| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0083/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/105 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү
Шүүгдэгч О.Д- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-т холбогдох эрүүгийн 1738001460112 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Д-,
Шүүгдэгч О.Д- нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, иргэн Б.М-ийн жолоодож явсан РАВ-4 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Д- нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, иргэн Б.М-ийн жолоодож явсан РАВ-4 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Их уусан байсан болохоор санахгүй байна. Гурппт орсон. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Машины хохиролыг даатгалын компани төлсөн харин ирж очих зардал гарсаныг төлөхөө илэрхийлж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...О.Д- гараад ганц шил архи аваад ирье гээд гараад явсан хаанаас архи авч ирснийг нь мэдэхгүй байна. О.Д- далай ээж нэртэй архи авч ирсэн. Энэ архийг Мөрөнгийн төвийн хойд тал дээр О.Д- бид 2 хоёулахнаа хувааж уугаад мотоциклийг О.Д- бариад Алаг-Эрдэнэ сумын чиглэлд засмал замаар явсан...Бие зассан газраасаа цаашаа яваад Шувуутын бригадын тэнд явж байтал тас няс гээд явчихсан тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Би урдах замаа хараагүй явсан. Зам харахаар нүднээс нулимас гоожоод О.Д-ын ар нуруунд нүүрээ наасан байсан юм. Ойролцоогоор 60 км цагийн хурдтай явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-24 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг 20 минутын үед Хатгалас Мөрөн чиглэлд Алаг-Эрдэнэ сум өнгөрөөд явж байсан чинь урдаас уул даваад засмал замаар мурилзаад яваад байсан. Би тухайн үед хурдаа хасаад явж байсан чинь хажуугаар зөрөөд явах гэж байснаа шууд миний явж байсан урсгал руу орж ирээд миний машины баруун талын гэрлэн дохио хэсэг рүү мөргөөд уначихсан. Би урдаас ирж байгаа мотоциклийг ойролцоогоор 300 метрийн цаанаас харсан. Намайг алсын зайнаас харах үед мотоцикльтой хүн миний урсгал руу орж гараад яваад байгаа нь харагдаж байсан. Тухайн мотоцикль гарч ирж байгаа зам нь уруу зам байсан учраас надад сайн харагдаж байсан. Намайг замаа хараад явж байхад урдаас уруудаж ирж байгаа мотоцикль 2-3 удаа эсрэг урсгал руугаа ороод буцаж өөрийнхөө урсгал руу ороод гуйваад яваад байсан юм. Гуйвж яваа мотоциклийг хараад хурдаа багасгасан. Тэгээд хажуугаар зөрөх гэж байснаа гэнэт миний урсгал руу дарж орж ирээд мөргөлдчихсөн. Би хурдаа хасаад 20-30 километр цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед яг улаан нүүр лүү мотоцикльтой ороод ирэнгүүт тормозоо гишгэсэн. Замын үзэгдэх орчин сайн, орчин тойрны бүх зүйл сайн харагдаж байсан. Гадаа нартай, гэгээтэй байсан. Замын нөхцөл байдал сайн байсан. Машинд сууж явсан хүмүүст ямар нэгэн гэмтэл учраагүй. Гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,
Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Алаг-Эрдэнэ сумын хойгуур гараад явж байтал гэнэт урдаас мотоцикльтой хүн давхиж ирээд мөргөчихсөн. Би яг жолооч хүүгийнхээ ард сууж явсан учраас хараагүй байж байгаад дөхөөд ирэхэд нь харсан. Тэгтэл шууд урдаас эсрэг урсгал руу сөрж дахиж орж ирээд бид нарын машины баруун урд хэсэг рүү нь мөргөчихсөн. Тухайн үед ойролцоогоор 20-30 километр цагийн хурдтай явсан. Бид нарт гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р тал/,
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг 20 минутын үед Алаг-Эрдэнэ сумын араар гараад Мөрөнгийн чиглэлд асфальтан замаар явж байтал өөдөөс нэг мотоцикльтой хоёр хүн урдаас гуйваад хүрээд ирсэн. Нилээн холоос гүвээ даваад урдаас гуйваад яваад байгаа нь харагдсан. Тэгтэл ах хурдаа хасаад бараг зогсох гэж байтал мотоцикль хурдаа хасалгүй тэр чигтээ хар хурдаараа урдаас эсрэг урсгал руу орж ирээд яг миний сууж явсан чиг урдаас ирээд машины гуфер, урд шил хэсэг рүү мөргөөд баруун тийшээ унасан. Нэг нөхөр нь машины дээгүүр гараад унасан. Тэр хүнийг мотоциклийн араар сууж явсан боловуу гэж бодсон. Машины хажуу талд унаад хөл нь хугарсан байсан хүнийг мотоцикль жолоодож явсан хүн гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 100 дугаартай:
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 512 дугаартай:
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч шинжээч М.Баттулгын 49 дугаартай дүгнэлт /хх-ийн 103-104-р тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 07-12-р тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-17-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1738001460112 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч О.Д- нь урьд ял шийтгэл эдэлж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 76-80-р дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч Б.Б- нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1738001460112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин иргэний нэхэмжлэгч Б.М-эд замын зардал 234.100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Д-ыг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5, хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497, 510 зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч П.Э-д шүүгдэгч О.Д-аас замын зардалд 234.100 /хоёр зуун гучин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулахыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ