| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/03257/И |
| Дугаар | 191/ШШ2025/07080 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/07080
2025 08 29 191/ШШ2025/07080
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, Б*******овогт Ц*******ын С******* /РД:*******/-ын /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б*******ийн А*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** хаягт байрлах, "Ди Ди Эм Т П*******" ХХК /РД: *******/-нд холбогдох
20,427,524 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.С******* нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр №******* тоот "Орон сууц захиалгын гэрээ"-г "Ди Ди Эм Ти П******* ХХК-тай байгуулж *** тоотод байрлах 28.92 м.кв 1 өрөө, 1208 тоотод байрлах 46.15 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь №******* тоот гэрээний Хавсралт 2 дахь хэсэгт заасны дагуу "Ди Ди Эм Ти П******* ХХК-ийн Х хийн банкны 0 тоот данс руу 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд орон сууцны төлбөрт 9 удаагийн гүйлгээгээр 58,844,950 төгрөгийг шилжүүлсэн.
"Ди Ди Эм Ти П******* ХХК-ийн менежер Л.М, төслийн зохицуулагч Г.Г нар гэрээг анх байгуулах үед төслийн газар дээрх орон сууцыг *******раах ажил удахгүй эхлэн, 2024 оны 4 улиралд барилга баригдаж дуусаад 2025 онд дотоод засал, цахилгааны зэрэг ажлууд гүйцэтгэгдээд 2025 оны 09 сард бүрэн ашиглалтад оруулж дуусгах төлөвлөгөөтэй хэмээсэн боловч 2024 онд барилгын ажил огт хийгдээгүй ба "Ди Ди Эм Ти П*******" ХХК-иас лавлахад барилга барих газар нь гуравдагч этгээдтэй маргаантай байгаагаас үүдэж барилгын ажил эхлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд буй талаар тайлбар гаргасан. Нэхэмжлэгч нь барилгын ажил хугацаандаа эхлэхгүй байсан тул 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдөр "Ди Ди Эм Ти П*******" ХХК-нд №******* тоот "Орон сууц захиалгын гэрээ"-нээс татгалзах саналыг бичгээр хүргүүлж, тус компани гэрээнээс татгалзах саналыг хүлээн авч гэрээний төлбөрт төлсөн 58,844,950 төгрөгөөс 42,950,000 төгрөгийг буцааж олгосон. Тодруулбал: 2024.12.05-ны өдөр 27,950,000 төгрөг, 2025.01.14-ний өдөр 5,000,000 төгрөг 2025.02.03-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн хбанкны 5тоот дансанд шилжүүлж, нийт 42,950,000 төгрөгийг буцааж өгсөн. Нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын сүүлээр үлдэгдэл төлбөр болох 15,898,247 төгрөгийг хэзээ буцааж өгөх талаар хариуцагчаас лавлахад манай компани мөнгөгүй тул төлөх боломжгүй, шүүхэд хандаад аваарай гэх тайлбарыг хэлсэн байдаг. Хариуцагч "Ди Ди Эм Ти П******* ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 003 тоот ".... гэрээний үлдэгдэл төлбөрийн буцаалт болох 22,950,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр бүрэн төлж дуусгана. Төлбөр хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн /нийт үнийн дүнгийн/ алданги төлөх болно" гэх Төлбөрийн буцаалт олгох тухай албан бичгийг нэхэмжлэгчид өгсөн байдаг. Хариуцагч "Ди Ди Эм Ти П******* ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлөх үүрэгтэй байсан. Тус үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байдаг. "Ди Ди Эм Ти П******* ХХК нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлснөөр 15,898,247 төгрөгийн төлбөр үлдсэн.
Хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс нэхэмжлэл гаргаж буй 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 57 хоногийн турш үлдэгдэл төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй байна. Үлдэгдэл төлбөр болох 15,898,247 төгрөгийн 0.5 хувь буюу 79,461 төгрөгийн алдангийг хоног тутам хариуцагч төлөхөөр харилцан тохиролцсон байх тул хугацаа хэтрүүлсэн 57 хоногт ноогдох 4,529,277 төгрөгийн алданги төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иймээс хариуцагч "Ди Ди Эм Ти П******* ХХК-иас "Орон сууц захиалгын гэрээ"-ний төлбөрт төлсөн 15,898,247/ арван таван сая найман зуун ерэн найман мянга хоёр зуун дөчин долоо / төгрөг, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хожимдуулсны алданги төлбөрт 4,529,277 / дөрвөн сая таван зуун хорин есөн мянга хоёр зуун далан долоо / төгрөг, Нийт 20,427,524 / хорин сая дөрвөн зуун хорин долоо мянга таван зуун хорин дөрвөн / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрсэн гэрээнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үндсэн төлбөр 15,898,247 төгрөг, алданги төлбөрт 1,000,000 нийт 16,898,247 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 3,529,277 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нь 16,898,247 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 3,898,247 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сары 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн эвлэрлийг баталсан захирамжид заасан хэмжээгээр тус тус төлнө. Иймд эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.С*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ди Ди Эм Ти П******* ХХК-нд холбогдох 20,427,524 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үндсэн төлбөр 15,898,247 төгрөг, алданги төлбөрт 1,000,000 төгрөг, нийт 16,898,247 төгрөг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,529,277 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь 16,898,247 төгрөгийг нэхэмжлэгчид хуваарийн дагуу төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
2. Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.С*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ди Ди Эм Ти П******* ХХК-д холбогдох 20,427,524 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 3,529,277 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 16,898,247 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 3,898,247 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сары 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Ц.С*******т /Хбанк дахь MN 5тоот дансанд/ төлөхөөр талууд тохиролцож талууд эвлэрлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,100 төгрөгийн 22,659 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 121,220.5 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас, 121,220.5 төгрөгийг хариуцагч хариуцагч Ди Ди Эм Ти П******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.С*******т олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА