2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/05051

 

 

2025 06 04 191/ШШ2025/05051

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, Б******* овогт Б*******ийн М******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т******* овогт Э******* /РД:*******/-д эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М******* миний бие Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төв дээр хувиараа авто машин худалдан борлуулдаг. 2022 оны 08 дугаар сарын эхээр өөрийн танил хуурай дүү Т.Э*******д 2019 онд үйлдвэрлэсэн Монгол Улсад импортоор орж ирсэн гаалийн бичигтэй Япон Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, М*******В******* маркын жийп авто машиныг 60,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож худалдсан. Тухайн үед Т.Энжхаргал өөрийн хадам аавдаа бэлэг болгон авч өгч байгаа гээд өөрийнх нь хадам аав нь гэх Х овогт Ггийн Гын нэр дээр шилжүүлж 8 улсын дугаар авч байсан болно.

Т.Э******* нь 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өөрийн банкны 5 тоот данснаас 10,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 4 тоот данснаас 1,700,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр банкны 5 тоот данснаас 931,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр банкины 5 тоот данснаас 200,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр банкины 5 тоот данснаас 100,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр банкны 5 тоот данснаас 500,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр банкины 5 тоот данснаас 500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр банкны 5 тоот данснаас 2,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 4 тоот данснаас 500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр банкны 5 тоот данснаас 1,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3 тоот данснаас 2,000,000 төгрөг, нийт 20,931,000 төгрөгийг төлсөн болно. Үлдэх төлбөр 39,069,000 төгрөгийн төлбөрийг Т.Э******* нь төлнө, удахгүй хийнэ гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна.

2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд автомашин худалдсны үлдэгдэл төлбөр 39,069,000 төгрөгийг Т.Э*******аас гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 191/ШЗ2025/09307 захирамжаар Иргэний хэрэг үүсгэснээс хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дахь хэсэгт заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Т.Э*******ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.М******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Э*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Хэрэг бүртгэлтийн хэргий хаах тухай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1366 дугаар прокурорын тогтоолын хуулбар, Хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 191/ШЗ2025/09307 тоот шүүгчийн захирамж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/24092 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн Т******* овогт Э*******ын оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, Т******* овогт Э******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Т******* овогт Э*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Т******* овогт Э******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2.     Т******* овогт Э******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА