| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/04279/И |
| Дугаар | 191/ШШ2025/05102 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/05102
2025 06 05 191/ШШ2025/05102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** тоот хаягт оршин суух, М******* овогт М*******ын Д*******/регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гарг******* нэхэмжлэлдээ: Би 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Найрамдалын районы АДХГүйцэтгэх захиргаанд үйлчлэгч, 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 150 дугаар цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож тэтгэвэрт гарах шаардлагатай болсон тул ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай М.Д*******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
4. Хүсэлт гаргагч М.Д******* нь Улаанбаатар хотын Найрамдалын районы Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Улаанбаатар хотын Найрамдалын дүүргийн 150 дугаар цэцэрлэгт 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тогтоочоор тус тус ажиллаж байсан нь хэрэгт авагдсан М.Д*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улаанбаатар хотын Найрамдалын районы Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаар захирамж, гэрч С.Ц*******, Б.Н*******, М.Э*******, Б.А******* нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийг 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан, М******* овогт М*******ын Д*******/регистрийн дугаар: *******/-г Улаанбаатар хотын Найрамдалын районы Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Улаанбаатар хотын Найрамдалын дүүргийн 150 дугаар цэцэрлэгт 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тогтоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Д*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА