| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/00322/И |
| Дугаар | 191/ШШ2025/05053 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05053
2025 06 04 191/ШШ2025/05053
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаар,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, С******* овогт Ө*******ын Х******* /регистрийн дугаар:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, Ө*******овогт Т*******ийн С******* /регистрийн дугаар: *******/-т холбогдох,
Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тус гаргасан гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зарын дагуу Т******* овогтой С******* гэх хүнтэй холбогдож Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо Цэргийн хотхон гудамж 278 тоотод байршилтай 249 м.кв хашаа байшинг харилцан тохиролцсоны үндсэн дээр 43.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тухайн үед Т.С******* нь газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй байшин нь үл хөдлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй байгаа гаргахад асуудалгүй. Мөн байшингийн дотор засал бүрэн дуусаагүй байсан тул хоорондоо харилцан тохиролцож 43.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нотариатчийн ажлын байранд уулзан худалдан авах гэрээг байгуулсан.
Гэрээ хийсэн өдрөө төлбөрийн 10.000.000 төгрөгийг Т.С*******ын 5******* тоот Х банкны данс руу урьдчилан төлсөн. Төлбөрийн үлдэгдлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн татварын албанд уулзан 33.000.000 төгрөгийг Т.С*******ын 5******* тоот Х банкны данс руу бүрэн төлж барагдуулсан. Тухайн өдөр Ө.Х******* миний бие Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн 2 дугаар хэлтэст газрын нэр шилжүүлэх хүсэлт өгсөн.
Мөн Т.С******* нь худалдсан Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо Цэргийн хотхон 278 тоотод оршин сууж байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр газрын бүрэн чөлөөлөх хүсэлт гаргасны дагуу Ө.Х******* миний бие зөвшөөрсөн. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Ө.Х******* миний нэр дээр шилжин гарсан. Гэвч одоог хүртэл Т.С******* нь үүргийн гүйцэтгэлийг хангахгүй хохирол учруулсан хэвээр Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо Цэргийн хотхон гудамж 278 тоотод байрлах хашаа байшинд амьдран суусан хэвээр байна.
Тухайн өдрөөс хойш Т.С******* гэгчийг хашаа байшинг суллаж өгөх талаар удаа дараа холбогдоход төлбөрийн бүрэн барагду******* төлж дуусгавар болгосон байхад дахин нэмж мөнгө нэхэн 3.000.000 төгрөг өгөхийг шаардаж элдвийн муу үгээр доромжилж, харааж, сүрдүүлж шаардлагыг үл тоож сэтгэл саны болон цаг хугацы хувьд маш их хохирч айлын гэрт толгой хорогдож байна.
Иймд гэрээг үйлдсэн өдрөөс хойш түрээсийн төлбөрийг тооцож хуулийн дагуу хүчин т******* болсон өмчөөс Т.С*******т шаардлагатай арга хэмжээг авч Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж, 278 тоотоос газар чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Ө******* овогтой Х******* миний бие хариуцагч Т.С*******т холбогдуулж газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Тухайн хариуцагч Т.С*******той харилцан тохиролцож газар чөлөөлж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Х******* нь хариуцагч Т.С*******т холбогду*******, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагы үед талууд харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч О.Х*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.С*******т холбогдох, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 35,100 төгрөгийг буц гаргуулж, хариуцагч Т.С*******оос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Х*******д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА