| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/09709/И |
| Дугаар | 191/ШШ2025/00029 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/00029
| 2025 01 09 | 191/ШШ2025/00029 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* гудамж, ******* *******ны төв байранд байрлах ******* ******* ХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ******* дугаар хороолол гудамж, байр, тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар: *******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 53,433,010.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нар нь ******* Банктай 2023 оны 04 дугаар сарын 25-ны өдөр 1*******400*******4*******13 тоот зээлийн гэрээ байгуулан 4*******,000,000 төгрөгийг 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө зориулалтаар заал авсан, Банк нь 2023 оны 04 дугаар сарын 25-ны өдөр 1*******400*******4*******13 тоот зээлийн гэрээний дагуу 4*******,000,000 төгрөгийг зээлдэгч Б.-ын ******* Банк дахь 50016551******* дугаар дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд 1*******400*******4*******13 тоот зээлийн үндсэн зээлд 5,433,333.32 төгрөг зээлийн хүүнд 3,440,659.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,055.02 төгрөг нийт *******,*******79,04******* төгрөг төлсөн. Зээлдэгч нь Банктай байгуулсан 1*******400*******4*******13 тоот зээлийн эргэн төлбөр төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 365 хоног хугацаа хэтрүүлээд байна. *******Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн менген хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон зээлийн гэрээний 5.1.4 заасны дагуу 1*******400*******4*******13 тоот гэрээг *******ны санаачлагаар цуцалж 2024 оны 11 сарын 15-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 42,566,666,6******* төгрөг, хγγ 10,40*******,1**************.*******5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45*******,154.6******* төгрөг нийт 53,433,010.21 төгрөгийг аас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны ******* сарын 23-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* ******* ХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр зээлийн гэрээг тасалбар болгон хариуцагч /РД:*******/-с 53,433,010.21 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нь 53,433,010.21 төгрөг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл нар хоорондоо харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулахаар боллоо. Нэхэмжилсэн төлбөрийн дүн болох үүрэгт 53,433,010.21 төгрөгийг эвлэрлийн гэрээний хугацаанд буюу 2025 оны 01 сарын 25-наас 2025 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн төлж барагдуулах. 2025 оны 01 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 23,433,010.21 төгрөгөөр. Дараах байдлаар сар бүр хэсэгчлэн төлөлийг хийнэ. Эвлэрлийн гэрээний төлөлт хийх заасан хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй тохиолдолд ******* *******ны зүгээс албадан гүйцэтгэх хуудас гаргуулна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53,433,010.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 53,433,010.21 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 53,433,010.21 төгрөгийг 2025 оны 01 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгөөр, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгөөр, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 23,433,010.21 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Т.Санжмятавын нэхэмжлэлтэй, хариуцагч Абялэм үүсэл ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, *******3 дугаар зүйлийн *******3.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 53,433,010.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 53,433,010.21 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 53,433,010.21 төгрөгийг 2025 оны 01 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгөөр, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгөөр, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 23,433,010.21 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Б.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,115.05 төгрөгнөөс 2*******,5.53 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 2*******,5.53 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д буцаан олгож, хариуцагч Б.аас 2*******,5.53 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР