| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/07968/И |
| Дугаар | 191/ШШ2025/07019 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/07019
2025 08 27 191/ШШ2025/07019
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У*******а даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоотод байрлах Х*******овогт М*******гийн И******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, Х******* овогт О*******ийн Ц******* /РД:*******/-д холбогдох,
2023.05.25-ний өдрийн 0******* дугаартай орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.И******* нь 2023.05.25-ны өдөр 0******* дугаартай "Орон сууц хөлслөх гэрээ-г О.Ц*******той байгуулсан. Тухайн орон сууцыг 2023 оны 05 сард одоогоос жил гаруйн өмнө үзэж ажилдаа ойрхон, үнэ хөлс, гэх мэт зүйлс нь таалагдсан учираас Баянзүрх дүүргийн, 26-дугаар хороо, Хүннү /13311/ гудамж, 200 байр, 198 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг хөлслөхөөр тохиролцсон. Тус орон сууцанд амьдраад 1 жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ба амьдарч байх хугацаандаа засварын ажилыг хийж гүйцэтгэн, бүрэн засвар хийж тохижуулсан. Энэ нь урт хугацаанд амьдрах сонирхолтой байсанаас шалтгаалж байрныхаа доод талд грашш хүртэл түрээсэлж, амьдрах хугацаандаа засвар, болон бусад зүйлсийг бүгдийн тав тухтай байхаар тохижуулсан.
Анх гэрээ байгуулах үедээ л урт хугацаанд амьдрах зорилготой учираас засварыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэн, мөн урт хугацаанд гэрээ байгуулж түрээсийн төлбөрийг нэг удаа, бүрэн төлөхөөр тохиролцсон. Ингэхдээ 2023.05.25-ний өдрөөс эхлэн тоолж эхний 15 сарын төлбөрийг 1,000,000 төгрөгөөр, сүүлийн 9 сарын төлбөрийг 700,000 төгрөгийг хөлслөхөөр тохиролцсон. Төлбөрийг 2023.05.25-ны өдөр О.Ц*******гийн дансанд шилжүүлсэн. Тухайн үед мөнгө авахдаа мөнгө яаралтай чухал хэрэгтэй байгаа учираас ингэж түрээсэлж байна. Түрээслэх хугацаанд бид нар ямар ч асуудалгүй, нэг удаа бөөнөөр мөнгө өгөх хүн олдохгүй байгаа, үнэхээр баярлаж байна гэж л хэлж байсан. Бүр та бусдад хөлслүүлээд илүү мөнгийг нь та авч болно шүү. Бид нарт яаралтай мөнгөний хэрэг гарсан учираас л түрээсэллээ үнэхээр л баярлалаа гэж ярьж байсан.
Гэтэл түрээслэгч О.Ц******* гэнэт чатаар холбогдоод байраа яаралтай чөлөөл, би гадаад руу явах болчлоо байраа зарна гэдгийг хэлсэн. Миний бие гэнэт яагаад байрнаас хөөгөөд байгаа юм. Бидний гэрээний хугацаа дуусаагүй байгаа, би гарах боломжгүй, бүх зүйлээ төлөвлөөд, засвар хүртэл оруулаад, урт хугацаанд амьдрана гэж бодоод ажилаа хүртэл төлөвлөсөн байхад гэнэт гарч чадахгүй гэдгийг хэлэхэд наад гэрээ энэ тэр чинь хамаа байхгүй, яаралтай чөлөөл гэж дайрч давшилсан. Түрээсийн үлдэх төлбөрийг байр зарсан дараа нь буцаагаад шилжүүлэн гэх мэтээр гэрээний нөхцөлийг дураараа зөрчиж, гэрээнд заагдаагүй нөхцөлийг тулган шаардаж, эд зүйлсээ аваад гарахыг үндэслэлгүйгээр эрх, ашигийг хохироож байгаа тул 2023.05.25-ний өдрийн 0******* дугаартай Орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлэхийг О.Ц*******д даалгаж 2025 оны 05 сарын 21-ний өдрийг хүртэл миний эзэмшил, ашигалалтанд халдахгүй байх талаар шүүхээс даалгаж өгөхийг хүсч байна. М.И******* нь гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд оршин сууж амьдрах хүсэлтэй байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.И******* нь хариуцагч О.Ц*******д холбогдуулан, 2023.05.25-ны өдрийн 0******* дугаартай орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүхийн хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно. 74 дүгээр зүйлийн 74.1-д 74.1.Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч нь 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан эрхээ хэрэгжүүлсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М.И*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Ц*******д холбогдох, 2023.05.25-ний өдрийн 0******* дугаартай Орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 264,450 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч М.И*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА