2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/06944

 

 

2025 08 20 191/ШШ2025/06944

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, Э*******ын Н******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух, Д*******ийн Э******* /РД:*******/-д холбогдох

 

83,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Н******* миний бие нь иргэн Д.Э*******оос Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй А*******йн барилга групп ХХК-ийн Хөх сувд хотхоноос 55.6м2 2 өрөө байр худалдан авахаар тохиролцож түүний эзэмшлийн Х******* банк дахь 5******* тоот данс руу 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 83.000.000/наян гурван сая төгрөг/-ийг шилжүүлсэн юм.

А*******йн барилга групп ХХК-ийн барьж буй Хөх сувд хотхоны С Блокийн 2 давхар В тоот 55.6м2 2 өрөө байрыг худалдан авахаар тохирч 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 22/10 дугаар "Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д Барилгыг 2023 оны 1 дүгээр улиралд багт******* барьж дуусгана. Барьж дууссаны дараа улсын комиссд хүлээлгэн өгнө. хэмээн тохирсон бөгөөд дээрх гэрээний хугацаа дуусгавар болсны дараа барилга барьж буй компани дээр очиж уулзахад А*******йн барилга групп ХХК-ийн захирал гэх С.Шижир нь манай компани нь иргэн Д.Э*******той ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэх Орон сууц захиалгаар барих гэрээнд дурдаж буй 2 өрөө орон сууц байхгүй гэсэн тул иргэн Д.Э******* руу энэ асуудлаа шийдвэрлэж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3. Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгуй шилжүүлэх үүрэгтэй. Хэмээн хуульчлан тогтоож өгсөн бөгөөд Д.Э******* нэгэнт эрхийн доголдолтой өөрт байхгүй орон сууцыг байгаа мэтээр итгэл төрүүлж 83.000.0000 төгрөгийг иргэн Э.Н******* надаас шилжүүлэн авсан бөгөөд ИХ-ийн 492 дугаар зүйлийн 492.1.1 хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бүс болсон. бол буц******* шаардах эрхтэй гэжээ Иймд Д.Э******* нь нэгэнт дээрх үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд бол түүнд шилжүүлсэн мөнгөө эгүүлэн шаардах нь шударга ёсонд нийцэх тул түүнд шилжүүлсэн 83.000.000 /наян гурван сая төгрөг/-өө эгүүлэн шаардахаар тус шүүхэд хандаж байгаа болно. Д.Э*******оос 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр орон сууц худалдан авахаар шилжүүлсэн 83.000.000 /наян гурван сая төгрөг/-ийг эгүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч эвлэрсэн гэрээнд: Э.Н*******ийн нэхэмжлэлтэй, Д.Э*******од холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус шүүхэд явагдаж байгаа бөгөөд талууд дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулсан болно. 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сар бүрийн 16-ны өдөр 20,000,000 төгрөгөөр, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 23,000,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон. Иймд эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Н*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э*******од холбогдох 83,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сар бүрийн 16-ны өдөр 20,000,000 төгрөгөөр, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 23,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байна.

2. Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Н*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э*******од холбогдох 83,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сар бүрийн 16-ны өдөр 20,000,000 төгрөгөөр, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 23,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 572,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 286,475 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас, 286,475 төгрөгийг хариуцагч Д.Э*******оос гаргуулж нэхэмжлэгч Э.Н*******т олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА