2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/05084

 

 

2025 06 05 191/ШШ2025/05084

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Ч*******гэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт орш******* суух, Ф******* экспресс ББСБ ХХК /регистрийн дугаар:******* /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоот хаягт орш******* суух, Б******* овогт У*******гийн Б******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 45,642,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч У******* овогтой Б******* нь Ф******* экспресс ББСБ ХХК-тай 2025 оны 01 дүгээр сарын -ний өдөр F******* дугаартай зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэл хангуулах фидуцийн гэрээ байгуулан 42,400,000 төгрөгийн зээлийг сарын 3.1 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу авсан зээлээ төлөхгүй, зээл авснаас хойш зээлээ хугацаандаа төлөхгүй хоцролттой явж байсан энэ талаар манай байгууллагаас удаа шаардаж, зээлээ төлөхийг анхааруулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг төлөлт хийгээгүй байна.

Зээлдэгч нь ББСБ-д анх зээл авснаас хойш үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүнд 1,796,665 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,334 төгрөг, нийт 1,800,000 төгрөг төлсөн байна.

Мөн фидуцын зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авахаар манай байгууллагаас удаа дараа хариуцагчийн хаягаар очиж фидуцын зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж оролдсон боловч ямар нэг үр дүн гараагүй, хариуцагчийн хаягаар очиж үзсэн боловч тээврийн хэрэгсэлт байдаггүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй учир фидуцын гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэг шаардаж байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 42,400,000 төгрөг, зээлийн хүү 3,216,059 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,221 төгрөг, нотариатын хөлс 18,500 төгрөг, нийт 45,642,780 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М*******ий бие У.Б******* нь Ф******* экспресс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 45,642,780 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ф******* экспресс ББСБ ХХК нь хариуцагч У.Б******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,642,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ф******* экспресс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Б*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45,642,780 иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386,163 төгрөгийн 193,081.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 193,081.5 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, 193,081.5 төгрөгийг хариуцагч У.Б*******ээс гаргуулж нэхэмжлэгч Ф******* экспресс ББСБ ХХК-д тус тус олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дах******* нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА