| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/10378/И |
| Дугаар | 191/ШШ2025/00177 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/00177
| 2025 01 15 | 191/ШШ2025/00177 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******-2, ******* ******* ******* *******, тоотод байрлах ХХК /Регистрийн дугаар: 6075657/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1******* дугаар хороо, байр, тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1******* дугаар хороо, байр, тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар: *******/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27,03*******,0.5******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э., Е. нар нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Зээлийн дугаартай гэрээ байгуулан сарын 2,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, авто машины лизингийн зээл зориулалтаар 1*******,900,000 төгрөгийн зээл авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх фидуцийн тоот гэрээнд Subaru Forester-S11 маркийн суудлын зориулалын 25-5******* улсын дугаартай, хар өнгийн 2007 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд монгол улсад орж ирсэн тоот арлын дугаартай авто машиныг үүргийн гүйцэтгэл хангуулахаар бүртгүүлсэн. Ингээд хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг манай капитал ХХК-д шилжүүлж, зээлдэгч нь дээрх тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхтэйгээр авч явсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 2,467,411.46 төгрөг, хүүгийн төлбөрт 4,754,726.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 55,*******62.32 төгрөг нийт 7,27*******,000 төгрөг төлсөн боловч 2023.03.23-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт төлөлгүй гэрээний үүргийг зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 619 хоногийн хугацаа хэтэрсэн. Өмнө 2023.05.1*******-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч хаягтаа амьдардаггүй үндэслэлээр буцаж байсан. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэн эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. 2024 оны 5-р сарын 21-ны өдрийн 1*******1/ШШ2024/02099 тоот захирамжаар хариуцагч нарыг эрэн сурвалжлуулсны үндсэн дээр Баянзүрх дүүргийн 5-р хороо, 11-р байр 34 тоот хаягт оршин сууж байгаа нь тогтоогдсон цагдаагийн байгууллагын албан тоот ирсэн. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт "... үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ." гэж заасан боловч барьцаа эд хөрөнгийг хүлээлгэж өгөхгүй зээлийг удаан хугацаагаар төлөөгүй барьцаа эд хөрөнгө бүрэн бүтэн байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно. 2024 оны 11-р сарын 1*******-ны өдрийн байдлаар зээлдэгчийн, үндсэн зээлийн үлдэгдэл 16,432,5**************.54 төгрөг, төлөх ёстой хүү 9,709,655.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******95,*******03.44 төгрөг, нийт 27,03*******,0.5******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 01 сарын 14-ний өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э., Е. нарт холбогдох 27,03*******,0.5******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. 1/. Хариуцагч Э., Е. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,03*******,0.5******* төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2/. Хариуцагч Э., Е. нар нь 27,03*******,0.5******* төгрөгийг 2.1. 2025 оны 02 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2.2. 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 1,000,000 төгрөгөөр, 2.3. 2025 оны 04 сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр, 2.4. 2025 оны 05 сарын 25-ны өдрийн дотор 4,*******00,000 төгрөгөөр, 2.5. 2025 оны 06 сарын 25-ны өдрийн дотор 4,*******00,000 төгрөгөөр, 2.6. 2025 оны 07 сарын 25-ны өдрийн дотор 4,*******00,000 төгрөгөөр, 2.7. 2025 оны 0******* сарын 25-ны өдрийн дотор 4,*******00,000 төгрөгөөр, 2.*******. 2025 оны 09 сарын 25-ны өдрийн дотор 4,*******3*******,0.5******* төгрөгөөр тус тус төлж барагдуулах болно. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Э., Е. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,03*******,0.5******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 53,433,010.21 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 53,433,010.21 төгрөгийг 2025 оны 02 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 04 сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 25-ны өдрийн дотор 4,*******00,000 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 25-ны өдрийн дотор 4,*******00,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 25-ны өдрийн дотор 4,*******00,000 төгрөгөөр, 2025 оны 0******* сарын 25-ны өдрийн дотор 4,*******00,000 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 25-ны өдрийн дотор 4,*******3*******,0.5******* төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э., Е. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э., Е. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,03*******,0.5******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 53,433,010.21 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 53,433,010.21 төгрөгийг 2025 оны 02 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 04 сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 25-ны өдрийн дотор 4,*******00,000 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 25-ны өдрийн дотор 4,*******00,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 25-ны өдрийн дотор 4,*******00,000 төгрөгөөр, 2025 оны 0******* сарын 25-ны өдрийн дотор 4,*******00,000 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 25-ны өдрийн дотор 4,*******3*******,0.5******* төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Э., Е. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,140.24 төгрөгнөөс 146,570.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 146,570.12 төгрөгийг нэхэмжлэгч ХХК-д буцаан олгож, хариуцагч Э., Е. нараас 146,570.12 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Э., Е. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР