| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/04395/И |
| Дугаар | 191/ШШ2025/00541 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/00541
| 2025 01 23 | 1/ШШ2025/00541 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* чөлөө-6, ******* *******-1, ******* байрлах ******* ХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, гудамж, *******6 тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, гудамж, *******6 тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинойхайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, дүгээр гудамж, тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар: ЖЮ76100817/ нарт холбогдох
Гэрээнүүдийн үүрэг болон нотариатын зардалд нийт ,312,785.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ургийн овогт /РД:*******/, ургийн овогт /РД:*******/ нар нь ******* ХК-ийн Чингэлтэй дүүрэг, Ард тооцооны төвтэй 2016 оны 0 сарын 16-ны өдөр №3Г201642781322 тоот Барьцаат зээлийн гэрээг байгуулж 7,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Цалингийн зээл зориулалтаар авсан ба зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлээ төлж байгаад 2017 оны 02 сарын 21-ний өдөр зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр ургийн овогт /РД:ЖЮ76100817/ орж ирэн №3Г2017425854 тоот Барьцаат зээлийн гэрээг байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 6,281,372.11 төгрөгөн дээр нэмж 1,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Цалингийн зээл зориулалтаар авч нийт зээлийн хэмжээ 7,281,372.11 төгрөг болсон ба зээлийн хуримтлагдсан хүүгийн үлдэгдлийг Хавсралт 1 дэх Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн эхний төлбөр дээр төлөхөөр харилцан тохиролцсон ба зээлийн барьцаанд гэр, зурагт, хөргөгч болон цалингийн орлогыг барьцаалуулсан. Сүүлд 2023 оны 05 сарын 02-ны өдрийн Зээлийн хорооны хурлын шийдвэр, 2018 оны 04 сарын 26-ны өдрийн зээлдэгч Ч. орлого буурсан шалтгааны улмаас гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасан тул 2018 оны 05 сарын 03-ны өдөр №ЗГ/2017425854-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /Хугацаа сунгах, зээл эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх, хамтран үүрэг гүйцэтгэгч өөрчлөх/-г байгуулж 2016 оны 0 сарын 16-ны өдрийн 7,000,000 төгрөг, 2017 оны 02 сарын 21-ний өдрийн 1,000,000 төгрөгийн нэмэлт зээл, нийт 8,000,000 төгрөгийн зээлээс дараахь төлбөрийг хийсэн байсан. Үндсэн зээлд 2,660,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,334,*******2.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,031.33 төгрөг. Энэхүү гэрээг байгуулах үед үндсэн зээлийн үлдэгдэл 5,340,000.00 төгрөг байсан ба гэрээнд дараахь нэмэл, өөрчлөлт орсон. Зээлийн гэрээний хугацааг 2021 оны 05 сарын 02-ны өдөр хүртэл сараар сунгах, Зээлийн төлбөрийг Хавсралт 2-оор тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө. Зээлийн жилийн хүү: 20,4 гэж өөрчлөх, Зээлийн гэрээний талууд хэсэгт регистрийн ******* дугаартай, улсын иргэн ургийн овогт г хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэмэх зэрэг хэд хэдэн өөрчлөлтийг оруулан гэрээний бусад заалтууд хэвээр дагаж мөрдөгдөхөөр болсон. Зээлдэгч нар нь 2024 оны 04 сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 3,628,616. төгрөг, зээлийн хүүд 3,2,084.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 313,*******8.7 төгрөг, нийт 7,160,860 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлж дуусгаагүй болно. Иймд талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээнүүдийн холбогдох заалтууд болон улсын Иргэний хуулийн 13-р зүйлийн 13.1, 242-р зүйлийн 242.1, 242.3, 242.11, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3, 20.8, 21-р зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ургийн овогт /РД:*******/, ургийн овогт /РД:*******/, ургийн овогт /РД:ЖЮ76100817/ нарт холбогдуулан, Хамтран хариуцуулахаар дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2016 оны 0 сарын 16-ны өдрийн №ЗГ201642781322 тоот барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 02 сарын 21-ний өдрийн №ЗГ2017425854 тоот барьцаат зээлийн гэрээ, 2018 оны 05 сарын 03-ны өдрийн №ЗГ/2017425854-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдийн үүрэгт 2024 оны 04 сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,371,383.1 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,67,120.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,281.4 төгрөг нийт ,248,785.4 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын мөнгө болох 64,000 төгрөг бүгд ,312,785.4 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
Хариуцагч Ч. нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие Чалхаажав овогтой нь 2016 онд ны Ард кинотеатрын тооцооны төвөөс 7,000,000 төгрөгийн цалингийн зээл авч 4,300,000 төгрөг хүртэл төлж байгаад өнөөдрийг хүртэл зургаан жилийн хугацаанд төлж чадаагүй. Энэ хугацаанд миний бие ажлаасаа гэнэт халагдан, олон жил хөдөлмөр эрхлээгүй. Мөн хамтран батлан даалгч Чимгээ овогтой болох эхнэрийн бие удаа хугацаагаар эмчлүүлж явсаар 2020 оны 01 дүгээр сард баруун бөөр хавдартай гэх онош тодорч хагалгаанд орж өрөөсөн бөөрөө авхуулсан. Хагалгааны дараах эдгэрэлт, бие тэнхрэх нь нилээдгүй хугацаа орсон. Түүнчлэн том охин овогтой Номин-Эрдэнэ нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр олгойн хагалгаанд орж удалгүй 2021 оны 07 дугаар сард том оврын авто тээврийн осолд орж хүндхэн жилүүдийг өнгөрөөсөн. Хөдөлмөр эрхлэх боломж байгаагүй тул уг -наас авсан үндсэн зээлийн үлдэгдэл болох 4,300,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Дээрх зээлийг барагдуулж дуусгавар болоход хамтран зээлдэгч Чимгээ овогтой г ны зээлийн мэдээллийн сангаас хэвийн бус ангилалаас гаргаж өгөхийг хүсэж байна. Хүсэлтийг минь хүлээн авна уу. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 01 сарын 23-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ******* ХК, Ч., Ч., У. нар нь ХК-ийн нэхэмжлэлтэй ,312,785.4 төгрөг гаргуулах иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрэн хэлэлцлээ. Үүнд хариуцагч нар нь ,312,785.4 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2025 оны 02 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 0 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 3,812,785.4 төгрөг. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ч., Ч., У. нарт холбогдуулан гэрээнүүдийн үүрэг болон нотариатын зардалд нийт ,312,785.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох ,312,785.4 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, ,312,785.4 төгрөгийг 2025 оны 02 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 0 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 3,812,785.4 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч., Ч., У. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч., Ч., У. нарт холбогдох гэрээнүүдийн үүрэг болон нотариатын зардалд нийт ,312,785.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох ,312,785.4 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, ,312,785.4 төгрөгийг 2025 оны 02 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 0 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 3,812,785.4 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Ч., Ч., У. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,55 төгрөгнөөс 81,77.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 81,77.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д буцаан олгож, хариуцагч Ч., Ч., У. нараас 81,77.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Ч., Ч., У. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР