2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/06972

 

 

2025 08 22 191/ШШ2025/06972

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: *** хаягт оршин байрлах Ө******* их ******* б******* ой маа ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, Э******* ХХК /РД:*******/-д холбогдох

 

10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Ө******* их ******* б******* ой маа" ХХК нь /өмнө нь "Сүүн далай трэвел ХХК гэх нэртэй байсан/ болон Э******* ХХК нарын хооронд 2020.11.06-ны өдөр Түлээний мод нийлүүлэх агуулга бүхий гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр манай "Ө******* их ******* б******* ой маа" ХХК нь 2020.11.06-ны өдрөөс 2020.11.10-ны өдрийн дотор 60 м.куб түлээний модыг Э******* ХХК-нд нийлүүлэх, Э******* ХХК-ийн зүгээс дээрх 60 м.куб түлээний модыг манай компанид Ул*******баатар хотод өгөхөөр талууд харилцан тохиролцсон.

Дээрх гэрээний дагуу манай компанийн зүгээс гэрээнд заасан хугац*******д түлээний модыг Э******* ХХК-нд нийлүүлсэн билээ. Гэвч Э******* ХХК-ийн зүгээс 60 м.куб түлээг Ул*******баатар хотод өгөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Манай компанийн зүгээс хариуцагчаас түлээний модыг өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл түлээний модыг манай "Ө******* их ******* б******* ой маа" ХХК-нд өгөөгүй байна. Бидний зүгээс 2021.09 дүгээр сард Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. Эвлэрүүлэн зуучлалын дагуу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1 дэх уулзалтыг зохион байгуулсан. Тус уулзалтад "Э*******" ХХК-ийн захирал Ц.Э******* нь "....2021 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаа авах хүсэлтэй байна....модоо өгөхгүй бол мөнгөн дүнгээр гэрээ байгуулахаар тохиролцож байна... гэсэн нь бөгөөд энэ нь эвлэрүүлэн зуучлалын ажиллаг*******ы тэмдэглэл"-д тусгагдан үлдсэн байдаг. Гэвч хариуцагчийн зүгээс дээрх хугац*******д түлээний модоо нийлүүлээгүй тул 2021.12.08-ны өдрийн дугаар 648 тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон.

Хариуцагч "Э******* ХХК-ийн зүгээс 2021.12.08-ны өдрөөс хойш түлээний модоо 7 хоногийн дараа, сарын дараа нийлүүлнэ гэх мэтээр худал хэлэн өнөөдрийг хүрээд байна. Э******* ХХК-ийн зүгээс эвлэрүүлэн зуучлалын ажиллаг*******ы явцад, түлээний мод өгнө гэх хугац*******д буюу 2021.11.25-ны өдрийн дотор түлээний модыг нийлүүлээгүй тохиолдолд зах зээлийн ханшаар буюу 1 куб модыг 166,600 төгрөгөөр бодож нийт 10,000,000 /арван сая/ төгрөгийг манай Ө******* их ******* б******* ой маа" ХХК нь /өмнө нь Сүүн далай трэвел" ХХК гэх нэртэй байсан/-д өгөхөөр тохиролцсон билээ. Түлээний модыг заасан хугац*******д өгөөгүй тохиолдолд мөнгөн дүнгээр төлөхөө илэрхийлж байсан нь мөн л эвлэрүүлэн зуучлалын ажиллаг*******ы тэмдэглэл-д дурдагдсан үлдсэн байдаг.

Тухайн гэрээ байгуулах үед Э******* ХХК-ний захирал Ц.Э******* гэгч хүн Ө*******хангай аймгийн Бат-Өлзий сумын ойн ангиар дамжуулан манай компанитай холбогдсон. Ингэхдээ .....Ө*******хангай аймгийн Зэвсэгт хүчний 256-р цэргийн ангид түлээ нийлүүлэх гэрээтэй ажилладаг. Гэвч Э******* ХХК-ний ажилчид нь самарт яваад нийлүүлэх түлээгээ бэлдэж амжаагүй учраас Зэвсэгт хүчний 256-р цэргийн ангийн түлш тасрах гээд байгаа тул яаралтай түлээ хэрэгтэй байна гэж..." тусламж гуйсан. Ц.Э******* нь өөрийгөө ойн, мод бэлтгэлийн мэргэжлийн байгууллагын захирал гэж танилцуулсан. Цаашлаад ".... Ул*******баатар хотыг тойрсон бүх цэргийн ангийг түлээг нийлүүлдэг. Танай түлээг 15 хоногийн дотор Ул*******баатар хотоос нийлүүлчихнэ. Хэрэв танайх яараад байвал бусад түлээ нийлүүлдэг газраас бэлэн түлээ худалдаж аваад өгнө гэж хэлэн гэрээ байгуул******* түлээний модыг авч байсан. Иймд нэхэмжлэлэлийг хүлээн авч 60 м.куб түлээний үнэ болох 10,000,000 /арван сая/ төгрөгийг "Э******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нь нэхэмжлэгчид 25 м.куб буюу 4,150,000 төгрөгийн үнэ бүхий түлээний мод өгсөн тул нэхэмжлэгч нь уг 41,150,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх төлбөр 5,850,000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, сар бүрийн 15-ны өдөр тус тус 1,950,000 төгрөгөөр нэхэмжлэгчид Х******* банк дахь 9******* тоот дансанд төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө******* ******* б******* ой маа ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э******* ХХК-д холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 41,150,000 төгрөгт холбогдох хэсгийг биелүүлснээр нэхэмжлэгч 4,150,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 5,850,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-нд 1,950,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-нд 1,950,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

2. Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө******* их хангайн б******* ой маа ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Эбээ ХХК-д холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 41,150,000 төгрөгт холбогдох хэсгийг биелүүлснээр нэхэмжлэгч 4,150,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 5,850,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-нд 1,950,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-нд 1,950,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр талууд эвлэрлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийн 87,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 87,475 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буц******* гаргуулж, 87,475 төгрөгийг хариуцагч Э******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ө******* их хангайн б******* ой маа ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА