| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2023/05717/И |
| Дугаар | 191/ШШ2025/00030 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/00030
| *******0*******5 01 0 | 11/ШШ*******0*******5/00030 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хэсэг гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух бүртгэлтэй ******* овогт ******* /Регистрийн дугаар *******/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, дугаар гудамж, тоотод оршин суух овогт /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хоршооллын хотхон, гудамж, дугаар байр, тоот хаягт оршин суух овогт /Регистрийн дугаар *******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хоршооллын хотхон, гудамж, дугаар байр, тоот хаягт оршин суух овогт /Регистрийн дугаар *******/ нарт холбогдох,
Орон сууц албадан чөлөөлүүлэх, *******016 оны дугаар сарын *******4-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-**************04053654 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хоршооллын хотхон //, гудамж, дугаар байр, тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, 56,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г., Г. нар нь *******013 оны 0 дүгээр сарын -ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г гэгч этгээдтэй байгуулж, Ү-**************04053654 дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хоршооллын хотхон //, гудамж, дугаар байр, тоот, 45 м.кв орон сууцыг 74,*******50,000 төгрөгөөр худалдан авсан. Уг гэрээний дагуу 3*******,*******50,000 төгрөгийг бидний зүгээс өөрсдөө төлж, үлдэгдэл 4*******,000,000 төгрөгийг *******013 оны сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу 4*******,000,000 сая төгрөгийг 1 жилийн 8 хувийн хүүтэй, *******40 сарын хугацаатайгаар зээлж, энэхүү санхүүжилтээр төлсөн. Улмаар *******013 оны сарын 07-ны өдөр Ү-**************04053654 дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хоршооллын хотхон //, гудамж, дугаар байр, тоот, 45 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ иргэн Г., Г. нарын нэр дээр бүртгэгдэж, уг өдрөөс өмчлөх эрх хууль ёсны дагуу үүссэн. Гэтэл Г. нь *******017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр БНСУлс руу явсан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд уг улсад ажиллаж, амьдарч байгаа болно. Харин өөрийнх нь өмчлөлийн хөрөнгө болох Ү-**************04053654 дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хоршооллын хотхон //, гудамж, дугаар байр, тоот, 45 м.кв орон сууцанд Б., П. нар нь БНСУлс руу явсан цагаас хойш амьдарч байгаа бөгөөд уг байрандаа Г. цаашид өөрөө амьдрах зорилгоор суллаж өгөхийг Б., П. нарт мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд суллаж өгөхгүй байна. Хамгийн сүүлд *******0*******3 оны 06 сарын 08-ны өдөр Монгол Шуудангаар Албан шаардлага бүхий бичгийг иргэн Б., П. нарт хүргүүлсэн. Гэвч уг этгээдүүд нь өнөөдрийг хүртэл уг орон сууцыг хууль бусаар хууль ёсны өмчлөгчид нь чөлөөлж өгөхгүй байх бөгөөд тодорхой хариу өгөхгүй байсаар байх тул арга буюу *******0*******3 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 06 сарын *******3-ны өдрийн 1/ШЗ*******0*******3/1*******80 дугаар шүүгчийн Захирамжаар ИХШХШТХуулийн 6*******.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул захирамжид заасны дагуу зарим асуудлыг тодруулан дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчийг бичгээр өгсөн зөвшөөрөл бүхий баримтыг нэхэмжлэлд хавсарган хүргүүлж байгаа болно. Өөрөөр хэлбэл хамтран өмчлөгч Г. нь уг асуудлыг мэдэж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрч байгаа болно. Мөн *******013 оны дугаар сарын 07-ны өдөр уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсанаас хойш орон сууцыг гээс бодитоор эзэмшилдээ шилжүүлэн авч, Г., Г. нар нь хамтран амьдарч байсан. Ийнхүү бодитоор шилжүүлэн авсан болох нь хэрэгт гаргаж өгсөн өмчлөх эрхийн гэрчилгээ, *******013 оны 0 дүгээр сарын -ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах- худалдан авах гэрээ болон нэхэмжлэлд хавсаргасан бусад баримтаар тогтоогдох боломжтой юм. Улмаар Г. нь *******017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр БНСУ руу явсан бөгөөд түүнээс хойш Г. нь уг орон сууцанд Б., П. гэх этгээдүүдийг амьдруулж байсан. Нэхэмжлэгч Г. нь БНСУ руу явсанаас хойш Г.тай хамтран амьдрахаа больсон бөгөөд хамтын амьдрал нь дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн зүгээс уг хэрэгт Г.Дэмбэрэлдагвыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцуулж бусад зүйлсийг тодруулах болно. Иймд дээрх нөхцөлийг харгалзан үзэж Б., П. нарын хууль бус эзэмшлээс улсын бүртгэлийн Ү-**************04053654 дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хоршооллын хотхон //, гудамж, дугаар байр, тоот, 45 м.кв орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү.
Иргэний хуулийн 1*******8 дугаар зүйлийн 1*******8.*******-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, 1*******8.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 1*******8.*******-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Энэхүү хуулийн зохицуулалтыг Монгол Улсын Дээд Шүүхийн *******00 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн No*******0 тоот Иргэний хуулийн 1******* дугаар бүлгийн 3 дугаар дэд бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Тогтоолын 5.1 дүгээр хэсэгт Энэ зүйлийн 1*******8.*******.-т заасан гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эрхийн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд авна гэж тайлбарласан. Хавтаст хэрэгт авагдсан 000*******7575 тоот гэрчилгээний дугаартай, Y-**************04053654 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцны бүртгэлд Г. болон Г. нар бүртгэлтэй байдаг. Гэтэл уг бичгээр байгуулсан гэх иргэн Г.Дэлбэрэлдагва болон Б., П. нарын *******016 оны дугаар сарын *******4-ний өдрийн хэлцэлд дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу Г.аас бичгээр зөвшөөрөл авч, нотариатаар нэхэмжлэгч баталгаажуулаагүй байна. Ийнхүү хууль зөрчиж байгуулагдсан уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 1*******8 дугаар зүйлийн 1*******8.******* болон 1*******8.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Иймд иргэн Г.Дэлбэрэлдагва болон Б., П. нарын хооронд байгуулагдсан *******016 оны дугаар сарын *******4-ний өдрийн Ү-**************04053654 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******-р хороо, Хоршооллын хотхон //, -р байр, тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх гудамж, хөрөнгийг худалдах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
Хариуцагч нар нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: ******* ын шаардлагыг Б., П. бид дараах үндэслэлээр эс зөвшөөрч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд хүргүүлж байна. *******016 оны дугаар сард бид сонингийн зараас байр хувь лизенгээр зарах зарын дагуу Г., Г.Дэмбэрэлдавга нартай утсаар холбогдож уулзаад ХХБ-ны зээлийн барьцаанд байх Ү-**************04053654 тоот 45 м.кв нэг өрөө байрыг нийт *******,000,000 төгрөг урьдчилгаа *******,0,000 төгрөг өгөөд сар бүр ХХБ-нд 351,000 төгрөг жил төлөөд төлж дуусмагц энэхүү 45 м.кв байрыг үл маргах журмаар Б. болон миний нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээг хийсэн. *******016 оны дугаар сарын 14-ний өдөр гэрээ хийхдээ , нартай хамт байлцаж урьдчилгаа *******1,000,000 сая төгрөг үүнд 16,400,000 төгрөгийг бэлэнээр, 4,500,000 төгрөгийг toyota prius- маркын машинаа өгсөн. Тухайн үед , Дэмбэрэлдавга нар нь Бөхийн өргөөний зүүн талд байрлах ХХБ-ны салбарын зээлийн эдийн засагч Баярмаа гэдэг хүнтэй бид хоёрыг уулзуулж, уг байрыг Дэмбэрэлдавга, бид хоёр , нарт хувь лизенгээр худалдаж байгаа юм аа. Цаашид сар бүрийн төлөлтийг , нар төлөх учраас энэ хүмүүстэй харилцана уу гэж хэлж бид хоёрт зээлийн данс болон зээл татуулдаг дансаа өгч байсан. Улмаар бидэнд уг орон сууцыг чөлөөлж Дэмбэрэлдавга, нар хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш *******016 оны сараас одоог хүртэл бид шударгаар гэрээний орон сууцыг эзэмшин ашиглалтын зардал болон ХХБ-ны сар бүрийн төлөлт болох 351,000 төгрөгийг төлж ирсэн үнэн болно. Тухайн үед , Дэмбэрэлдавга нар нь бидэнд Ү-**************04053654 тоот гэрчилгээний хуулбарыг өгсөн мөн Скаймедиа болон орон сууц, цахилгаан зэрэг ашиглалтын зардал гарах бүхий байгууллагуудад бидний утасны дугаар, овог нэрийг цаашид төлбөр төлөх эзэмшигчээр шилжүүлэн өгсөн. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ энэ тухайгаа огт дурьдаагүй шүүхэд худал нэхэмжлэл гаргасан байна. Бид Дэмбэрэлдавга нартай хийсэн гэрээний үүргээ зохих ёсоор шадрагаар биелүүлж ирсэн цаашид үүргээ биелүүлж үл хөдлөхийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авах болно. *******0*******0 онд уг байрны үлдэгдэл төлбөрөө бид төлж гэрчилгээг шилжүүлж авах тухай Дэмбэрэлдавгад хэлэхэд эхнэр Солонгос улсад байгаа учраас боломжгүй байна гэсэн. Бид итгэмжлэх авч өгөөч гэхэд хариу өгөөгүй. *******0*******3 оны 4 сард ын дүү гэх үл таних хүн гэрт ирээд эгчийн уг байрыг суллаж өгөөч гэж хэлсэн. Энэ үед бид дүүд нь ыг ямар нэгэн аргаар холбогдож ярь гэж хэлсэн боловч өдий болтол нэг ч холбогдоогүй нөхөр Дэмбэрэлдавгад холбогдохыг удаа дараа хэлж байсан боловч холбогдоогүй. Монгол Улсын Иргэний хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаар , бид нар шударга эзэмшигч мөн юмаа. Бид *******016 оны сараас хойш ХХБ-ны гэрээний үүргийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй цаг тухай бүрд нь тогтмол зээлийн гэрээний хуваарийн дагуу зохих ёсоор төлөөд явж байгаа гэтэл биднийг , Дэмбэрэлдавга нар нь уг орон сууцанд шалтгаангүй орж амьдарсан мэт гүтгэж албадан чөлөөлүүлэх нэхэмжлэх гаргасан байна. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр ын бидэнд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хоршооллын хотхон, гудамж, байр, 0 тоот байрнаа албан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Бид *******016 оны сараас Худалдаа хөгжлийн банкны Г., Г. нарын зээлийн төлөлтийг сар бүр алдалгүй хийж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн төлөлтийг хийсээр байгаа бөгөөд төлөлт нь удахгүй дуусахаар байна. Өөрөөр хэлбэл хариуцагчтай тохиролцсоны дагуу хүлээсэн үүргээ бидний зүгээс шударгаар, хугацаанд нь биелүүлсээр байгаа тул орон сууцны өмчлөгч болох болзолыг хангасан бөгөөд бидний зүгээс одоо үлдсэн төлбөрийг нь хийгээд өмчлөлийг шилжүүлж өгөхийг хүсэхэд шилжүүлж өгөхгүйгээр зогсохгүй эхнэр асан Г.ын зүгээс биднийг огт танихгүй, худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг огт мэдэхгүй гэж худал тайлбарыг шүүхэд гаргаж байна. Өөрийнх нь зээлийн төлбөрийг нь сар бүр хийж байсан болохыг мэддэг бөгөөд энэ нь Г.ын бидний хоорондын хэлцлийг мэддэг болохыг харуулж байна. Үнэн хэрэг дээрээ Г. нь бүх цаг хугацааны турш нөхөр болох Г.тайгаа хамт явж, ХХБ-нд хүртэл өөрийнх нь зээлийг өмнөөс төлөх орон сууцны ирээдүйн өмчлөгч нар болохыг хэлж байсан. Бид тухайн үед хэлцэл хийх үед ипотекийн зээлд хамрагдах шаардлагыг хангахгүй байсан тул ийнхүү хувь лизингээр орон сууц худалдан авах шаардлагатай болсон бөгөөд тухайн үед Г., Г. нарын тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрч хэлцэл хийсэн байдаг. Гэтэл өөрсдийнх нь банкны зээлийн төлөлт дуусангуут орон сууцыг бидний өмчлөлд шилжүүлэхгүй, талуудын хоорондын хэлцлийг мэдээгүй, зөвшөөрөөгүй гэж байгаа нь биднийг ихээхэн хүнд байдалд оруулаад байна. Иймд Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, гудамж, Хоршооллын хотхон, дугаар байр, тоот хаягт байрлах Ү-**************04053654 тоот 45 м.кв нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр Б., П. нарыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг драах байдлаар өөрчилж Г., Г. нараас 56,000,000 төгрөг гаргуулах болгон өөрчилж байна. Иймд хариуцагч нараас 56,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******0*******4 оны 1******* сарын 13-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас: ******* овогт ******* /*******/, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Батмөнхийн Урангоо, овогт /РД:*******/ (Цаашид хамтад нь Нэхэмжлэгч гэх), Нөгөө талаас: овогт /РД:*******/, овогт /РД:*******/ нар (Цаашид хамтад нь Хариуцагч гэх) нар дор дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр энэхүү эвлэрлийн гэрээ (Цаашид Гэрээ гэх)-г байгуулж байгаа болно. Нэг. Нийтлэг үндэслэл: 1.1. Энэхүү Гэрээг байгуулах үед Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нарын хариуцагч нарт холбогдуулан гаргасан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хоршооллын хотхон //, гудамж, дугаар байр, тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-**************04053654 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө (Цаашид Маргаан бүхий орон сууц гэх)-ийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх болон нэхэмжлэгч Г., хариуцагч Б., П. нарын хооронд *******016 оны дугаар сарын *******4-ний өдөр байгуулсан гэх маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах нөхцөл бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа болно. 1.*******. Талууд нь 1.1-т заасан иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцоонд хүрсэн тул талуудын хооронд үүссэн маргааныг дуусгавар болгох зорилгоор энэхүү гэрээг байгуулж байгаа болно. 1.3. Хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахтай холбоотойгоор энэхүү гэрээг байгуулах үеийн байдлаар урьдчилгаа төлбөр болон ипотекийн зээлийн төлөлтөд зориулан 56,000,000 төгрөгийн бодит зардал гаргасан байгаа болно. Хоёр. Гол нөхцөл *******.1. Талууд дараах нөхцөлийг харилцан тохиролцсон. Үүнд: *******.1.1. Нэхэмжлэгч Г. нь хариуцагч нарт *******0*******5 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 56,000,000 төгрөгийг нэг дор бүхэлд нь энэхүү Гэрээний *******.1.5-т заасан дансанд шилжүүлэх замаар төлнө. *******.1.*******. Хариуцагч нар нь нэхэмжлэгч Г.аас 56,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн авснаас хойш хуанлын ******* сар буюу ******* хоногт багтаан нэхэмжлэгч Г.т маргаан бүхий орон сууцны эзэмшлийг шилжүүлж, орон сууцыг бүрэн чөлөөлж өгнө. *******.1.3. Энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн маргаан бүхий орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг нэхэмжлэгч Г. нь хариуцан төлнө. *******.1.4. Хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцны эзэмшлийг Г.т шилжүүлэх хүртэл хугацааны ашиглалтын зардал (цахилгаан, ус, дулаан, СӨХ, интернет гэх мэт)-ыг хариуцан төлнө. *******.1.5. Нэхэмжлэгч Г. нь *******.1.1-т заасан төлбөрийг хариуцагч П.гийн эзэмшлийн Хаан банкны 5046******* тоот дансанд шилжүүлнэ. *******.1.6. Нэхэмжлэгч Г. нь дээрх харилцан тохиролцоог хүлээн зөвшөөрч байгаа болно. Гурав. Бусад нөхцөл: 3.1. Энэхүү Гэрээ нь Талууд гарын үсэг зурсан бөгөөд шүүгч эвлэрлийг баталж, захирамж гаргаснаар хүчин төгөлдөр болох бөгөөд *******.1-т заасан нөхцөл биелэгдсэн буюу нэхэмжлэгч Г. нь 56,000,000 төгрөгийг хариуцагч нарт төлж, хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгч Г.т шилжүүлснээр дуусгавар болно. 3.*******. Талууд энэхүү гэрээгээр тохиролцсон хугацаанд үүргээ биелүүлээгүй бол сайн дураар биелүүлээгүй гэж үзэн албадан гүйцэтгүүлэх үндэслэл болно. 3.3. Энэхүү гэрээгээр аливаа гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г., Г. нар нь хариуцагч Б., П. нарт холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх, *******016 оны дугаар сарын *******4-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-**************04053654 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хоршооллын хотхон //, гудамж, дугаар байр, тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг,
Хариуцагч Б., П. нар нь нэхэмжлэгч Г., Г. нарт холбогдуулан 56,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Г. нь хариуцагч П.гийн Хаан банк дахь 5046******* тоот дансанд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 56,000,000 төгрөгийг *******0*******5 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр, хариуцагч нар нь нэхэмжлэгч Г.аас 56,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн авснаас хойш хуанлын хоёр сар буюу ******* хоногт багтаан нэхэмжлэгч Г.т эрхийн улсын бүртгэлийн Ү-**************04053654 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хоршооллын хотхон //, гудамж, дугаар байр, тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийг шилжүүлж, орон сууцыг бүрэн чөлөөлж өгөхөөр, маргаан бүхий тухайн орон сууцыг хариуцагч нар нь бүрэн чөлөөлж, нэхэмжлэгч Г.ын эзэмшилд шилжүүлэх хүртэл хугацаанд тухайн орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг нэхэмжлэгч Г., ашиглалтын зардал /цахилгаан, ус, дулаан, Сууц өмчлөгчдийн холбооны зардал, интернэт/-ыг хариуцагч Б., П. нар тус тус тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Г., Г. нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б., П. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 75 дугаар зүйл, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Г., Г. нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б., П. нарт холбогдох орон сууц албадан чөлөөлүүлэх, *******016 оны дугаар сарын *******4-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-**************04053654 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хоршооллын хотхон //, гудамж, дугаар байр, тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, 56,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигчдын эвлэрлсэн дараах эвлэрлийг баталж, Б., П. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
1.1. Нэхэмжлэгч Г. нь хариуцагч П.гийн Хаан банк дахь 5046******* тоот дансанд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 56,000,000 төгрөгийг *******0*******5 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр,
1.*******. Хариуцагч Б., П. нар нь нэхэмжлэгч Г.аас 56,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн авснаас хойш хуанлын хоёр сар буюу ******* хоногт багтаан нэхэмжлэгч Г.т эрхийн улсын бүртгэлийн Ү-**************04053654 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хоршооллын хотхон //, гудамж, дугаар байр, тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийг шилжүүлж, орон сууцыг бүрэн чөлөөлж өгөхөөр,
1.3. Эрхийн улсын бүртгэлийн Ү-**************04053654 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хоршооллын хотхон //, гудамж, дугаар байр, тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч нар нь бүрэн чөлөөлж, нэхэмжлэгч Г.ын эзэмшилд шилжүүлэх хүртэл хугацаанд тухайн орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг нэхэмжлэгч Г., ашиглалтын зардал /цахилгаан, ус, дулаан, Сууц өмчлөгчдийн холбооны зардал, интернэт/-ыг хариуцагч Б., П. нар тус тус төлөхөөр,
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00+457,50 төгрөгнөөс *******64,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас *******64,075 төгрөгийг нэхэмжлэгч Г.т буцаан олгож, хариуцагч Б., П. нараас *******64,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.т, хариуцагч Б., П. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,50 төгрөгнөөс **************8,75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас **************8,75 төгрөгийг хариуцагч Б., П. нарт буцаан олгож, нэхэмжлэгч Г., Г. нараас **************8,75 төгрөгийг гаргуулж хариуцагч Б., П. нарт тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг зохигч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР