| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/03747/И |
| Дугаар | 191/ШШ2025/00178 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/00178
| 2025 01 15 | 1/ШШ2025/00178 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* ******* хотхон *******-******* тоотод оршин суух ******* ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ******* ******* хотхон *******-******* тоотод оршин суух /Регистрийн дугаар:*******/-д холбогдох,
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох ******* улсын дугаартай Toyota camry загварын автомашин болон -Уул дүүрэг, 14 дүгээр хороо, дүгээр гудамж, тоотод байрлах зуслангийн байшингаас өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг, болон нарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 5,040,000 төгрөгийг тус тус гаргах үндсэн нэхэмжлэлтэй, 2022 оны 07 сарын 04-ний өдөр төрсөн охин ийг өөрийн асрамжид үлдээлгэх шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 5,040,000 төгрөгийг гаргж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ё.******* шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Ё. миний бие 2018 онд Б.*******тай танилцаж хамт амьдарч эхэлсэн бөгөөд тухайн үед би гэр бүлтэй байсан ба Б.*******гийн хүсэлт болон насан туршдаа хамтдаа байж бие биенийхээ төлөө амьдрана гэсэн амлалтын дагуу 20 онд гэр бүл цуцлж улмаар Б.*******тай -Уул дүүргийн иргэний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Бидний дундаас болон нар төрсөн. Б.*******гийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ё. намайг гэр бүлийн харилцаанд ёс зүйгүй, хүчирхийлэлийн шинжтэй үйлдэлийг удаа дараа гаргаж үр хүүхдээ үл хайхран хаяж явдаг байсан хэмээн илтэд гүжирдсэн тул Б.*******гийн нэхэмжлэлийн шаадрлагыг хангахгүй байх хариу тайлбарыг үндэслэл тус бүрчлэн гаргаж байна. 1. 2021 оны 6 сард эхнэр, 11 сартай охиноо 3 сарын турш хаяж явсан гэжээ. Тухайн үед маргалдсан үнэн бөгөөд ээжийгээ энэ маргаанд татан орж ээж нь миний эсрэг хэл амаар доромжлон гэртээ таатай байх бололцоог бүрдүүлээгүй ба энэ гэрээс зайл гэсэн тул 7 хоног өөрийгөө тайвшрах үүднээс явсан нь үнэн. Эхнэр маань намайг гэртээ эргэж ирэхэд орахгүй байсан ба энэ бүхнийг тайлбарлан ойлголцох хүртэл 3 сар зарцагдсан. 2. 2022 оны 5 сард жирэмсэн байх үед сэтгэл санааны дарамтад орж, бие муудаж эмнэлэгт хэвтэн, ураг хөдөлгөөнгүй болж эрүүл мэндээрээ хохирсон гэжээ. Тухайн үед хажуу талын байранд эгчийнд маань аав ирээд намайг дуудсанд гаргахгүй явахгүй хэмээн орилж хашгичин зайл хэмээн анх удаа миний биед гар хүрж байсан. Би буруу санаагүй бол ураг хөдөлгөөнгүй болох бус хүчилтөрөгчийн дутагдалд орсон тухай эмчийн тайлбарийг санаж байна. Энэ нь тухайн өдөр болсон маргаантай он сарын хувьд холбоогүй гэж үзэж байна. Б.*******г энэ тухай нотлох баримтыг бүрдүүлээсэй гэж хүсэж байна. 3. 2022 оны 7 сард эхнэр, 2 настай охин, 1 сартай хүүхдээ орхиж 14 хоног хаяж явсан, хэл амаар доромжилсон гэжээ. Тухайн үед эхнэр маань зөвшөөрсөн тул би 4-р эмнэлэгт 5 хоног хэвтсэн ба хадам ээж гэрээс явахгүй байсан тул эхнэртээ шаардлага тавин хадам ээжийг гэртээ харихаар нь гэртээ очсон нь нийт 14 хоног болсон. 4. 2023 оны 4 сард эхнэр, 3 настай болон 9 сартай охидуудаа 3 сарын турш хаяж явсан гэжээ. Тухайн үед 7 хоног гадаад томилолтоор, ирээд 14 хоног дотоод томилолтоор явсанд хэрүүл маргаан үүсгэж эхнэр маань 2 охиныг минь аваад хамаатны айлдаа ээжийнхээ ятгалгаар очсон байсан ба мөн надад ямар ч боломж олгохгүй, үр хүүхдүүдтэй минь захгүй зэргээр эрхийг минь зөрчиж байсан. Арай гэж эвлэрч гэртээ авч ирсэн цаг хугацаа нь 3 сар болсон. Эхнэр бид нарын хоорондоо бичиж байсан хувийн мессежүүдийг Б.******* зөвшөөрвөл гэвэл нотлох баримтаар өгж болно. 5. 2023 оны 7 сард хүүхдийн хажууд хүчирхийлэл үйлдэн дундын эд хөрөнгөд халдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 7 хоногийн баривчлах шийтгэл хүлээж байсан гэжээ. Хүүхдээ авсангүй гэж надтай хэрүүл маргаан хийн миний биед халдсан үйлдлийг зогсоохын тулд хүүхдийн хуурай сүүний шийдсэн үйлдэлд анхан шатны шүүх 7 хоног баривчлах шийтгэл оногдсан бөгөөд энэ бүхний эхлэл болсон биед минь халдсан үйлдлийг эхнэрийнхээ хүсэлтээр гомдол гаргалгүй орхисон боловч өнөөдөр миний би хүчирхийлэгч хэмээн цоллж байна. Үүнийг нотлохоор эхнэрийн маань мэдүүлсэн надад гар хүрснээ мэдүүлсэн хэргийн мэдүүлгийг хавсаргав. 6. 2023 оны 11 сард эхнэр, хоёр хүүхдээ хаяж авсан гэжээ. Өмнө болсон хэрэг явдлын дараа эхнэр маань надад дахиж хэзээ ч гар хүрэхгүй гэж амласан байсан. Тэр өдөр орой ажилаасаа ирээд хоол хийсэнгүй гэж гомдолсоны төлөө миний нүүр лүү гутал шидсэн юм. хугацаандаа олон төрлийн сургалтуудад хамрагдаж байсан бөгөөд Баривчилгаанд байх хэрүүл маргаан эхлэх шинжтэй болоод ирэнгүүт гэрээсээ явж бай, энэ нь гэр бүлийн хүчирхийлэл даамжирахаас шууд сэргийлж чадна гэж сургагч багш зөвлөж байсан. Хүчирхийлэлд өртсөн даруйдаа би гэрээсээ явсан бөгөөд ажилаа хийж зуслангийн байшингаа барих мэтээр өөрийгөө тайвшрж байсан. Энэ хугацаанд мөн намайг буруутан мэтээр үзэж үр хүүхдүүдтэй минь захгүй гэж боож байсан ба цагдаагийн албан хаагчийн дэмжлэгтэйгээр гэртээ орж хүүхдүүдтэйгээ заж байсан. Арга ядсандаа эвлэрүүлэн зуучлах туслаж магадгүй хэмээн хүсэлт тавьж байсан нь үнэн. Манай өмгөөлөгчийн манай эхнэрт гэр бүлийн тухай нандин бүхнийг ухан тайлбарласанаар манай эхнэр тайвширч би гэртээ харих боломж олдсон. 7. 2024 оны 4 сард эхнэр хүүдээ хаяж яваад нэхэмжлэх гаргах өдрийн байдлаар ирээгүй байна гэжээ. Эхнэр маань орлогоо гэр бүлээсээ нуун дарагдж байсан үйлдэл нь илэрсэн бөгөөд гэр бүл маань санхүүгийн хүнд байдалд байгааг мэдсээр байж ийм үйлдэл хийсэнд би дургүйцэж 4 сарын 8 ны өдөр хэлсэн ба өөрийгөө өмгөөлж хариу хэрэлдэж бид зөвшилцөлд хүрж чадаагүй байсан тул сэтгэл хөдлөлөө дарж тайвшрах болон хэрүүл маргаан гаргахгүйн тулд зуслангийнхаа байшин руу 4 сарын 11 өдөр ажилаа тараад шууд явсан. Энэ нь Иргэний хийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хийн эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл гэж би ойлгож байгаа. Энэ үйлдлийг минь хаяж явсан гэж буруутган өөрөө хүүхдүүдийг минь аван зарим эд хөрөнгөө авч явсан байсныг би *******гийн нэхэмжилэх гаргасан өдөр буюу 4 сарын 16-ны өдөр гэртээ ирэхдээ мэдсэн. Б.******* нь өөрийн нэхэмжлэхдээ нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ирээгүй байна гэсэн нь шүүхэд худал мэдээлэл өгсөн гэж үзэж байгаа ба өөрийнх надруу нэхэмжлэх гаргах өдөр бид нар нүүсэн гэж бичсэн харилцаа нь байгаа. Өнгөрсөн хугацаанд Б.******* нь ямагт хэрүүл маргаан өдөж, өмнөх амьдралын минь хоёр хүүхдийг байнга гадуурхан аавтайгаа, дүү нартайгаа хамт байхыг үргэлж хориглож байсан ба тайлбар нь танай хүүхдүүд ханиадтай өвчтэй байна гэдэг. Гэвч өөрөө охиноо цэцэрлэгт яваад ханиад хүрчихээр тэр хамаагүй гэдэг. Хэрүүл маргаандаа үргэлж намайг гэрээс минь хөөж туудаг ба өөрийгөө дөвийлгөн хэлсэн ярьсан амлалтыг нь санахаар улам эсэргүүцэн ээжийгээ, ахыгаа, хамаатан саднаа ямагт хэрүүл маргаанд татан орж нэг талыг барьсан худал мэдээллээр ханган гэр бүлийн бусад гишүүдийн нэр хүндийг илтэд унагаж байсан. Б.*******гийн ээж нь охинтойгоо маргалдсаны төлөө хүртэл намайг зодож байсан явдал бий. 2023 оны 10 сард хувийн орон сууц барих зээл авах нь хамтын шийдвэр байсан бөгөөд энэ зээлүүдийг авсанаараа санхүүгийн дарамтанд хэсэг хугацаанд орохоо мэдэж байсан мөн манай эцэг эхээс зайлшгүй шаардлагаар зээл авч байсныг манай эхнэр сайн мэдэж ч өөрийнхөө цалингийн болон хадгаламжийн хүүгийн орлогоо нуун дарагдсан үйлдэл нь Гэр Бүлийн тухай хийн 10.1, 10.3, 35.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа ба гэр бүлийнхээ эсрэг хийсэн хувиа хичээсэн үйлдэл болно. Дээр дурдсан олон удаагийн үйлдэлд миний бие тэвчээртэй нээлттэй хандаж уучилсаар ирсэн боловч эхнэрийн минь хувьд гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх хүсэлгүй, гэр бүлийн гишүүний үүрэг амлалтаа биелүүлэхгүй, аавийг нь охидуудаас нь салгах хүсэлтэй байгаа нь бусдын ялангуяа ээжийнх нь манай гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс оролцож, нөлөөлсөн нь илэрхий байна. Нөхрийгөө их хэмжээний төлбөр, зээлийн дарамтанд үлдээгээд гэрлэлтээ цуцлах өргөдөл өгсөнд, нэхэмжлэхдээ энэ тухай дурдаагүйд нь харамсаж байна. Иймд Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн эсэргүүцэж, Гэр бүлийн тухай хийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.2-т зааснаар Ё. миний ёс зүйгүй, хүчирхийллийн шинж чанартай үйлдлийг удаа дараа гаргасан гэх үндэслэл нь хангагдахгүй байна гэж үзэж байна.
Б.******* бид 2023 оны 12 дугаар сард Шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч Эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон. Үүний дараа бид 2 эвлэрч 2023.12.27-ны өдрөөс эхлэн 2024.04.11-ний өдөр хүртэл хамт амьдарсан. Бид 2 хоорондоо үл ялих маргаан үүсгэн ба би 5 хоног тусдаа амьдраад буцаад гэртээ ирэхэд Б.******* хүүхдүүдийг болон зарим хөрөнгөө аваад явчихсан байсан. Өнгөрсөн хугацаанд Б.******* эхлэн хэрүүл маргаан өдөж, өмнөх амьдралын минь хоёр хүүхдийг байнга гадуурхан аавтайгаа, дүү нартайгаа хамт байхыг үргэлж хориглож байсан, энэ талаар намайг үл ойлгон танай хүүхдүүд , гэрт ирүүлэхгүй гэх мэтээр аар саархан шалтаг хэлж хүүхдүүд ханиадтай байна маань бүр бидний гэрт ирэхээ больсон. хэрүүл маргаан үүсгэх явцдаа намайг гэрээс байнга л хөөдөг. Би үүнийг нь хүүхдүүдээ бодоод тэвчиж өнгөрүүлсэн удаа цөөнгүй. Миний хувьд одоо ч гэр бүл цуцлж дахин хүүхдүүд өнчрүүлэх сонирхол хүсэл зориг байхгүй. Миний хувьд дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, одоо хувиараа ажил хөдөлмөр эрхэлж, өөрийн хь эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор хь зүйн дээд сургьд эчнээ ангид элсэн суралцаж байна. Өөрийн хуваарьт өмч болох -Уул дүүрэг, 14 дүгээр хороо, дүгээр гудамж, тоотод байршилтай газартай. Ээж маань хүүхдийг асарч хандахад туслах боломжтой, мөн өөрийн гэсэн байр орон сууц, тодорхой хэмжээний орлоготой. Би хүүхдүүдтэйгээ захыг их хүсдэг бөгөөд хамгийн сүүлд 9 дүгээр сарын -ний өдөр том охиноо шүдний эмчид үзүүлэнгээ охидуудаа цэцэрлэгээс нь авч гэрт нь хүргэж өгсөн. Би хүүхдүүдтэйгээ хамт байхыг хүсдэг боловч Б.******* хүүхдүүдтэйгээ удаан хугацаагаар здаггүй, надтай хамт байлгахыг хүсдэггүй. Бидний дундаас төрсөн 2022.07.04-ний өдөр төрсөн охин ийг Ё. би өөрийн асрамжид үлдээлгэхээр энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд 2022.07.04-ний өдөр төрсөн охин ийг Ё. миний асрамжид үлдээж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Бид Ёндонгомбо овогтой болон Бэгзсүрэн овогтой ******* нар хамтын амьдрал, үр хүүхдийнхээ төлөө эвлэрсэн тул зохигч талууд нэхэмжлэлүүдээ татан авч хэргийг хаах хүсэлтэй байна. Иймд эрхэм шүүгч та захирамж гарган гэр бүл цуцлах тухай бидний хүсэлтийг цуцлаж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох ******* улсын дугаартай Toyota camry загварын автомашин болон -Уул дүүрэг, 14 дүгээр хороо, дүгээр гудамж, тоотод байрлах зуслангийн байшингаас өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг, болон нарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 5,040,000 төгрөгийг тус тус гаргах үндсэн нэхэмжлэлийг,
Хариуцагч Ё. нь нэхэмжлэгч Б.*******д холбогдан 2022 оны 07 сарын 04-ний өдөр төрсөн охин ийг өөрийн асрамжид үлдээх шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан ба зохигчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд мөн хийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ё.д холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох ******* улсын дугаартай Toyota camry загварын автомашин болон -Уул дүүрэг, 14 дүгээр хороо, дүгээр гудамж, тоотод байрлах зуслангийн байшингаас өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг, болон нарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 5,040,000 төгрөгийг тус тус гаргах нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсныг баталж, хэргийг хялбаршсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Ё. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж заасантай нийцэж байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
Хэргийг хялбаршсан журмаар шийдвэрлэснээс үүсэх эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгож, мөн эрх зүйн үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажсан болно.
Зохигч шүүхэд гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохтой холбоотойгоор дахин нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ё.д холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох ******* улсын дугаартай Toyota camry загварын автомашин болон -Уул дүүрэг, 14 дүгээр хороо, дүгээр гудамж, тоотод байрлах зуслангийн байшингаас өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг, болон нарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 5,040,000 төгрөгийг тус тус гаргах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсныг баталж, Ё.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,290 /136,500+70,200+95,590/ төгрөгөөс 151,145 төгрөгийг Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гарган нэхэмжлэгч Б.*******д олгож, үлдэх хэсэг буюу 151,145 төгрөгийг улсын орлогод хэвээр, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 30,100 төгрөгийг Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гарган хариуцагч Ё.д олгож, үлдэх хэсэг буюу 30,100 төгрөгийг улсын орлогод хэвээр тус тус үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР