| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0125/э |
| Дугаар | 134 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 17100 0589 0194 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Г, хохирогч Г.А-г төлөөлж түүний өмгөөлөгч Г.Г, шүүгдэгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д овогт Д.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой 20:00 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох салсан эхнэр Г.А-г “гэрт чинь хүргэж өгье” гэж худал хэлж авч яваад, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд очиж хоёр гарыг нь хүлж, ам руу нь давуу чихэж, цаасны хутгаар хоёр хөлийг зүсч, сэрээгээр гуя руу хатгаж биед нь хөнгөн хохирол учруулан тарчлаасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Хэрэг болсон өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр манай хоёр хүүхэд над руу залгаж, “аав дээрээ очмоор байна” гэхээр нь манай аав очиж, хүүхдүүдийг маань аваад ирсэн. Орой нь 21 цагийн үед би хүүхдүүдтэйгээ тоглож байгаад “ааваа, ээж рүү нэг ах дандаа залгадаг, орой гарч гадуур хонодог, бид өөр аавтай болмооргүй байна” гэж хэлсэн. Би тухайн үедээ хүүхдүүддээ “тийм зүйл болохгүй ээ” гэж хэлээд бүгдээрээ унтацгаасан. Ингээд маргааш нь би эхнэрлүүгээ залгаж, “өнөөдөр гэр бүлээрээ гадуур явья” гэхэд “17 цагийн үед, ажлаасаа гарна” гэж хэлэхээр нь би “3 хүүхдийн хамт 17 цагийн үед очье, хэдүүлээ “Хүннү Молл” орж кино үзье” гэсэн. Тэгээд эгчийнхээ машиныг нь гуйж аваад 3 хүүхдийн хамт хоол идээд, 17:30 минутын үед эхнэрийн ажил дээр очиж авсан.
Тухайн үед бид хэд “Хүннү Молл” руу явж байхад машин дотор манай 2 хүүхэд ээждээ хандаж, “тань руу өөр хүн залгадаг болсон, бид өөр аавтай болмооргүй байна” гэж хэлэхэд эхнэр дуугараагүй. Тэгээд “явж байтал эхнэр “өнөөдөр ээжийн төрсөн өдөр, би эрт харьж хоол хийж өгмөөр байна, хамт кино үзэж чадахгүй” гэж хэлэхээр нь “Хүннү Молл” худалдааны төвөөс гарч яваад Нисэхийн тойргийн тэнд байдаг “Миний зах” худалдааны төв орж, хүүхдүүдэд идэх бэлэн юм аваад нэг ууттайгаа тээшинд хийгээд, нөгөө ууттайгаа хүүхдүүддээ өгсөн. Тэгээд тэндээсээ хөдөлж Нисэхэд байх түрээсийн байрандаа 3 хүүхдээ буулгаж үлдээгээд, эхнэрийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд явж байх замд надруу хүн залгаад “яаралтай ирж машин үзээд өгөөч” гэж ярьсан.
Тухайн үед би замд явж байхдаа эхнэр А-тай ярилцаад “хоёулаа дахин нийлье, 3 хүүхдээ бодьё, би ажил төрөлд орсон, тэр хүнтэйгээ дахин битгий уулзаач” гэж хэлэхэд эхнэр “үгүй” гэж хэлсэн. Тэгээд нэг мэдэхэд эхнэрийн маань хөлнөөс цус гараад байсан болохоор нь ямар ч байсан хөлийг нь боож, цусыг нь тогтоох ёстой гэж бодоод машинд байсан дээлийн бүсээр хөлийг нь ороох гэхэд эсэргүүцээд байсан. Тэгэхээр нь эхэлж гарыг нь боож, дараа нь өмдийг нь урж тасдаад, эгчийн угаах гэж тавьсан хөнжлөөр хөлийг нь ороож боосон. Тэр үед би утаснуудаа урьд нь унтраачихсан байсан тул асаагаад эгч рүүгээ залгаж “эхнэрийн хөлийг нь зүсчихлээ, эмнэлэг авч явмаар байна, миний гар салгалаад явж чадахгүй байна” гэж хэлэхэд эгч “хаана байгаа юм, наанаа байж байгаарай, би яваад очьё” гэсэн.
Тэгээд тэр өдрөө шөнийн 04 цагийн үед Цэргийн госпиталь эмнэлэг дээр очиж, хөлөнд нь оёдол тавиулсан. Би өөрөө “буруу зүйл хийчихлээ, цагдаа дуудья” гэхэд эхнэр “юу яриад байгаа юм бэ, байж бай” гэж хэлээд унтаад өгсөн. Тухайн үед би эхнэрт гомдож, уурлан, бас хардсаны улмаас ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна.
Яриад байгаа тэр хүн гэдэг нь н.Ц гэх залуу юм. Би хохирогчийг хардаж, фейсбүүкээр айлган сүрдүүлж, доромжилсон сэтгэгдэл бичээгүй. Бид 3 хүүхэдтэй учраас биднийг бодоочээ гэж н.Ц руу бичиж байсан. 2014 онд манай эхнэр, тэр залуугийн зургийг тавьж, намайг фейсбүүкийн найзуудаасаа хассан байсан. Би Г.А-н хөлийг хутгаар зүссэн нь үнэн. Тэр үед эхнэрийнхээ хөлнөөс гараад байсан цусыг тогтоох гэхэд А нь өөрөө эсэргүүцээд байсан болохоор гарыг нь хүлж байгаад хөлийг нь боосон, “өвдөөд байна” гэхээр нь машин дотор байсан архинаас уулгаад, зууж бай гээд аманд нь даавуу хийсэн. Эхнэрийн хөлийг зүссэн хутга нь манай эгчийн машин дотор байсан хутга. Би хохирогч Г.А-д эмнэлгийн тусламж үзүүлсэн. Хохирогчийн хөлийг оёдол тавиулсаны дараа Г.А нь манай эгч Д.Э-н гэрт очиж унтсан юм.
2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр болсон асуудлын тухайд сувилагч нарын баяр болж, манай эхнэр баяр тэмдэглээд явсан байсан. Орой нь 22 цагийн намайг залгахад 23 цагийн үед ирж аваарай гэж хэлэхээр нь би орой 23 цагийн үед 3 хүүхдээ хувцаслаад, байгаа газарт нь очоод залгахад одоохон, 5 минутын дараа гарлаа гэсээр байгаад шөнийн 01 цагийн үед нэлээд халамцуу гарч ирсэн. Гэртээ ирээд “чи манай даргатай мэндэлсэнгүй” гэж над руу агсарсан. Тэгээд маргааш нь би сэтгэл санаа муу байсан учир найзтайгаа архи уугаад, гэртээ ирэхэд эхнэр байгаагүй. Хэсэг хугацааны дараа цагдаагийн албан тушаалтан ирж, намайг 20 хоног баривчилсан ба 2017 оны 06 дугаар сарын 01-ний өглөө би хүүхдүүддээ бэлэг аваад, гэртээ сууж байхад Г.А-н ээж “миний хүүхдүүддээ авсан бэлэгийг, миний хувцастай хамт гаргаж хаяаад намайг зайл гэж хөөгөөд байхаар нь би өөрийн гэрээс явсан. Түүнээс хойш тусдаа амьдарч байгаа.
А бид хоёр шүүхээр гэрлэлтээ цуцлуулж тусдаа амьдарч байгаад дахин нийлж, хамт амьдраад бага охин маань төрсөн юм. Миний хувьд заримдаа архи уудаг, миний буруутай байдал ч байдаг. Бидний амьдралд манай хадам ээж их оролцож, бүгдийг өөрийн хүслээр шийддэг нь эхнэр бид хоёрын дунд маргаан гарах шалтгаан болдог. Хохирогчид эмчилгээний зардал төлбөрт 3.0 сая төгрөг төлөхөөр тохирч, 1.500.000 төгрөгийг нь төлсөн. Үлдэх 1.500.000 төгрөгийг нь 2018 оны 05 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Миний хувьд тогтмол цалин орлогогүй, хүний машин тэрэг засаж мөнгө олдог, бага насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг байдлыг харгалзан үзнэ үү. Том хүүхэд хадам ээж дээр байгаа. Г.А нь одоо Монгол улсад байхгүй, өөрөө гадаад явсан учир хадам ээж Н-тай энэ талаар тохиролцсон. Би өөрийн буруугаа ойлгож, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Г.А-н өмгөөлөгч Г.Г-с шүүх хуралдаанд:
“Миний бие өөрийн үйлчлүүлэгч А-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан түүнийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байна. Хохирогч тодорхой шалтгааны /Монгол улсад байхгүй байгаа гэх/ улмаас хэрэг хэлэлцэх ажиллагаанд оролцох боломжгүй байгаа. Б-н хувьд миний үйлчлүүлэгчийн гарыг нь даавуугаар боож, аманд нь юм хийж байгаад хөлийг нь сэргээгээр хатгах, цаасны хутгаар зүсэх зэргээр эрүүл мэндэд нь гэмтэл учруулж байгаа үйлдэл нь түүний догшин, хэрцгий зан авирыг харуулж байгаа юм. Гэмт хэргийн хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч хохирогчийн ар гэртэй тохиролцон эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогод нэхэмжилсэн мөнгөнөөс 1.500.000 төгрөгийг бэлнээр нөхөн төлсөн. Үлдсэн хохирол 1.500.000 төгрөгийг цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас нэхэмжлэх төлбөр байхгүй байна.” гэв.
Эрүүгийн 1710005890194 дугаартай хэргээс:
1. Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А-Б” хүүхдийн эмнэлэгт сувилагч ажилтай. 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10-11 цагийн хооронд нөхөр Д.Б нь залгаж “орой ажил чинь тарахаар хүүхдүүдтэй хамт кинотеатр орж кино үзье” гэж байсан ба би “орой их ажилтай, амжихгүй” гэдгээ хэлээд утсаа тасалсан. Ингээд ажлаа хийж байхад 13 цагийн үед нөхөр Д.Б дахин залгаад “ажлын чинь гадаа ирсэн байна” гэхэд нь цонхоор харахад “3 хүүхдийг дагуулаад, хамт ирсэн байсан. Тэгээд би гарч “хүүхдийг аваад эртхэн харьж амар, хүүхдүүд даарчихна” гэж Б-д хэлсэн боловч тэр “явахгүй, ажил тартал хүлээнэ, хүлээх хоорондоо төрсөн эгч С-н автомашиныг аваад ирье” гээд явсан.
Би орой 17 цаг 30 минутын үед ажил тараад гараад иртэл Д.Б, 3 хүүхдийн хамт, өөрийн төрсөн эгч С-н автомашиныг барьчихсан, ажлын гадаа намайг хүлээгээд байж байсан. Тухайн үед хүүхдүүд байсан болохоор би юм хэлэлгүй машинд нь суухад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төв рүү явсан. Тухайн үед “Хүннү Молл” худалдааны төвийн үүдэнд очоод би салсан нөхөр Д.Б-д хандаж “би кино үзэж чадахгүй ээ, өнөөдөр ээжийн төрсөн өдөр, орой ажлаас нь ирэхээс өмнө хоол хийж өгмөөр байна” гэхэд Д.Б “за тэгвэл больё, эхлээд гурван хүүхдээ Нисэхэд өөрийн оршин суудаг гэртээ хүргэж өгчихөөд, дараа нь чамайг гэрт чинь хүргэж өгье” гээд явцгаасан.
Замдаа Нисэхийн тойргийн тэнд байх “Миний зах” худалдааны төв рүү ороод хүүхдүүдэд идэх бэлэн юм аваад ирье гээд орсон. Удалгүй хоёр ууттай зүйл барьж гарч ирээд нэг ууттайг нь машины тээшинд хийгээд, нөгөө ууттайгаа хүүхдүүдэд өгсөн. Тэгээд тэндээс хөдөлж Нисэхийн байранд очиж түрээсийн байрандаа 3 хүүхдээ буулгаж үлдээгээд намайг хүргэж өгнө гээд явсан. Нисэхийн сургуулийн автобусны буудлын орчимд байх Д.Б-н эцэг Д-н гэрт очиж боолттой хувцас гаргаж ирээд намайг аваад яваарай гээд автомашины хойд суудал дээр тавьсан. Тэгээд тэндээс хөдлөөд явж байхад Д.Б нэг хүнтэй утсаар яриад, автомашиныг нь янзалж өгөх гэж байгаа бололтой, одоо очоод үзье, үзэж байж үнэ ханшаа хэлье гээд Нисэхийн эцсийн автобусны буудал руу явж 11-р гудамжаар өгсөөд Яармаг талруугаа уруудаж хэсэг хайж байгаад айлаа олохоо болиод Туул гол руу явахаар нь би “Бэст буйдан” компаний хажуугаар зам руу гардаг ш дээ гэж хэлэхэд Д.Б тэр замыг шороо асгаад хаасан байна лээ, ингэж явдаг болсон гээд уулын энгэрээр өгсөж яваад зам дуусахаар нь би түүнд “чи яах гэж байгаа юм бэ” гэхэд автомашинаа эргүүлж гэнэт зогсоод, улаан өнгийн бариултай цаасны хутга гаргаж ирээд “цүнх, утсаа өг” гээд авснаа, хоёр гар утасны баттерейг салгаж унтраасан.
Тухайн үед Б бид хоёр тусдаа амьдарч байсан болохоор Д.Б нь “надтай буцаад нийл, дараа 7 хоногийн амралтын өдрүүдэд надтай уулз” гэх мэтээр уурлаж, “намайг өөр эрэгтэй хүнтэй уулздаг, чамайг гудамжинд чинь очиж харсан” гэх мэтээр хардаж хэрүүл маргаан гаргаж эхэлсэн. Тэгэхэд би Д.Б-д “би чамтай дахиж уулзаж чадахгүй ээ, урьд өмнө чамд зодуулж байсан, олон удаа чамайг уучилсан, дахиж хамт байж чадахгүй” гэхэд Д.Б уурлаад, цаасны хутгаараа хоёр хөлний өвдөгний дээгүүр, гуяны орчимд хөндлөн зүссэн .
Тухайн үед хөлнөөс их цус гараад, олгойдож эхэлсэн ба би айгаад “чи яаж байгаа юм бэ, цус алдаад байна ш дээ” гэж хэлэхэд Д.Б миний сууж байсан сандлын түшлэгийг хойш нь хэвтүүлээд, хаанаас гаргаж ирснийг анзаараагүй нэг шилтэй архи задлаад, ам руу зутгаж, энэ архийг уучих, тэгэж байж чиний өвчин намдана гэж байсан. Тэгээд миний ухаан балартаж эхэлсэн бөгөөд ухаан санаа орж гараад байсан. Тэгтэл өөдөөс нэг автомашины гэрэл тусахаар нь өндийх гэж оролдоход хойшоо савж унаад өндийж чадахгүй байсан.
Тэгсэн Д.Б цаасны хутгаа бариад “орилвол хохино шүү, би шийдсэн байгаа, нүүрийг чинь сийчээд хаяна шүү” гэхээр нь би айгаад, түүнд “миний доороос юм гоожоод байна, шээгээд байгаа, цус алдаад байгаагаа мэдэхгүй байна, ядаж миний хөлийг боогоод өгөөч” гэхэд Д.Б машинаасаа буугаад арын тээшнээс нарийн зүйл гаргаж ирээд хоёр хөлийг боосон. Тухайн үед ухаан санаа балартсан болохоор юугаар боосныг мэдээгүй. Тэгтэл машин дотор Д.Б нь ам руу даавуу чихэж, хийгээд эрээн өнгийн олсоор хоёр гарыг биеийн ард хэсэгт хүлсэн. Түүнээс хойш ухаан балартаж цус гарснаасаа болсон юм уу, архи ууснаас болсон юм уу, мэдэхгүй ухаан орж гараад байсан.
Тэгээд нэг мэдэхэд Д.Б, түүний хүргэн ах, эгч, хадам эцгийн эмэгтэй дүү нартай хамт өөр машин дотор арын суудал дээр Д.Б-н өвөр дээр налаад хэвтсэн байдалтай явж байсан. Тухайн үед миний өмсөж явсан цамц, өмд, турсикийг сольсон байсан. Тэд хоорондоо “эмнэлэгт очиж оёдол хийлгэнэ” гэснээ “Гэмтлийн эмнэлэг орж болохгүй, тэнд цагдаа байгаа болохоор баригдана” гэж ярьж байсан. Тэгсэн Д.Б-н ууган эгчийн нөхөр нь утсаар ярьж байсан сонсогдсон ба одоо хаана оёдол хийх эмнэлэг байна гэж ярьж байсан, тэгээд дахин ухаан балартаж нэг сэрэхэд эмнэлэг очсон оёдол хийлгэж байсан. Тэгсэн нэг эрэгтэй эмч ирээд өвчин намдаагч хийгээд оёдол тавьсан ба хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, 10 хоногийн дараа зүгээр болчихно гэж Д.Б-н ууган эгч Э надад эмч тэгж байна гэж хэлсэн. Ингээд намайг эмнэлгээс авч гараад Э эгчийн гэр болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Нисэх рүү очиж, тэндээ хоносон. Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө цагаа сайн санахгүй байна намайг орон дээр хэвтэж байхад гаднаас Д.Б-н эцэг, эх хоёр орж ирээд Д.Б-г загнаад орилоод, уйлаад байсан. Тухайн үед би унтаад л байсан ба Д.Б-с “гэртээ харимаар байна” гэж гуйхад “чи яаж явах гээд байгаа юм бэ, байж байгаад яв, эсвэл хажуу байр руу орьё, 3 хүүхэд дээрээ очно” гээд явуулахгүй байсан.
Тэгсэн Д.Б-н эцэг Д надад хандаж “А миний охин энд хэд хоног байчих, тэгээд эдгээд яв, эмчилгээний бүх мөнгийг нь гаргая, ээж чинь мэдвэл манай хүүг цагдаад барьж өгнө” гэж хэлсэн. Хажуунаас ууган эгч Э нь хүртэл “7 хоногийн дараа эдгээд зүгээр болно, миний дүү хэд хоног энд байчих” гээд, хүргэн ах нь бас” ээжрүүгээ яриад, хүүхдүүдтэйгээ, нөхөртэйгээ хамт хөдөө явлаа, буцаад нийллээ гэж хэлээд эдгэрээд яваач” гээд бүгд л Д.Б-г хамгаалсан, шоронд орно гэх зэргээр ярьж байсан.
Би тэр үед хөлөө ийм болсон гэж мэдээгүй учраас нэг их юм ярилгүй, ёстой мэдэхгүй байна гэж хэлсэн. Тухайн өдөр хэдэн цаг болж байсныг санахгүй байна, хадам эцэг рүү манай ээж Н яриад байна гэж байсан ба би Д.Б-д “миний утсыг өгчих, ээжрүүгээ яриад, одоо очлоо гээд хэлчихье” гэхэд манай ууган охин А-н гар утсыг авчирч өгөөд яриулсан. Би ээжтэйгээ ярихдаа “би Нисэхэд ирсэн байна, одоо 3 хүүхдээ аваад очлоо” гэж хэлсэн. Тэгээд нилээн орой болоход Э эгч, нөхөртэйгээ, мөн хадам эцэг Д нар намайг 3 хүүхэдтэй, хамт аваад гэрт хүргэж өгөхөөр явсан.
Тухайн үед миний төрсөн эх Н надад санаа зовоод Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасны дагуу цагдаагаас хадам эцэг Д руу залгаж дуудсан. Тэгэхэд хадам эцэг болон эгч, хүргэн ах нар нь надаас гуйгаад “ээжтэйгээ утсаар яриад, гэртээ хүрээд ир, ярилцая гээд хэлчих, хүүхдүүдээ бодолдоо миний охин” гээд гуйгаад байхаар нь Э эгчийн гар утаснаас ээж рүү залгаж яриад, гэртээ хүрээд ир ярилцая гэж хэлээд тасалсаны дараа Э эгчийн утас руу цагдаагаас ярьж байна гээд надтай яриад яг одоо цагдаа дээр хүрээд ир гэж хэлсэний дагуу бид нар явж очиж мэдүүлэг өгөөд шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн.
Би Д.Б-тэй 2009 онд гэр бүлээ батлуулж, 2013 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байсан. Түүний дараа 2014 онд Д.Б-тэй буцаж нийлээд, хамтран амьдарч 2015 оны 03 дугаар сарын 14-нд бага охин төрсөн. Түүнээс хойш Д.Б бид хоёр салж, нийлж амьдарсаар байгаад өдийг хүргэсэн. Тогтвор суурьшилтай хамт амьдарсан гэхэд хэцүү юм. Манай ууган охин А Д.Б-н төрсөн охин биш, би анх Д.Б тэй үерхэж байхдаа жирэмсэн гэдгээ хэлж байсан.
Б намайг сэрээгээр хатгасаныг сүүлд нь Шүүх эмнэлэгт үзүүлэхдээ л мэдсэн. Би хэрэг учрал болох үед хэзээ, яаж сэрээгээр гуяны хажуу хэсэгт хатгасныг санахгүй байна. Тухайн үед Д.Б намайг автомашинтайгаа хаашаа авч явсаныг санахгүй байна. Д.Б автомашинтайгаа явж байсныг ч санахгүй байна. Тухайн үед Д.Б эрүүл байсан, харин миний ам руу архи зутгасан. Миний бодлоор Д.Б дэлгүүр дээр зогсоод хоёр гялгар ууттай зүйл барьж гарч ирээд нэгийг нь арын тээшинд хийсэн, би тэр уутанд архи, олс, цаасны хутга зэргийг авч гарч ирсэн юм болов уу гэж бодож байна.
Д.Б намайг хардаад ажил хийлгэхгүй гэртээ байлгадаг байсан ба хардалтын улмаас архи уусан үедээ урьд өмнө зодож биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж байсан тул 2013 онд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгагдаж байсан. Мөн 2017 оны 05 дугаар сард би ажлынхантайгаа сувилагчийн баяр тэмдэглээд гарч ирэхэд, баярлаж байсан газрын үүдэнд 3 хүүхдээ дагуулж ирчихээд “удаан гарч ирлээ” гээд гэрт очоод агсан согтуу тавиад, маргааш нь ажил дээр согтуу ирж агсан тавиад, орой нь ажлаа тараад гэртээ ирэхэд бас агсан тавиад байхаар нь цагдаад дуудлага өгөхөд захиргааны арга хэмжээ авч 20 хоног баривчлагдаж байсан. Д.Б Ц гэх залуутай хардаж яриад байсан Би тэр Ц гэх залууг танина, тэр хүн нь эхнэр, хүүхэдтэй хүн, бидний хооронд ямар нэгэн холбоо байхгүй. Мөн манай ажлын эмнэлгийн дарга луу хүртэл залгаж “А бид хоёрыг буцаагаад нийлүүлээд өгөөч, би А-д үнэхээр их хайртай, бид хоёрын салалт бол А-н буруугаас болсон” гэж байнга ярьдаг байсныг сүүлд мэдсэн.
Мөнгөн гүүр эмнэлэгт хагалгаанд орсон ба эмч “хоёр хөлний чинь булчин тасарсан, цус их алдаж, эмнэлэгт хэвтээгүй удсан учраас цус өтгөрч нөжирсөн байна, хэрэв энэ байдлаараа буюу боолтоо хийлгээд яваад байсан бол хөлөө тайруулах хүртэл аюултай” гэж хэлсэн. Би маш их гомдолтой байна. Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон хагалгаанд орсон зардал болох 1.700.000 төгрөг, мөн 2017 оны 09 дүгээр сарын 23-наас 2017 оны 12 дугаар сарыг дуустал 98 хоногийн цалин 2.400.000 төгрөгийг Д.Б-с гаргуулж авмаар байна. Мөн намайг олон удаа цохиж зодож байсан. Би Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, надад Шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-20х/,
2. Гэрч З.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2 хүүхэдтэй. Том охин Г. А, бага хүү Г.Б. Би одоо охин А, түүний том охин А, хүү Б нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Баянгол ....тоотод амьдарч байна. Манай том охин А нь одоо 30 настай. 2008 онд Д.Б гэгчтэй танилцан гэр бүл болсон. 2008 онд том охин А, 2011 онд дунд хүү Б.Х, 2015 онд бага охин Б.А нар нь төрсөн. Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй. 2010 оноос хойш Б нь манай охин А-г хардаж, зоддог болсон. Тэгээд таарч тохирохоо больсон тул 2015 онд иргэний шүүхээр орж гэр бүлээ цуцлуулсан. Шүүхээс 3 хүүхдийг нь ээж А-н нь асрамжинд үлдээж шийдвэрлэсэн. Гэвч Б нь 3 хүүхэдтэйгээ уулзана, кино үзүүлнэ гэх нэрийдлээр эхнэрээ хүчээр авч явж, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зодож гэмтээсэн байна. Гурван хүүхдээ өөрийнхөө ээж, аав дээр аваачиж орхичихоод 20 цагийн орчимд охиныг минь “гэрт чинь хүргэж өгье” гэж худал хэлж авч яваад Сонсголонгийн гүүрний баруун урд талд аваачиж, хоолойг нь олсоор боож, аманд нь юм чихэж, 2 гарыг нь ард нь хүлж, цаасны хутгаар 2 хөлийг нь зүсч, сэрээгээр хөл рүү нь хатгаж гэмтээсэн байна. Энэ үед манай охин ухаан алдсан байсныг Б нь ээж ,аав дээрээ авчирч өгсөн боловч ээж, аав нь эмнэлгийн байгууллагад болон надад огт мэдэгдээгүй. Цаг хугацаа алдаж цус их алдсаных нь дараа эмнэлэгт хүргэсэн байсан. Би охинруугаа залгахад гар утас нь болон ажлынх нь утас холбогдохгүй байсан учир санаа зовж Б-н аав, ээж рүү нь утсаараа удаа дараа залгахад утсаа огт авахгүй байсан. Тэгэхээр нь би Сонгинохайрханд дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс дээр очиж, охиныгоо алга болсон талаар өргөдөл өгөхөөр сууж байтал манай охин нэг танихгүй дугаараас залгаж “ээж, та гэрийн гадаа хүрээд ирээч” гэж ярьсан. Тэгэхээр нь яваад очтол охин минь их хэмжээний цус алдсан, нүүр нь цонхийсон, хөл гар нь гэмтсэн байдалтай байсан. Тэгээд би охиноо Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтүүлсэн.
Тэр хүмүүс охиныг минь тэгж их цус алдаж гэмтээсэн байхад юу ч болоогүй юм шиг байж байсан. Зодож гэмтээж байхдаа миний охины гар утсыг Б шидэж эвдсэн гэсэн. Миний охин одоо их хүнд байдалтай, Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэн хоёр хөлний хагалгаанд орох гэж байгаа. Иймд энэ асуудлыг би хуулийн байгууллагаар шалгуулмаар байна. Б нь удаа дараа миний охиныг зодож нүддэг байсан. “Чамайг надаас салвал ална шүү” гэж өөрийнхөө 10 хурууны нэгийг тасдаж байсан, одоо 9 хуруутай.
Хэдийгээр шүүхийн байгууллагаар орж гэр бүлээ цуцлуулсан ч гэсэн Б нь одоог хүртэл охиныг минь дарамталж айлган сүрдүүлж, зодож гэмтээж байгаад нь гомдолтой байна. Миний охин Г.А-н хоёр хөл нь өвдөгнийхөө дээгүүр зүсэгдсэн, оёдол тавиулсан байгаа. Хүзүүн дээр нь боолтын оромтой, гар хөл нь шалбарсан, зүүн билүү баруун хөлнийхөө гуянд сэрээгээр хатгасан оромтой байгаа. Мөн толгой, хүзүү нь их өвдөж байна гэсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,
Мөн гэрчийн “...Охин А 2017 оны 12 сарын 11-ний өдөр гадаад улсад богино хугацаагаар явсан. Би аль улс руу явсныг нь хэлмээргүй байна, Б-д мэдэгдмээргүй байна. Охин А гадаад улс руу явахдаа өмгөөлөгч Г.Г-д өөрийнхөө өмнөөс шүүх ажиллагаанд оролцох хүсэлт бичиж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 146х/,
3. Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:
“...Би Д.Б-н төрсөн эгч нь. Бид эхээс дөрвүүлээ, би айлын ууган охин юм. Би 2017 оны 09 дүгээрс арын 23-ны орой 22 цагийн үед төрсөн охин дүү С 7 гэсэн дугаараасаа миний 8 дугаар луу залгаад “дүү Б гэртээ ирсэн үү, өдөр манай ажил дээр 3 хүүхдээ дагуулаад ирсэн юм, тэгээд миний автомашиныг унаад явсан, орой 19 цагт Б-тэй ярихад утас нь холбогдож байсан чинь одоо утас нь холбогдохгүй байна” гэж хэлэхээр нь дүү охиндоо “за би Б-г гэртээ байна уу, үгүй юу үзээд хэлье” гээд утсаа тасалсан. Би өөрийн хүүхдээ Б-н гэр болох ХУД-ийн 0 дугаар хороо, 0 -р байрны 0 тоот руу явуулахад, манай хүү удалгүй буцаж ирээд “Б ах гэртээ алга байна, харин 3 хүүхэд нь байна, аав бид гурвыг гэрт буулгачихаад гараад явсан ирээгүй байна” гэж хэлсэн гэж ирсэн. Ингээд би дүү охин С руу буцаж яриад “Б гэртээ байхгүй байна, 3 хүүхэд нь байна” гэхэд “машин авчирч өгөх ёстой, гар утас нь холбогдохгүй байна” гэж хэлээд утсаа салгасан юм.
Тэгтэл орой нь 23 цагийн үед дүү охин С над руу дахин залгаад, “би таван шараас такси бариад очиж байна, та машинаа аваад гараад ирээч” гэхэд нь “яасан бэ, юу болсон бэ” гэж асуухад “Б той сая утсаар нь холбогдлоо, эхнэр А-н хамт ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт хороололд байна гэнээ, нэг юм болсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр А машинаа аваад гарч яваад дүү С той уулзахаар явсан. Харин би гэртээ үлдсэн. Удалгүй манай нөхөр А дүү Б-н 0 дугаараас миний 5 дугаар руу залгаад “чи хувцсаа өмсөж байгаарай, эмнэлэг явъя” гэхээр нь би “яасан бэ” гэж асуухад “дүү Б эхнэр А-тай маргалдаж хөлийг нь зүссэн байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би авга эгч С руу утсаар яриад “дүү Б эхнэр А-н хөлийг зүссэн байна” гэж хэлээд би “та хурдан гараад ирээч эмнэлэг хамт явъя” гэж хэлээд утсаа тасалсан.
Удалгүй байрны гадаа манай нөхөр ирээд машиныхаа дуут дохиог дуугарахаар нь би гарч очсон. Тухайн үед дүү Б надад утсаар хэлэхдээ “А өмдөндөө шээсэн байна, та дотоож, өмд хоёр аваад гараад ирээч” гэхээр нь би гараад А-г гэртээ оруулаад өөрийнхөө дотоож болон хүүгийнхээ өмд цамц хоёрыг гаргаж өмсүүлээд эмнэлэг явсан. А ирэхдээ согтолттой байсан ба эмнэлэг явахгүй унтмаар байна гэж хэлээд байсан. Тухайн үед А алхаад явж байсан. Бид нар БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Цэргийн нэгдсэн эмнэлэгт очиход А хоёр хөлний өвдөгний дээд хэсгийг зүссэн байсныг шархыг нь цэвэрлэж, оёдол тавьсан. Тэгээд эмчтэй нь уулзахад “А аваад явж болно, бичиж өгсөн эмийг уулгаарай, 1 дэх өдөр харьяа, дүүргийнхээ эмнэлэгээр боолт хийлгээрэй” гэж хэлсэний дагуу бид нар А манай гэр рүү авч очсон. Бид нарыг гэртээ ороход шөнийн 04 цаг болж байсан ба хар шөл хийж өгөхөд идэхгүй, зүгээр унтая гээд байсан.
Ингээд унтаад маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 07 цаг өнгөрч байхад манай эцэг Д, эх О хоёр гэрт орж ирээд “дүү Батцоожийг загнаж, уйлаад айлын охин хүүхэд алчихлаа” гээд бэр дүү А “эмнэлэг явъя” гэхэд “би явахгүй, унтмаар байна” гээд байсан. Тэгэж байгаад эцэг, эх хоёр маань гэрээс гарч эмнэлэг явж тариа хийлгэхээр явсан. Гэрт бэр дүү А, бид хоёр унтсан ба Батцоож “цагдаад очиж мэдэгдье” гэж хэлсэн. Тэгсэн 12 цагийн үед эцэг Д гэрт буцаж орж ирээд “сая бэр А-н эх Н өчигдөр Б-г охиныг маань ажлаас нь ирээд аваад явсан гэж ажлын газрын хүнээс нь сонслоо, цагдаад өгнө шүү гэж мессеж бичсэн байна” гэж хэлэхэд бэр А охиныхоо утсаар эх Н яриад “битгий санаа зовоорой, хүү Х, охин А хоёрыг аваад очлоо” гэж хэлээд утсаа тасалж байсан.
Би өөрийн нөхөр А, эцэг Д болон бэр А 3 хүүхдийнх нь хамт дагуулаад СХД-ийн нутаг дэвсгэрт байх гэр рүү явсан. Орой 17 цагийн үед бэр А-н гэрт очиж байхад манай аав Д-н гар утас руу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс байцаагч яриад “танд Н гэдэг хүнээс өргөдөл гаргасан байна, хүрээд ирэх үү” гэхээр нь бид нар шууд цагдаагийн хэлтэс рүү очсон. Тухайн үед А-н эх Н нь машин дээр ирээд “яасан бэ, юу болсон бэ, чамайг зодсон юм уу” гээд дагуулаад цагдаагийн хэлтэс рүү орсон. Орой 18 цагийн үед А-н эх Н гарч ирээд том охин болох А-г машинаас буулгаж аваад явсан. Харин би бага хоёр хүүхдийг нь аваад явсан. Би бэр А-н хоёр хөлийг Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр эмч цэвэрлэж байхад нь хаалганы завсараар харсан, хоёр хөл нь 10 см орчим зүсэгдсэн, өөх нь гарсан байсан. Бэр А дунд зэргийн согтолттой байсан ба би өөрөөс нь яаж байна, таньж байна уу гэж асуухад бид нарын нэрүүдийг хэлж байсан. Би дүү Б-г тухайн үед уусан байсан эсэхийг мэдээгүй, яагаад А архи уусан юм бэ гэж асуухад дүү Б надад “би өвчинг нь намдаах гэж архи авч өгсөн юм” гэж хэлсэн. Гэхдээ А гэртээ хариагүй, хоёр хоног шоудсан гэж байсан. Би А-н өмсөж явсан хувцсыг мэдэхгүй байна, дүү Б надад хэлэхдээ А-н өмсөж явсан женсэн өмдийг нь хаяад шархыг нь давуугаар боосон гэж хэлсэн. Манай гэрт ирэхдээ А дүү Б-н хар цоохор өнгийн бэлтгэлийн өмдтэй, дээгүүрээ хар өнгийн куртиктэй байсан. Өмд нь цэс болоогүй байсан. Би эмнэлэг рүү явж байхад төрсөн дүү Б-г загнаад чи яаж байгаа юм бэ гэхэд дүү Б эхнэр А-г гэртээ хариагүй хоёр хоног шоудсан, Ц гэх залуутай явалдаад байгаа юм, учир нь А-н фэйсбүүк хаяган дээр Ц гэх залуу ачаа ачна гээд дугаараараа зар тавьсан байхаар нь тэр залуутай зүгээр А-н нөхөр гэж хэлэлгүйгээр, найз нь байна гэж хэлээд ярихад орой 20 цагт А ажлаа тараад ирнэ гэж ярьсан тухай надад дүү Б хэлсэн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой А уулзаад машин дотор маргалдаж хоёр хөлийг нь цаасны хутгаар зүссэн гэж хэлсэн. Манай дүү Б 1987 оны 12 дугаар сарын 15-нд Ховд аймагт төрсөн, 30 настай, эхнэр А 2008 онд гэр бүл болж 2013 онд гэр бүлээ цуцлуулсан юм. Манай дүү Б, А хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Б, А хоёр салахдаа хоёр хүүхэдтэй байсан ба салсан хойноо дахин нийлээд нэг хүүхэдтэй болсон юм. Б зан байдлын хувьд түргэн ууртай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, цайлган, өрөвчхөн сэтгэлтэй. А манай дүүтэй суухдаа жирэмсэн байсан ба манай дүүгийн хүүхэд гэж явсаар байгаад төрсөн чинь манай дүүгийн хүүхэд биш байсан юм. Тэгсэн ч манай дүү А-г болон хүүхдийг нь өөрийн хүүхэд шиг хайрлаад гэр бүл болсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-27х/,
4. Гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би Д.Б-н төрсөн бага эгч нь. Дүү Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны орой миний 0 гэсэн дугаар руу өөрийнхөө 0 дугаараас залгаж, “маргааш хагас сайн өдөр ажиллахгүй амрах юм чинь хүүхдүүдийнхээ хамт гадуур гарч кино үзэх гэсэн юм, та машинаа өгөөч” гэж хэлэхээр нь “за тэгвэл утсаар ярьж байгаад болъё” гээд орхисон юм. Ингээд маргааш өглөө нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10-11 цагийн үед дүү Б дахин залгаж “машинаа өгөх юм уу” гэхээр нь би “гадуур хөөцөлдөх ажилтай явж байна, үдээс хойш 14-15 цагийн үед ажил дуусахаар ирээд машин авчих” гэж хэлээд утсаа тасалсан.
Үдээс хойш 14 цаг болох гэж байхад дүү Б манай ажил дээр 3 хүүхдээ дагуулаад ирэхээр нь өөрийн эзэмшлийн 1-0 УБМ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинаа өгөөд “орой 20 цагт ажил тарна, тэр үед ирээрэй” гэж хэлээд явуулсан. Би тухайн үед “чи машинаар яах гэж байгаа юм бэ” гэж асуухад дүү Б хэлэхдээ “орой эхнэр А болон 3 хүүхдийн хамт гадуур явж Хүннү Молл орж кино үзэх гэж байгаа юм” гэж хэлсэн. Орой 19 цагийн үед дүү Б утсаар ярихад 3 хүүхэдтэйгээ хамт явж байна, удахгүй очлоо гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагийн үед дахин Б руу залгахад гар утас нь холбогдохгүй байсан.
Орой 21 цаг 30 минутын үед манай нөхөр Э ажил дээр ирсэн ба дүү Б-н утас руу залгахад утсаа аваад “та Өлзийтэд хүрээд ирээ, би эхнэр А-н хөлийг зүсчихлээ” гэхээр нь “чи яг хаана байгаа юм бэ” гэхэд дүү Б “Өлзийтийн засмал зам дээр биш байна” гэхээр нь “тэгвэл би чамайг олохгүй, чи засвал зам дээр гараад зогсож бай” гэж хэлсэн. Тэгээд дүү Б-г тийм зүйл болсныг сонсоод өөрийн төрсөн эгч Э-н 0 дугаарын утас руу өөрийнхөө 0 дугаараас залгаж “дүү Б эхнэр А-н хөлийг зүссэн байна, хоёулаа хамт машинаар чинь явъя” гэхэд “за тэгвэл хүрээд ир” гээд утсаа тасалсан. Би нөхөр Э хамт такси бариад эгч Э-н гэр болох ХУД-ийн 0-р хороо, Нисэхийн 0 дугаар байранд очиход нөхөр А нь болон манай нөхөр Э бид гурав хамт Өлзийт хороолол руу явсан.
Би замдаа дүү Б-той орой 23 цагийн үед утсаар ярихад “Өлзийтийн шалган нэвтрүүлэх пост өнгөрөөд баруун гар тийшээ эргээд 200 орчим метр явахад зогсож байна” гэж хэлсний дагуу явж очсон. Бид гурвыг очиход миний машины арын суудлын түшлэгийг урагшаа хэвтүүлээд бэр А-г хэвтүүлж, дээрээс нь куртикээр хучсан байсан ба машин дотроос архи үнэртэж байсан юм. Тухайн үед би уурлаж “гэр бүлийнхээ хэрүүлийг өөрсдөө өөр газар хийхгүй, хүний машинд хийгээд байхдаа яадаг юм” гээд дүү Б, бэр А хоёрыг буулгаж хүргэн ах А-н машинд суулгаад явуулсан. Дүү Б эхнэр А-г өргөөд, хүргэн ах А-н машинд шилжүүлэн суулгасан.
Би А-н хөлийг зүсэгдсэн байсныг хараагүй. Би шууд нөхөр Э-н хамт өөрийнхөө машиныг аваад гэртээ харихаар явсан. Нөхөр Э бид хоёр шөнө 00 цаг болж байхад гэртээ харьсан. Тухайн үед машины урд талын суудал урд хэсгээрээ цус болж бохирлогдсон байсныг нь угааж цэвэрлэсэн, мөн арын суудлын бүрээсийн хойд хэсгийг урсан байсан. Би гэртээ ороод эгч Э руу утсаар залгаж ярихад “бэр А-г дагуулаад Цэргийн нэгдсэн эмнэлэг рүү үзүүлэхээр явж байна” гэхээр нь “ээж, аавд хэлээд хэрэггүй, шөнө, орой даралт нь ихсэх байх шүү” гээд утсаа тасалсан.
Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 8 цагийн үед эгч Э-тай утсаар ярихад “бэр А-н хоёр хөлний гуя хэсгийг дүү Б цаасны хутгаар зүссэн байна, эмнэлэг дээр оёдол тавиулаад шөнө 04 цагт гэртээ ирлээ, бэр А манайд унтаж байна” гэж хэлсэн. Мөн манай ээжийн бие муу байгаа учир эгч намайг бас дуудсан. Би өглөө 09 цагийн үед эгч Э-н гэрт очсон. Намайг гэрт нь очиход бэр А орон дээр унтаж байсан, дүү Б хажууд нь хэвтсэн, мөн эгч Э, хүргэн ах А нар байсан. Бэр А тухайн үед саарал бэлтгэлийн өмд өмссөн байсан ба уг өмд нь эгч Э-н хүүгийн өмд гэж байсан.
Дүү Б-н эхнэр А-н хоёр хөлийн гуяны хэсгийг зүссэн гэх цаасны хутгыг одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна, харин уг цаасны хутга миний автомашинд байсан. Манай нөхөр барилгын ажил хийдэг учир машиндаа янз бүрийн барилгын багаж хэрэгсэл хийсэн байдаг. Тухайн цаасны хутга жолооч талын хаалганы хавтсанд байсан байх, уг цаасны хутга нь улаан иштэй, дунд зэрэг хэмжээтэй, цаасны хутга байсан юм. Би Өлзийт хороололд очиж дүү Б-с машинаа авахдаа машин дотор байсан хувцасыг болон цүнхтэй бүх зүйлсийг нь ах А-н машинд хийсэн.
Би бэр А-н хоёр хөлийг хараагүй, бэр А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба ухаан санаа нь гайгүй байсан, намайг очих гээд явж байх замд бэр А дүү Б-н гар утсаар надтай яриад “бид хоёрыг ирээд аваач” гэж хэлж байсан. Би А-н өмсөж явсан хувцсыг мэдэхгүй байна. Би өөрийн дүү Б-г эхнэр А-тай эвлэрчих байх гэж бодоод машиныхаа урд талын суудлын бүрээсийг цусаар бохирлогдсон байхад нь угааж цэвэрлэсэн. Өөр ямар нэгэн санаа агуулаагүй. Надад дүү Б хэлэхдээ тухайн үед эхнэртэйгээ машин дотор ярилцаад сууж байхдаа эхнэрийгээ өөр хүнтэй явалдаад байгааг мэдсэн байсныгаа асуугаад, чи тэр хүнээ сонгох юм уу аль эсвэл намайг болон 3 хүүхдээ сонгох уу гэж асуухад чимээгүй суугаад байсан гэсэн. Тэгэхээр нь дүү Б “тэгвэл хоёулаа дараагийн хагас сайнд уулзая” гэхэд нь А “чадахгүй” гэж хэлснээс болж уурлаад цаас зүсэгчээр хоёр хөлийг нь зүссэн гэсэн. Ер нь хардалтаас болсон байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-31х/,
5. ШШҮХ-ийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 12168 тоот дүгнэлтэд:
1. Г.А-н биед хүзүү, шуу, тохойд, цус хуралт, гуянд зүсэгдсэн шарх, гуянд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 35х/,
6. Хохирогч Г.А-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-7х/,
7. Тээврийн хэрэгсэлд /2-0 УБМ улсын дугаартай авто машин/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-11х/,
8. Хүчирхийлэлд өртөгч хохирогчид учирсан болон учирч болох эрсдэлд /амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд/ аюулын зэргийн үнэлгээ хийж эрсдлийн түвшин “өндөр” болохыг тодорхойлсон үнэлгээний дүгнэлт /хэргийн 62-65х/,
9. Хохирогч Г.А-н эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмчилгээний зардлын баримтууд /хэргийн 83-103х, 105-106х, 114-121х, 122-124х, 129х/,
10. Хохирогч Г.А-с ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэхтэй холбоотой ажил олгогч “А би” ХХК-иас гаргасан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар баримт /хэргийн 131-132х/,
11. Хохирогч Г.А-н бичгээр гаргасан “анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлгүй, өөрийн өмнөөс өмгөөлөгч Г.Г оролцоно” гэх хүсэлт /хэргийн 155х/,
12. Шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял сонсгож байгааг зөвшөөрч байна. ..,Би ...2017 оны 09 дүгээр сарын 23-ны хэрэг учрал болох өдөр хүртэл байнга гадуур эхнэр А уулздаг байсан ба эхнэр А 2017 оны 08 дугаар сараас эхлэн гадуур хонож шоудаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн. Би тухайн бүр нь утсаар болон фейсбүүкээр А-д хандаж, “гадуур хонохоо болиочээ, үр хүүхдүүдээ бодож сайхан амьдаръя” гэж хэлдэг байсан. Манай ууган охин А, дунд хүү Х хоёр 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл эхнэр А-н хамт байсан бөгөөд бага охин надтай хамт байсан юм. Тухайн өдөр хоёр хүүхэд аавтайгаа уулзмаар байна гээд байхаар нь би өөрийн эцэг Д-г явуулж авахуулсан. Тэр орой нь би хүүхдүүдийн хамт байж байхад ууган охин А, дунд хүү Х хоёр “ээж рүү өөр эрэгтэй хүн залгадаг болсон, тэгээд ээж гэрээсээ гараад гадуур хоноод байдаг болсон, бид хоёр өөр аавтай болмооргүй байна” гэхээр нь “тийм зүйл болохгүй, одоо унтаж амар, маргааш гэр бүлээрээ ”Хүннү Молл” орж тоглоно, кино үзье” гэж хэлээд унтацгаасан.
Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн үед 3 хүүхэд маань эрт босоод надад хандаж “одоо явья ээж дээр очиж “Хүннү Молл” худалдааны төв орж тогломоор байна” гэхээр нь 3 хүүхдийн хамт 10 цагийн үед гэрээсээ гараад эхнэр А-н ажил дээр очиж уулзсан. А-д өмнөх орой нь Хүннү молл орж тоглож, кино үзэх талаар хэлсэн байсан юм. Ингээд орой ажил 17 цагаас тарна. Намайг тарахаар хүрээд ир гэж хэлсэн. Би тухайн үед А-д хандаж хүүхдүүд “чамайг өөр эрэгтэй хүнтэй уулзаад байгаа талаар хэлсэн, гэхдээ би чамайг уучилж чадна” гэж хэлээд явсан. Би 3 хүүхдээ дагуулаад эгч С-н ажил руу очиж түүний автомашиныг гуйж аваад орой 17 цагийн үед эхнэр А-н ажил дээр очсон. А орой 17 цаг 30 минутын үед ажлаасаа гарч ирээд, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төв орохоор явцгаасан ба замдаа явж байхад манай ууган охин А, хүү Х хоёр эхнэр А-д хандаж “та өөр хүнтэй битгий уулзаад байлдаа, бид нар өөр аавтай болмооргүй байна, та орой болгон нэг ахтай утсаар ярьж гадуур хонодог биздээ” гэж хэлсэн. А тухайн үед царай нь сонин болоод уурлаад, “кино үзэхээ больё, гэртээ харилаа, өнөөдөр ээжийн төрсөн өдөр юм байна, гэртээ эрт харихаар боллоо” гэж хэлсэн.
Бид нар “Хүннү Молл” төвөөс гараад “Миний зах” худалдааны төв рүү орж бэлэн идэж уух зүйл аваад, эхлээд 3 хүүхдээ өөрийн түрээслэж байсан, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооо, 62-р байрны 2-р орцны 1 давхарт гэртээ оруулчихаад, тэндээсээ А хамт Нисэхийн 7-100 тоотод байх өөрийн төрсөн эцэг Д-н гэрт орой 20 цаг 40 минутын үед очиж газрын гэрчилгээ болон ууган охин А, эхнэр А-н дээл хоёрыг гаргаж өгсөн. А бид хоёр аавынхаас гараад явж байхад урьд өмнө надаар автомашинаа янзлуулж байсан залуу утсаар холбогдоод нэг автомашин үзүүлээд янзлуулмаар байна гэхээр нь за тэгье гээд гэрийг нь заалгахад Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Бэст буйдан” ХХК-ийн үйлдвэрийн баруун тал руу Нисэх талдаа жалганы хавьцаа байдаг гэж хэлсэн. Би А-н хамт уг айлыг хайгаад олоогүй. Айл хайж байх замдаа А-тай ярилцаж, “чи наад залуутайгаа уулзаж учирахаа болио, 3 хүүхдээ бодъё, би чамайг уучилж чадна, би ажилдаа орчихлоо, бүгдээрээ сайхан амьдаръя” гэж хэлэхэд А дургүйцээд “чадахгүй” гэж хэлсэн.
Тэгээд бид хоёр машинтайгаа Бэст буйдан ХХК-ийн үйлдвэрээс баруун талд байх Нисэхийн задгай талбай дээр зогсоод, миний уур хүрээд хүүхдүүдийнхээ хэлснийг бодоод, жолооч талын хаалганы хавтсанд байсан төмөр сэрээгээр гуя руу нь хатгаад, дараа нь юм уу, өмнө юм уу сайн санахгүй байна, цаасны хутгыг аваад А-н хоёр хөлийн өвдөгнөөс дээш гуяны хэсэгт хөндлөн зүссэн байсан. Тухайн үед А-н хөл зүсэгдсэнийг хараад, мөн цус их гарч байгааг хараад би айж сандараад цусыг нь тогтоох гээд дээлний бүсээр хоёр хөлийг нь ороох гэхэд А миний нүүрийг маажих гээд байхаар нь эхлээд дээлний бүсээр хоёр гарыг нь урд талд ороож зангидсан. Тэгээд өвчнийг нь намдаах зорилгоор Хараа архи байсныг гаргаж ирээд ам руу нь хийж уулгасан. Хөлний гуя хэсэгт шархны цус алдалтыг зогсоох гэж дээлний бүсээр хагас дутуу боосон.
Ингээд уг газраас машинтайгаа хөдлөөд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт хороололд явж байсан. Би тухайн үед өөрөө цусыг нь хараад айж сандараад, хаана юу хийж яваагаа ч ойлгоогүй, эгч С руу яриад дуудсан. Би тэр үедээ С эгчтэй яриад “А-н хөлийг зүсчихлээ, хурдан эмнэлэг явмаар байна” гэж хэлэхэд надаас чи хаана байна, гэж асуусан ба би байгаа газраа зааж өгсөн. Би С эгчийг ирэхийг хүлээж байхдаа А-н өмссөн байсан жинсэн өмдийг нь хоёр талаас нь цаасны хутгаараа зүсэж ураад тайлсан.
Тэгээд автомашины арын тээшинд байсан даавуунаас цуулаад шархны дээгүүр дахин боогоод өөрийнхөө угаах гэж байсан хар өнгийн бэлтгэлийн өмдийг өмсүүлсэн. Гадаа харанхуй болсон ба цагаа сайн санахгүй байна. Манай эгч С, хүргэн ах А хоёр хамт ирсэн. Тухайн үед С эгч над руу уурлаад миний автомашин дотор гэр орныхоо хэрүүлийг хийлээ, машинаас архи үнэртэж байна гээд өөрийнхөө автомашиныг аваад явсан ба би тэр үед нь А-г өргөж хүргэн ах А-н автомашинд суулгаад авч явсан.
Тухайн үед хүргэн ах А эгч Э руу залгаж яриад “одоо очиж байна, хувцсаа өмсөж бай, Б А-н хөлийг зүссэн байна, эмнэлэг явъя” гэж хэлсэн. Тэгээд Нисэх орж Э эгчийг очиж гэрээс авсан ба Э эгч гэрээсээ гарч ирээд “яагаад ийм юм болчихсон юм бэ” гэхээр нь би “А-н хөлийг зүссэнээ хэлээд эмнэлэгт аваачиж үзүүлмээр байна” гэж хэлээд” дотуур өмд нь норсон байгаа байх” гэж хэлсэн. Тэгсэн Э эгч эхлээд гэрт оруулаад дотуур өмдийг нь сольё гээд А-г өргөөд гэрт нь оруулж дотуур өмдийг нь солиод Цэргийн нэгдсэн эмнэлэг орж Т.А-н шархыг үзүүлж, оёдол хийлгэж цусыг тогтоосон. Тухайн үед шөнө дунд байсан ба эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэснээр эмийн сан орж эм аваад, Э эгчийн гэрт очиж А-г унтуулж амраасан. Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 08 цагт А-г сэрээгээд “цагдаад мэдэгдэж өөрийгөө барьж өгье, танай ээж рүү чинь утсаар ярьж хэлье” гэхэд А “байж бай, би унтмаар байна” гэж хэлэхээр нь хүлээгээд унтуулсан.
Тэгээд дахин 11-12 цагийн үед А-г сэрээгээд одоо “цагдаа дуудаж өөрийгөө барьж өгөхгүй бол болохоо болилоо” гэж хэлэхэд А “би унтмаар байна, чи ямар ядаргаатай юм бэ” гээд уурлаад унтсан. Тэгээд 14 цагийн үед дахин сэрээгээд дахин хэлэхэд чи юу яриад байгаа юм бэ, битгий балай юм яриад бай гээд буцаад унтсан. Би тухайн үед эцэг Д руу яриад, А-г ээжид нь хэлээд аваачиж өгөхгүй бол болохгүй, би өөрийгөө цагдаад барьж өглөө гэж хэлэхэд за гэж хэлээд хүргэн ах А, эгч Э, эцэг Д, охин А, хүү Х нар А хадам эх Н-д аваачиж өгөхөөр явсан.
Харин би Э эгчийн гэрт байж байсан. Удалгүй эцэг Д над руу залгаад А-н ээж Н чамайг цагдаад хэлж өргөдөл гаргасан байна, чи цагдаа дуудах шаардлагагүй, дуудахаар нь оч гэж хэлсэн. Тухайн өдрөө над руу цагдаагаас яриагүй, маргааш нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс залгаж дуудахад нь очиж уулзаад мэдүүлэг өгсөн.
2011 оны 08 дугаар сарын 30-ны орой эхнэр А найзуудтайгаа уулзаж байна, хүрээд ир гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Ханын материалд очиж уулзсан. Тэгээд найзынх гэрт хамт сууж байгаад А-г гэр рүүгээ явъя гэхэд найзууд нь дургүйцаж, хэрүүл маргаан болж, намайг бүлэглэж зодсон. Ингээд маргааш нь буюу 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэртээ хариад эхнэр А-тай уг асуудлаас болоод хэрүүл маргаан болж би эхнэр А-г алгадаж, биед нь хөнгөн гэмтэл учруулж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст- шалгагдаж байсан юм. Ингээд эвлэрч хэрэгсэхгүй болгосон юм. А-н эх Н нь байнга намайг цагдаад барьж өгдөг юм. Тэрнээс биш би байнга агсан согтуу тавьдаггүй байсан.
Хэрэг учрал болсон өдөр салсан эхнэр Г.А-н гуяны урд хэсгийг цаасны хутгаар зүсээд би тэр үед балмагдаж, айж сандараад хаашаа явахаа, юу хийхээ ч мэдэхгүй байсан учраас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт хороололд очсон байсан, өөрөөр ямар нэгэн санаа зорилго агуулаагүй. Би А-н хөлний шархыг боох зорилгоор өмдийг нь сольсон, надад хувцас болон сэрээ, цаасны хутга, хүлсэн уяа зэрэг эд зүйлс байхгүй, машин дотор байхад нь манай эгч С сэжиглээд гаргаж хаясан байсан. Би А-н хөлийг зүсчээд өвдөлтийг нь намдаах гэж архи уулгасан юм. Би А-н хөлийг зүссэний дараа нь архи уулгасан. Манай эгч С нөхөр Э архи уух гэж байгаад архиа автомашиныхаа арын тээшинд хийсэн байсныг нь би олоод А-д уулгасан. А-н гарыг нь дээлний бүсээр хүлсэн. 2008 онд салсан эхнэр Г.А-с салахгүй, салах юм бол ална гээд зүүн гарынхаа долоовор хуруугаа өөрөө заазуураар тасалж байсан зүйл болж байгаагүй, мод хагалж байгаад долоовор хуруугаа тасдсан юм.
Би Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Би А-д учирсан хохирлыг барагдуулна, гэхдээ хоёр бага хүүхдүүд маань над дээр байдаг учраас мөнгөний бололцоо байхгүй байна. Би өөрийн гэм буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 175-179х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66х/ баримт, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч Д.Б-н оршин суух ХУД-ийн 0 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хохирогч Г.А-н ээж З.Н-н “Б-д хөнгөн ял оногдуулж өгнө үү, хохирлыг барагдуулж өгсөн, ээж нь өвчтэй байгаа, мөн хүү Х, охин А нарыг өсгөж байгаа” гэсэн тус шүүхэд бичгээр гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн байх ба нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн №12168 дугаартай дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолвол зохих байдлыг шалгаж тодруулсан байх тул шүүх хууль ёсны үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Түүнчлэн энэ хэргийн хохирогч Г.А нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй үндэслэлээр өөрийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хэрэгт бичгээр гаргасан /хэргийн 155х/ тул хохирогчийн эзгүйд түүний сонгосон өмгөөлөгч Г.Г-г шүүх хуралдаанд оролцуулан хэргийг хянан хэлэлцсэн нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалт дахь “...хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгох”, “хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхийг зөрчихгүй болохыг тэмдэглэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой 20:00 цагийн орчимд өөрийн эгч Д.С-н 2-0 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодон гэр бүлийн хамаарал бүхий хүн болох салсан эхнэр Г.А-г “гэрт чинь хүргэж өгье” хэмээн авч явахдаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд машинаа зогсоож, Г.А-д “буцаж нийлье, амралтын өдрүүдээр надтай уулзаж бай, өөр эрэгтэй хүнтэй уулзаад байна, чамайг харсан” гэх зэргээр маргаан үүсгэж, гар утасных нь батерейг нь салган авч, улмаар цаасны хутгаар хоёр хөлийг зүсэх, сэрээгээр гуя руу нь хатгах, хоёр гарыг нь хүлэх, ам руу нь архи цутгах, даавуу чихэх зэргээр хүч хэрэглэн биед нь халдаж “хүзүү, шуу, тохойд цус хуралт, гуянд зүсэгдсэн шарх, гуянд хатгагдсан шарх” бүхий эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
- хохирогч Г.А-н: “... 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10-11 цагийн хооронд нөхөр Д.Б нь залгаж “орой ажил чинь тарахаар хүүхдүүдтэй хамт кинотеатр орж кино үзье” гэж байсан ба би “орой их ажилтай, амжихгүй” гэдгээ хэлээд утсаа тасалсан. Ингээд ажлаа хийж байхад 13 цагийн үед нөхөр Д.Б дахин залгаад “ажлын чинь гадаа ирсэн байна” гэхэд нь цонхоор харахад “3 хүүхдийг дагуулаад, хамт ирсэн байсан. Тэгээд би гарч “хүүхдийг аваад эртхэн харьж амар, хүүхдүүд даарчихна” гэж Б-д хэлсэн боловч тэр “явахгүй, ажил тартал хүлээнэ, хүлээх хоорондоо төрсөн эгч С-н автомашиныг аваад ирье” гээд явсан. ...Орой 17 цаг 30 минутын үед ажил тараад гараад иртэл Д.Б, 3 хүүхдийн хамт, өөрийн төрсөн эгч С-н автомашиныг барьчихсан, ажлын гадаа намайг хүлээгээд байж байсан. Тухайн үед хүүхдүүд байсан болохоор би юм хэлэлгүй машинд нь суухад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төв рүү явсан. ...“Хүннү Молл” худалдааны төвийн үүдэнд очоод би салсан нөхөр Д.Б-д “би кино үзэж чадахгүй ээ, өнөөдөр ээжийн төрсөн өдөр, орой ажлаас нь ирэхээс өмнө хоол хийж өгмөөр байна” гэхэд Д.Б “за тэгвэл больё, эхлээд гурван хүүхдээ Нисэхэд өөрийн оршин суудаг гэртээ хүргэж өгчихөөд, дараа нь чамайг гэрт чинь хүргэж өгье” гээд явцгаасан.
...Нисэхийн эцсийн автобусны буудал руу явж 11-р гудамжаар өгсөөд Яармаг талруугаа уруудаж ...Туул гол руу явахаар нь би “Бэст буйдан” компаний хажуугаар зам руу гардаг ш дээ гэж хэлэхэд Д.Б “тэр замыг шороо асгаад хаасан байна лээ, ингэж явдаг болсон” гээд уулын энгэрээр өгсөж яваад зам дуусахаар нь би түүнд “чи яах гэж байгаа юм бэ” гэхэд автомашинаа эргүүлж гэнэт зогсоод, улаан өнгийн бариултай цаасны хутга гаргаж ирээд “цүнх, утсаа өг” гээд авснаа, хоёр гар утасны баттерейг салгаж унтраасан. Бид хоёр тусдаа амьдарч байсан болохоор Д.Б нь “надтай буцаад нийл, дараа 7 хоногийн амралтын өдрүүдэд надтай уулз” гэж уурлаж, “намайг өөр эрэгтэй хүнтэй уулздаг, чамайг гудамжинд чинь очиж харсан” гэх мэтээр хардаж хэрүүл маргаан гаргаж эхэлсэн. Тэгэхэд би Д.Б-д “би чамтай дахиж уулзаж чадахгүй ээ, урьд өмнө чамд зодуулж байсан, олон удаа чамайг уучилсан, дахиж хамт байж чадахгүй” гэхэд Д.Б уурлаад, цаасны хутгаараа хоёр хөлний өвдөгний дээгүүр, гуяны орчимд хөндлөн зүссэн .
Тухайн үед хөлнөөс их цус гараад, олгойдож эхэлсэн ба би айгаад “чи яаж байгаа юм бэ, цус алдаад байна ш дээ” гэж хэлэхэд Д.Б миний сууж байсан сандлын түшлэгийг хойш нь хэвтүүлээд, хаанаас гаргаж ирснийг анзаараагүй нэг шилтэй архи задлаад, ам руу цутгаж, ...миний ухаан балартаж эхэлсэн бөгөөд ухаан санаа орж гараад байсан. Тэгтэл өөдөөс нэг автомашины гэрэл тусахаар нь өндийх гэж оролдоход хойшоо савж унаад өндийж чадахгүй байсан. Д.Б цаасны хутгаа бариад “орилвол хохино шүү, би шийдсэн байгаа, нүүрийг чинь сийчээд хаяна шүү” гэхээр нь би айгаад, түүнд “миний доороос юм гоожоод байна, шээгээд байгаа, цус алдаад байгаагаа мэдэхгүй байна, ядаж миний хөлийг боогоод өгөөч” гэхэд Д.Б машинаасаа буугаад арын тээшнээс нарийн зүйл гаргаж ирээд хоёр хөлийг боосон. Тухайн үед ухаан санаа балартсан болохоор юугаар боосныг мэдээгүй. Тэгтэл машин дотор Д.Б нь ам руу даавуу чихэж, хийгээд эрээн өнгийн олсоор хоёр гарыг биеийн ард хэсэгт хүлсэн. Түүнээс хойш ухаан балартаж цус гарснаасаа болсон юм уу, архи ууснаас болсон юм уу, мэдэхгүй ухаан орж гараад байсан.
...Би Д.Б-той 2009 онд гэр бүлээ батлуулж, 2013 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байсан. Түүний дараа 2014 онд Д.Б-той буцаж нийлээд, хамтран амьдарч 2015 оны 03 дугаар сарын 14-нд бага охин төрсөн. Түүнээс хойш Д.Б бид хоёр салж, нийлж амьдарсаар байгаад өдийг хүргэсэн. Тогтвор суурьшилтай хамт амьдарсан гэхэд хэцүү юм. Манай ууган охин А-г Д.Б-н төрсөн охин биш, би анх Д.Б-той үерхэж байхдаа жирэмсэн гэдгээ хэлж байсан.
Б намайг сэрээгээр хатгасаныг сүүлд нь Шүүх эмнэлэгт үзүүлэхдээ л мэдсэн. Би хэрэг учрал болох үед хэзээ, яаж сэрээгээр гуяны хажуу хэсэгт хатгасныг санахгүй байна. ...Би Мөнгөн гүүр эмнэлэгт хагалгаанд орсон ба эмч “хоёр хөлний чинь булчин тасарсан, цус их алдаж, эмнэлэгт хэвтээгүй удсан учраас цус өтгөрч нөжирсөн байна, хэрэв энэ байдлаараа буюу боолтоо хийлгээд яваад байсан бол хөлөө тайруулах хүртэл аюултай” гэж хэлсэн. Би маш их гомдолтой байна. Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон хагалгаанд орсон зардал болох 1.700.000 төгрөг, мөн 2017 оны 09 дүгээр сарын 23-наас 2017 оны 12 дугаар сарыг дуустал 98 хоногийн цалин 2.400.000 төгрөгийг Д.Б-с гаргуулж авмаар байна. Мөн намайг олон удаа цохиж зодож байсан. Би Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, надад Шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-20х/,
- гэрч З.Н-н “...Би 2 хүүхэдтэй. Том охин Г.А, бага хүү Г. Б. Би одоо охин А, түүний том охин А, хүү Б нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баянгол -0 тоотод амьдарч байна. Манай том охин А нь одоо 30 настай. 2008 онд Д.Б гэгчтэй танилцан гэр бүл болсон. 2008 онд том охин А, 2011 онд дунд хүү Б.Х, 2015 онд бага охин Б.А нар нь төрсөн. Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй. 2010 оноос хойш Б нь манай охин А-г хардаж, зоддог болсон. Тэгээд таарч тохирохоо больсон тул 2015 онд иргэний шүүхээр орж гэр бүлээ цуцлуулсан. Шүүхээс 3 хүүхдийг нь ээж А-н нь асрамжинд үлдээж шийдвэрлэсэн. Гэвч Б нь “3 хүүхэдтэйгээ уулзана, кино үзүүлнэ” гэх нэрийдлээр эхнэрээ хүчээр авч явж, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зодож гэмтээсэн байна. Гурван хүүхдээ өөрийнхөө ээж, аав дээр аваачиж орхичихоод 20 цагийн орчимд охиныг минь “гэрт чинь хүргэж өгье” гэж худал хэлж авч яваад, Сонсголонгийн гүүрний баруун урд талд аваачиж, хоолойг нь олсоор боож, аманд нь юм чихэж, 2 гарыг нь ард нь хүлж, цаасны хутгаар 2 хөлийг нь зүсч, сэрээгээр хөл рүү нь хатгаж гэмтээсэн байна. Энэ үед манай охин ухаан алдсан байсныг Б нь ээж ,аав дээрээ авчирч өгсөн боловч ээж, аав нь эмнэлгийн байгууллагад болон надад огт мэдэгдээгүй. Цаг хугацаа алдаж цус их алдсаных нь дараа эмнэлэгт хүргэсэн байсан. Би охин руугаа залгахад гар утас нь болон ажлынх нь утас холбогдохгүй байсан учир санаа зовж Б-н аав, ээж рүү нь удаа дараа залгахад утсаа огт авахгүй байсан. Тэгэхээр нь би Сонгинохайрханд дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс дээр очиж, охиныгоо алга болсон талаар өргөдөл өгөхөөр сууж байтал манай охин нэг танихгүй дугаараас залгаж “ээж, та гэрийн гадаа хүрээд ирээч” гэж ярьсан. Тэгэхээр нь яваад очтол охин минь их хэмжээний цус алдсан, нүүр нь цонхийсон, хөл гар нь гэмтсэн байдалтай байсан. Тэгээд би охиноо Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтүүлсэн. Тэр хүмүүс охиныг минь тэгж их цус алдаж гэмтээсэн байхад юу ч болоогүй юм шиг байж байсан. Зодож гэмтээж байхдаа миний охины гар утсыг Б шидэж эвдсэн гэсэн. Миний охин одоо их хүнд байдалтай, Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэн хоёр хөлний хагалгаанд орох гэж байгаа. Иймд энэ асуудлыг би хуулийн байгууллагаар шалгуулмаар байна. Б нь удаа дараа миний охиныг зодож нүддэг байсан. “Чамайг надаас салвал ална шүү” гэж өөрийнхөө 10 хурууны нэгийг тасдаж байсан, одоо 9 хуруутай.
Хэдийгээр шүүхийн байгууллагаар орж гэр бүлээ цуцлуулсан ч гэсэн Б нь одоог хүртэл охиныг минь дарамталж айлган сүрдүүлж, зодож гэмтээж байгаад нь гомдолтой байна. Миний охин Г.А-н хоёр хөл нь өвдөгнийхөө дээгүүр зүсэгдсэн, оёдол тавиулсан байгаа. Хүзүүн дээр нь боолтын оромтой, гар хөл нь шалбарсан, зүүн билүү баруун хөлнийхөө гуянд сэрээгээр хатгасан оромтой байгаа. Мөн толгой, хүзүү нь их өвдөж байна гэсэн.” гэсэн мэдүүлэг,
- Мөн гэрчийн “...Охин А 2017 оны 12 сарын 11-ний өдөр гадаад улсад богино хугацаагаар явсан. Би аль улс руу явсныг нь хэлмээргүй байна, Б-д мэдэгдмээргүй байна. Охин А гадаа улс руу явахдаа өөрийн өмгөөлөгч Г.Г-д өөрийнхөө өмнөөс шүүх ажиллагаанд оролцох хүсэлт бичиж өгсөн.” гэсэн мэдүүлэг,
- гэрч Д.Э-н “...Би Д.Б-н төрсөн эгч нь. Бид эхээс дөрвүүлээ, би айлын ууган охин юм. Би 2017 оны 09 дүгээрс арын 23-ны орой ...23 цагийн үед дүү охин С над руу дахин залгаад, “би таван шараас такси бариад очиж байна, та машинаа аваад гараад ирээч” гэхэд нь “яасан бэ, юу болсон бэ” гэж асуухад “Б-той сая утсаар нь холбогдлоо, эхнэр А-н хамт ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт хороололд байна гэнэ ээ, нэг юм болсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр А машинаа аваад гарч яваад дүү С-той уулзахаар явсан. Харин би гэртээ үлдсэн. Удалгүй манай нөхөр А дүү Б-н 0 дугаараас миний 0 дугаар руу залгаад “чи хувцсаа өмсөж байгаарай, эмнэлэг явъя” гэхээр нь би “яасан бэ” гэж асуухад “дүү Б эхнэр А-тай маргалдаж, хөлийг нь зүссэн байна” гэж хэлээд утсаа тасалсан. ...Бид нар БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Цэргийн нэгдсэн эмнэлэгт очиход А-н хоёр хөлний өвдөгний дээд хэсгийг зүссэн байсныг шархыг нь цэвэрлэж, оёдол тавьсан. Тэгээд эмчтэй нь уулзахад “А-г аваад явж болно, бичиж өгсөн эмийг уулгаарай, 1 дэх өдөр харьяа, дүүргийнхээ эмнэлгээр боолт хийлгээрэй” гэж хэлсэний дагуу бид нар А-г манай гэр рүү авч очсон. Бид нарыг гэртээ ороход шөнийн 04 цаг болж байсан ба хар шөл хийж өгөхөд “идэхгүй, зүгээр унтая” гээд байсан.
...Би А-н хоёр хөлийг Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр эмч цэвэрлэж байхад нь хаалганы завсараар харсан, хоёр хөл нь 10 см орчим зүсэгдсэн, өөх нь гарсан байсан. Бэр А дунд зэргийн согтолттой байсан ба би өөрөөс нь яаж байна, таньж байна уу гэж асуухад бид нарын нэрүүдийг хэлж байсан. ...А-н фэйсбүүк хаяган дээр Ц гэх залуу ачаа ачна гээд дугаараараа зар тавьсан байхаар нь тэр залуутай зүгээр А-н нөхөр гэж хэлэлгүйгээр, найз нь байна гэж хэлээд ярихад орой 20 цагт А ажлаа тараад ирнэ гэж ярьсан тухай надад дүү Б хэлсэн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой А-тай уулзаад машин дотор маргалдаж, хоёр хөлийг нь цаасны хутгаар зүссэн гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг,
- гэрч Д.С-н: “...Би Д.Б-н төрсөн бага эгч нь. ...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ...үдээс хойш 14 цаг болох гэж байхад дүү Б манай ажил дээр 3 хүүхдээ дагуулж ирэхээр нь өөрийн эзэмшлийн 2-0 УБМ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинаа өгөөд, “орой 20 цагт ажил тарна, тэр үед ирээрэй” гэж хэлээд явуулсан. Би тухайн үед “чи машинаар яах гэж байгаа юм бэ” гэж асуухад дүү Б хэлэхдээ “орой эхнэр А болон 3 хүүхдийн хамт гадуур явж Хүннү Молл орж кино үзэх гэж байгаа юм” гэж хэлсэн. Орой 19 цагийн үед дүү Б-той утсаар ярихад “3 хүүхэдтэйгээ хамт явж байна, удахгүй очлоо” гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагийн үед дахин Б руу залгахад гар утас нь холбогдохгүй байсан.
Орой 21 цаг 30 минутын үед манай нөхөр Э ажил дээр ирсэн ба дүү Б-н утас руу залгахад утсаа аваад “та Өлзийтэд хүрээд ирээ, би эхнэр А-н хөлийг зүсчихлээ” гэхээр нь “чи яг хаана байгаа юм бэ” гэхэд дүү Б “Өлзийтийн засмал зам дээр биш байна” гэхээр нь “тэгвэл би чамайг олохгүй, чи засвал зам дээр гараад зогсож бай” гэж хэлсэн. Тэгээд дүү Б-г тийм зүйл болсныг сонсоод өөрийн төрсөн эгч Э-н 0 дугаарын утас руу өөрийнхөө 0 дугаараас залгаж “дүү Б эхнэр А-н хөлийг зүссэн байна, хоёулаа хамт машинаар чинь явъя” гэхэд “за тэгвэл хүрээд ир” гээд утсаа тасалсан. Би нөхөр Э-н хамт такси бариад эгч Э-н гэр болох ХУД-ийн 0-р хороо, Нисэхийн 0 дугаар байранд очиход нөхөр А нь болон манай нөхөр Э бид гурав хамт Өлзийт хороолол руу явсан.
Би замдаа дүү Б-той орой 23 цагийн үед утсаар ярихад “Өлзийтийн шалган нэвтрүүлэх пост өнгөрөөд баруун гар тийшээ эргээд 200 орчим метр явахад зогсож байна” гэж хэлсний дагуу явж очсон. Бид гурвыг очиход миний машины арын суудлын түшлэгийг урагшаа хэвтүүлээд бэр А-г хэвтүүлж, дээрээс нь куртикээр хучсан байсан ба машин дотроос архи үнэртэж байсан юм. Тухайн үед би уурлаж “гэр бүлийнхээ хэрүүлийг өөрсдөө өөр газар хийхгүй, хүний машинд хийгээд байхдаа яадаг юм” гээд дүү Б, бэр А хоёрыг буулгаж хүргэн ах А-н машинд суулгаад явуулсан. Дүү Б эхнэр А өргөөд, хүргэн ах А-н машинд шилжүүлэн суулгасан.
Би А-н хөлийг зүсэгдсэн байсныг хараагүй. Би шууд нөхөр Э хамт өөрийнхөө машиныг аваад гэртээ харихаар явсан. Нөхөр Э бид хоёр шөнө 00 цаг болж байхад гэртээ харьсан. Тухайн үед машины урд талын суудал урд хэсгээрээ цус болж бохирлогдсон байсныг нь угааж цэвэрлэсэн, мөн арын суудлын бүрээсийн хойд хэсгийг урсан байсан. Би гэртээ ороод эгч Э руу утсаар залгаж ярихад “бэр А-г дагуулаад Цэргийн нэгдсэн эмнэлэг рүү үзүүлэхээр явж байна” гэхээр нь “ээж, аавд хэлээд хэрэггүй, шөнө, орой даралт нь ихсэх байх шүү” гээд утсаа тасалсан.
...Дүү Б-н эхнэр А-н хоёр хөлийн гуяны хэсгийг зүссэн гэх цаасны хутгыг одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна, харин уг цаасны хутга миний автомашинд байсан. Манай нөхөр барилгын ажил хийдэг учир машиндаа янз бүрийн барилгын багаж хэрэгсэл хийсэн байдаг. Тухайн цаасны хутга жолооч талын хаалганы хавтсанд байсан байх, уг цаасны хутга нь улаан иштэй, дунд зэрэг хэмжээтэй, цаасны хутга байсан юм. Би Өлзийт хороололд очиж дүү Б-с машинаа авахдаа машин дотор байсан хувцасыг болон цүнхтэй бүх зүйлсийг нь ах А-н машинд хийсэн.
...Би өөрийн дүү Б-г эхнэр А-тай эвлэрчих байх гэж бодоод машиныхаа урд талын суудлын бүрээсийг цусаар бохирлогдсон байхад нь угааж цэвэрлэсэн. Өөр ямар нэгэн санаа агуулаагүй. Надад дүү Б хэлэхдээ “тухайн үед эхнэртэйгээ машин дотор ярилцаад сууж байхдаа эхнэрийгээ өөр хүнтэй явалдаад байгааг мэдсэн байсныгаа асуугаад, чи тэр хүнээ сонгох юм уу аль эсвэл намайг болон 3 хүүхдээ сонгох уу гэж асуухад чимээгүй суугаад байсан” гэсэн. Тэгэхээр нь дүү Б “тэгвэл хоёулаа дараагийн хагас сайнд уулзъя” гэхэд нь А “чадахгүй” гэж хэлснээс болж уурлаад цаас зүсэгчээр хоёр хөлийг нь зүссэн гэж хэлсэн. Ер нь хардалтаас болсон байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг,
- “ Г.А-н биед хүзүү, шуу, тохойд, цус хуралт, гуянд зүсэгдсэн шарх, гуянд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ, уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 12168 тоот дүгнэлт,
- хохирогч Г.А-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-7х/,
- Тээврийн хэрэгсэлд /2-0 УБМ улсын дугаартай авто машин/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-11х/,
- Хүчирхийлэлд өртөгч хохирогчид учирсан болон учирч болох эрсдэлд /амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд/ аюулын зэргийн үнэлгээ хийж эрсдлийн түвшин “өндөр” болохыг тодорхойлсон үнэлгээний дүгнэлт /хэргийн 62-65х/,
- хохирогч Г.А-н эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмчилгээний зардлын баримтууд болон хохирогчоос ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэхтэй холбоотой ажил олгогч “А Б” ХХК-иас гаргасан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, шүүгдэгч Д.Б-н хэргийн талаар яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Д.Б-г 2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой 20:00 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох салсан эхнэр Г.А-г “гэрт чинь хүргэж өгье” гэж худал хэлж авч яваад Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд очиж “хоёр гарыг нь хүлж, ам руу нь давуу чихэж, цаасны хутгаар хоёр хөлийг зүсч, сэрээгээр гуя руу хатгаж биед нь хөнгөн хохирол учруулж тарчлаасан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “шүүгдэгч Д.Б нь онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Шүүгдэгч Д.Б-н салсан эхнэр Г.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан 2017 оны 09 сарын 23-ны өдөр үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид хамаарах “байнга:” гэсэн нөхцөл үгүйсгэгдэж байх ба “байнга” гэдэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг чиглэсэн гэмт үйлдэл нь тоогоор буюу давтамжийн хувьд 3 ба түүнээс дээш удаа үргэлжлэн үйлдэгдэх, эсхүл удаан хугацаагаар хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны зовиур шаналал байнга учруулах, байнга зодож харгис хэрцгий харьцах, тохуурхан даажигнах, тарчлаах зэргээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг байнга үйлдэх, энэхүү байдал нь дадал зуршил болсон, хэвшмэл, тогтмол байх шинжийг агуулж буй байдлыг ойлгох юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт гэр бүлээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах субьект болно гэж зааж тодорхойлсон бөгөөд энэ хэргийн шүүгдэгч Д.Б, хохирогч Г.А нар нь гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэн гэр бүлийн амьдралаар амьдарч байсан, дундаасаа үр хүүхэдтэй, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр болохын хувьд тус хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцогдох юм.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.
Шүүгдэгч Д.Б-н 2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой 20:00 цагийн орчимд өөрийн эгч Д.С-н 2-0 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодон гэр бүлийн хамаарал бүхий хүн болох салсан эхнэр Г.А-г “гэрт чинь хүргэж өгье” хэмээн авч явахдаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд машинаа зогсоож, Г.А-д “буцаж нийлье, амралтын өдрүүдээр надтай уулзаж бай, өөр эрэгтэй хүнтэй уулзаад байна, чамайг харсан” гэх зэргээр хардаж маргаан үүсгэн, улмаар гар утасных нь батерейг нь салган авч, цаасны хутгаар хоёр хөлийг зүсэх, сэрээгээр гуя руу нь хатгах, хоёр гарыг нь хүлэх, ам руу нь архи цутгах, даавуу чихэх зэргээр биед нь хүч хэрэглэн халдаж “хүзүү, шуу, тохойд цус хуралт, гуянд зүсэгдсэн шарх, гуянд хатгагдсан шарх” бүхий эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан” үйлдэл нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгий аргаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгий аргаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож шийдвэрлэв.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Г.А-н биед учирсан хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болно.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол тэжээл өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Хэргийн шүүгдэгч Д.Б нь хохирогч Г.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин олговорыг тус тус нэхэмжилнэ хэмээн мэдүүлж, уг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримтыг хэрэгт гаргаж өгснийг шүүх нэг бүрчлэн судлахад баримт бүхий нийт хохирлын дүн 2.976.505 /хоёр сая есэн зуун далан зургаан мянга таван зуун тав/ төгрөг болж байна.
Үүнээс шүүгдэгч Д.Б нь хохиролд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2018 оны 05 сарын 15-ны өдрийн дотор нөхөн төлж барагдуулахаар хохирогч Г.А-н ар гэрийнхэнтэй нь тохирсон талаар /хохирогч тодорхой хугацаагаар гадаад улс руу явсан гэх/ хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар тус тус мэдүүлж, хохирогчийг төлөөлөн шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгчөөс “өөр нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэх нь зүйтэй. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/
1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:
Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 66/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.
Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгий аргаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн, Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч, гэм хорын хохиролд 1.500.000 төгрөг нөхөн төлсөн, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага 1.500.000 төгрөгийг 2018 оны 05 сарын 15-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, бага насны 2 хүүхдийн хамт амьдарч буй түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Д.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогчийн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс өөр нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос Д.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Д овогт Д.Б-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б-д 720 цаг /долоон зуун хорь/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.А-д гэм хорын хохиролд 2.976.505 /хоёр сая есэн зуун далан зургаан мянга таван зуун тав/ төгрөг нөхөн төлөхөөс шүүгдэгч Д.Б нь 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, үлдэх 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2018 оны 05 сарын 15-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлж тохиролцсоныг тэмдэглэж, хохирогч Г.А-н төлөөлөгч өмгөөлөгчөөс өөр нэмж нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
6. Энэ хэрэгт Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД