| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/04807/И |
| Дугаар | 191/ШШ2025/06943 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/06943
2025 08 20 191/ШШ2025/06943
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** оршин суух, Х******* м******* Д******* овогт Б*******-*******ын Э******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, А******* А******* овогт Б*******гаравын Пунцаг-******* /РД:/-д холбогдох,
6,7860,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б*******-*******ын Э******* би Б*******гаравын Пунцаг- *******-тэй 2024 оны 01 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүдээс 3 хайрцаг бараа каргоны үнэ болох жаран мянган төгрөг 60.000 төгрөгийг төлж Пунцаг-*******ын 22- улсын дугаартай альфард машинд ачуулсан боловч замдаа 2 хайрцаг бараа гээсэн. Уг бараа нь 6.786.500 /зургаан сая долоон зуун наян зургаан мянга таван зуун төгрөг байсан. Бүх барааны мөнгийг хурдан шуурхай гаргаж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрсэн гэрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаард*******ын 1,786,500 төгрөгөөс татгалзаж, 5,000,000 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Пунцаг-*******т холбогдох 6,786,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаард*******ын 1,786,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 5,000,000 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байна.
2. Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирд*******а болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Пунцаг-*******т холбогдох 6,786,500 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаард*******ын 1,786,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 5,000,000 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,540 төгрөгийн 76,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 47,475 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас, 47,475 төгрөгийг хариуцагч Б.Пунцаг-*******оос тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Э*******д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА