2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/00225

 

 

 

 

 

 

 

2025 01 16

191/ШШ2025/00225

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дүгээр байр, 1 тоотод ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******/-гийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, - тоотод оршин суух  ХХК /Регистрийн дугаар: *******/-д холбогдох

 

 72,834,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Иргэн О.******* би 2019 оны 03 дугаар сарын Цамхаг ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын *******-ний өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 19/08 тоот гэрээг байгуулсан юм. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах ХХК-ийн 2036 м.кв газарт баригдах 80 айлын орон сууцны төслийн хэрэгжүүлэгч, хоронго оруулагч, барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч ХХК-ны захирал тай 80 айлын орон сууцны барилгын Б. блок орон сууцны 4 давхарт 53,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны байрыг 1 м.кв-ыг 1,450,000 төгрөгөөр тооцож бүгд 77,865,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэрээгээр тохирсон 77,865,000 төгрөгийн төлбөрт барилгын бараа, материал нийлүүлэхээр тохирсон юм. Энэхүү бараа материалыг 2019 оны 03 дугаар сарын *******-ны өдөр 17,810,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2,484,400 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 2,475,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16,468,800, 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 16,934,400 төгрөг, 2019 оны дугаар сарын 02-ны өдөр 2,800,000 төгрөг, 2019 оны дугаар сарын 02-ны өдөр 2,007,500 төгрөг, 2019 оны дугаар сарын *******-ны өдөр 4,250,000 төгрөг, 2019 оны 07 дугарын 26-ны өдөр 4,032,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр 3,556,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Нийт 72,834,500 төгрөг. Уг барилгыг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор батлагдсан зураг төсвийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч хугацаандаа ашиглалтанд ороогүй. Мөн бид хоорондоо байгуулсан гэрээний 4,*******-т заасан хэрэв тосол хэрэгжүүлэнч тал ашиглалтанд өгөх хугацааг 4.1-д заасан хугацаанаас 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэсэн үнийн дүнгийн хоног тутамд 0.1 хувиар алданги захиалагч талд төлнө... гэсэн заалт хэрэгжээгүй юм. Цамхаг ХХК-ийн удирдлагуудтай уулзаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан бөгөөд одоо утсаа авахгүй, хариу өгөхгүй байгаа тул Цамхаг ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын *******-ний өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 19/08 тоот гэрээг цуцлаж, гэрээний дагуу нийлүүлсэн бараа, материалын үнэ 72,834,500 төгрөгийг Цамхаг ХХК-иас гаргуулж өгөхийг хүсье.

 

Нэхэмжлэгч Очирхуяг овогтой ******* нь ХХК-с нэхэмжилсэн 72,834,000 төгрөгийн үнийн дүнгээс 2,500,000 төгрөгийг хасаж, ХХК-с 70,334,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч тал 70,334,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. гэжээ.

 

Хариуцагч ХХК нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа би нэхэмжлэгч О.*******гийн нэхэмжилсэн 72,834,500 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг захирал нь О.*******д бэлнээр өгсөн. Энэ асуудлыг ч О.******* хүлээн зөвшөөрдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 70,334,500 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан 72,834,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 2,500,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 70,334,500 төгрөгийг төлж барагдуулах тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тухай тайлбарыг бичгээр ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

 

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж О.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, дугаар зүйлийн .1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. О.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох 72,834,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 2,500,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 70,334,500 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,323 төгрөгнөөс 296,161.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 296,161.5 төгрөгийг нэхэмжлэгч О.*******д буцаан олгож, хариуцагч ХХК-иас 296,161.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

        

 

 

 

ШҮҮГЧ   Д.ЦЭРЭНДОЛГОР