдолтой байгаа учраас ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү.
дугаар гаргасан ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах нэхэмжлэлээс татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П. нь хариуцагч Баянзүрх дүүргийн дугаар холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгч П. нь хариуцагч Баянзүрх дүүргийн дугаар холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 1******* дугаар зүйлийн 1*******.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. П.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баянзүрх дүүргийн дугаар холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч П. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР