| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/04287/И |
| Дугаар | 191/ШШ2025/05048 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05048
2025 06 04 191/ШШ2025/05048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, М******* кредит ББСБ ХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э*******ын Г******* /РД:*******/-д эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Г******* нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр М******* кредит ББСБ ХХК-тай 2201-1180 тоот зээлийн гэрээг байгуулж, 1,099,900 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 3 хувийн хүүтэй, С******* интернэшнл ХХК-иас А 52 маркийн гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Э.Г******* нь зээлийг сар бүрийн 15-ны өдөр 65,000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хуваарийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлж дуусгаагүй. Тодруулбал зээлдэгч Э.Г******* нь 2022 оны 2, 4, 5, 7, 8 сарууд болон 2023 оны 7 сар, 2024 оны 2, 4 сар хүртэл нийт 804,000 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй болно.
Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлж гэрээний үүргийг ноцтой зөрчиж, зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцалж, Э.Г*******гаас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 2201-1180 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл нийт 1,125,686.51 төгрөг гаргуулахаар ББСБ-д зээл авахдаа гаргаж өгсөн хаягын бүртгэлийн дагуу 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс тус хаягт оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Иймд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Г*******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М******* кредит ББСБ ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Г*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хэрэгсэхгүй болгох тухай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 149/ШЗ2025/00469 тоот шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М******* кредит ББСБ ХХК болон Э.Г******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШЗ2025/21741 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн Э*******ын Г*******гийн оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, Э*******ын Г******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй б*******а.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Э*******ын Г*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй б*******а.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Э*******ын Г******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Э*******ын Г******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА