| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00316/И |
| Дугаар | 157/ШШ2025/00293 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 157/ШШ2025/00293
******* аймгийн *******-******* сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төвийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төв шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч .... овогтой .... нь (РД:................) нь ******* Банкны ******* салбарын *******-******* тооцооны төвөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр №49599442 тоот зээлийн гэрээ байгуулан 2,540,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1,55 хувийн ( жилийн 18,6 хувь ) хүүтэйгээр хэрэглээндээ зориулж авсан.
1.Нэмэлтээр 2023 оны 01 дугаар сарын 15-ны өдөр №49999771 тоот зээлийн гэрээ байгуулан 2,481,079 төгрөгийн онлайн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 128,000 төгрөг нийт 2,609,079 төгрөгийг 30 сарын хугацаатай, 1,55 хувийн, жилийн 18,6 хувь хүүтэйгээр авсан.
2.Нэмэлтээр 2023 оны 04 дугаар сарын 16-ны өдөр №51088225 тоот зээлийн гэрээ байгуулан 2,750,581 төгрөгийн онлайн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 350,000 төгрөг нийт 2,400,581 төгрөгийг 30 сарын хугацаатай, 1,55 хувийн, жилийн 18,6 хувь хүүтэйгээр авсан.
3.Нэмэлтээр 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр №ЗГ/54113398 тоот зээлийн гэрээ байгуулан 2,212,451 төгрөгийн онлайн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 7,360,000 төгрөг нийт 9,572,451 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1,65 хувийн (жилийн 19,8 хувь) хүүтэйгээр хэрэглээндээ зориулж тус тус авсан байна. 2025 оны 09-р сарын 05-ны өдрийн байдлаар Зээлдэгчид нь цалингийн зээлийн зориулалтаар авсан ЗГ/54113398 тоот зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу дараах төлбөрийг төлсөн. Үүнд:
а/ Үндсэн зээлийн төлбөрт 3,930,792 төгрөг
б/ Үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 2,972,905 төгрөг
в/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,106 төгрөг
г/ Нийт 6,907,803 төгрөг.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /318 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна.
******* нь *******-******* сумын Ажнай худалдааны төвд ажиллаж байхдаа тус зээлийг авч 2024 оны 3-р сард ажлаас чөлөөлөгдсөн ба Гэрээн дээрх ******* *******-******* ..-р баг ............гудамж .... тоот хаягт оршин суухаа больсон. Энэ хаяг дээрх газраа худалдаалж УБ хот руу шилжсэн, холбоо барих утасны дугаараа сольсон хуучин дугаар нь холбогдохгүй болсон. *******-******* суманд хамаатан садан гэх хүн байхгүй 2 дүү нь .... улсын .... хотод ажилладаг сураг сонсогдсон. Өөр холбоо тогтоох боломжгүй байгаа тул харилцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна.” гэжээ.
Хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ................... регистрийн дугаартай, .... овогт ******* ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. Шүүхэд нэхэмжлэл өгөх өдрийн байдлаар 6,521,372 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа. Зээлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй 318 хоног хэтэрсэн тул шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. ******* нь ******* аймгийн *******-******* сумын 4 дүгээр баг Уурхайчин 15-04 тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаягтаа оршин суудаггүй. Цахим зээлийн гэрээ нь манай банк хариуцах болсон тул нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээг цахимаар байгуулахдаа ******* аймгийн *******-******* сум ...дүгээр баг .... байр ... тоотод оршин суудаг гэх хаяг өгсөн. Энэ хаяг дээрээ оршин суудаггүй. Зээл авахдаа ******* аймгийн *******-******* суманд “Ажнай” хүнсний дэлгүүрт ажилладаг байсан гэсэн.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .... регистрийн дугаартай, *******жигин овогт ******* ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү.” гэв.
Хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б:
-2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ/49599442 дугаартай зээлийн гэрээ /онлайн цалингийн гэрээ/ (хх-ийн 3-6 дугаар хуудас),
-2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ/49999771 дугаартай зээлийн гэрээ /онлайн цалингийн гэрээ/ (хх-ийн 7-10 дугаар хуудас),
2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ/51088225 дугаартай зээлийн гэрээ /онлайн цалингийн гэрээ/ (хх-ийн 11-14 дүгээр хуудас),
2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №ЗГ/54113398 дугаартай зээлийн гэрээ /онлайн цалингийн гэрээ/ (хх-ийн 15-18 дугаар хуудас),
-2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №ГХ/54113398 дугаартай барьцааны гэрээ (хх-ийн 19-22 дугаар хуудас),
-зээлийн өргөдөл (хх-ийн 23 дугаар хуудас),
-төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа, тодорхойлолт (хх-ийн 24-25 дугаар хуудас),
-Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 26-28 дугаар хуудас),
-итгэмжлэл (хх-ийн 29-31 дүгээр хуудас),
-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн 32 дугаар хуудас) зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар “хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасан байх тул уг хүсэлтийг тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж,
-мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж,
-мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж зохицуулсны дагуу хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь шүүхэд хүсэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна.
Хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төв нь ...............2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ/49599442 дугаартай зээлийн гэрээ /онлайн цалингийн гэрээ/, нэмэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ/49999771 дугаартай зээлийн гэрээ /онлайн цалингийн гэрээ/, 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ/51088225 дугаартай зээлийн гэрээ /онлайн цалингийн гэрээ/, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №ЗГ/54113398 дугаартай зээлийн гэрээ /онлайн цалингийн гэрээ/-г байгуулсан байна. Уг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир СЩ99031818 регистрийн дугаартай, ... овогт .............. эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ............... регистрийн дугаартай, ..............нь хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төвтэй 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ/49599442 дугаартай зээлийн гэрээ /онлайн цалингийн гэрээ/, нэмэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ/49999771 дугаартай зээлийн гэрээ /онлайн цалингийн гэрээ/, 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ/51088225 дугаартай зээлийн гэрээ /онлайн цалингийн гэрээ/, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №ЗГ/54113398 дугаартай зээлийн гэрээ /онлайн цалингийн гэрээ/-г байгуулж, нийт 9,572,451 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1,65 хувийн (жилийн 19,8 хувь) хүүтэйгээр хэрэглээндээ зориулж тус тус авсан болох нь тогтоогдож байх тул М.******* шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч ............зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягт оршин суухгүй байгаа, үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн байна.
..............нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б хүсэлт болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл ................ регистрийн дугаартай, ....................... нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төвийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ........... регистрийн дугаартай, .........................эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ******* аймгийн Цагдаагийн газрын *******-******* сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох СЩ99031818 регистрийн дугаартай, .... овогт М.Бг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ******* аймгийн Цагдаагийн газрын *******-******* сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б нь ........ аймаг ....... сум дүгээр баг ..............тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ