2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/06970

 

 

2025 08 22 191/ШШ2025/06970

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: *** Х******* ХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух, Х******* овогт П*******ын Б******* /регистрийн дугаар:*******/-т холбогдох,

 

21,381,915.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П*******а овогтой Бат-очир нь Х*******тай 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 21,000,000.00 /Хорин нэгэн сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1."Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж тус тус заасны дагуу зээлдэгчид цахимаар зээл олгосон. Банк нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны П.Б******* -ийн Х******* дахь 5005765763 тоот дансанд 21,000,000.00 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,100,000 төгрөг, зээлийн хүүд 528,164.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 154.62 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 2******* дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 198 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 2******* дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 18,900,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 18-ны өдрийн байдлаарх хүү 2,428,325.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,589.60 төгрөг, нийт 21,381,915.18 төгрөгийг хариуцагч П*******ын Б*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч эвлэрсэн гэрээнд: П.Б******* 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2027 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сар бүрийн 27-ны өдөр 900,000 төгрөгөөр, 2027 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 681,915 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б*******т холбогдох 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт 21,381,915.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2027 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сар бүрийн 27-ны өдөр 900,000 төгрөгөөр, 2027 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 681,915 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

2. Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б*******т холбогдох 21,381,915.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2027 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сар бүрийн 27-ны өдөр 900,000 төгрөгөөр, 2027 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 681,915 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,859.58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 132,429.79 төгрөгийг Татварын Ерөнхий газрын данснаас, 132,429.79 төгрөгийг хариуцагч П.БАт-Очироос гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА