| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00349/И |
| Дугаар | 157/ШШ2025/00306 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 157/ШШ2025/00306
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ............................................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ........... аймгийн ...........сум ... дугаар баг Соёлын төвийн баруун талд хаягтай, “..............” ХХК-д холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,498,595 (нэг сая дөрвөн зуун ерэн найман мянга таван зуун ерэн таван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “....................” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Талуудын хооронд 2020.05.20-нд байгуулсан 200520 тоот “Эмийн бүтээгдэхүүн худалдан борлуулах гэрээ”-ний дагуу “..............м” ХХК-иас “...............” ХХК-ийн эмийн санд 50,968,468 төгрөгийн эм бараа нийлүүлснээс 49,969,405 төгрөгийн төлбөр “.................” ХХК төлсөн байдаг. Хамгийн сүүлд “................” ХХК-ийн эмийн сангийн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч Б.Э ХААН банк 5946342727 тоот данснаас “.................” ХХК-ийн 5099005699 тоот дансанд 2022.12.22-нд 470,000 төгрөгийн төлбөр төлснөөс хойш дахин төлбөр төлөөгүйн улмаас өнөөдрийн байдлаар 999,063 төгрөгийн өр, 499,532 төгрөгийн алданги, нийт 1,498,595 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байна.
“.....................” ХХК өр төлбөрөө барагдуулах тухай манай компаниас удаа дараа холбогдсон ба манай борлуулалтын албаны дарга ................... тоот утаснаас “.............” ХХК-ийн 99053423 тоот утсанд 2022 оны 11 сард холбогдоход тухайн утаснаас “байгаагаа хийж байя, 500-г хийсэн байна...” гэх мессежээр хариу ирүүлсэн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу хүлээн авсан эм барааны төлбөрөө төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн хэвээр байна.
Иймд гэрээний гүйцэтгээгүй үүрэг 999,063 төгрөг, Гэрээний 5.1 “...хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцон алданги төлнө”, Иргэний хуулийн 232.4 “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” заалтын дагуу 2022.12.22-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх алданги 599,532 төгрөг, нийт 1,498,595 төгрөгийг “..............” ХХК-иас “.....” ХХК-д гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч “.............” ХХК-ийн захирал ................... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“................а” ХХК-ийн захирал Б.С миний бие нь “.................” ХХК-ийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “.............” ХХК нь хариуцагч “................” ХХК-д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,498,595 (нэг сая дөрвөн зуун ерэн найман мянга таван зуун ерэн таван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
3.Нэхэмжлэгч “..................” ХХК, хариуцагч “...................” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,498,595 (нэг сая дөрвөн зуун ерэн найман мянга таван зуун ерэн таван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “................” ХХК-ийн захирал Б.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,498,595 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч “..............” ХХК-ийн захирал Б.С нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,498,595 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч “..............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,927 төгрөгийн тал хувь болох 19,463 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 19,463 төгрөг 50 мөнгийг, хариуцагч “...............” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 19,463 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Д..........” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “..............” ХХК-ийн нэхэмжилсэн 1,498,595 (нэг сая дөрвөн зуун ерэн найман төгрөг таван зуун ерэн таван) төгрөгийг хариуцагч “...............” ХХК-ийн захирал Б.С нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “..............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,927 төгрөгийн тал хувь болох 19,463 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 19,463 төгрөг 50 мөнгийг, хариуцагч “.................” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 19,463 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “..................” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч “...............” нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ