Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/978

 

 

 

 

 

    2024           8             27                                        2024/ДШМ/978           

 

О.Мад  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Саруул-Ирээдүй,

яллагдагч О.Мын өмгөөлөгч Г.Буянбадрал,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1401 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Саруул-Ирээдүйгийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаар эсэргүүцлээр О.Мад  холбогдох эрүүгийн 1906000001465 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Цорс овогт О.М, 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:……………../;

Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 261.1-д зааснаар 3 жилийн хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар,

Сум дундын 23 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2-д зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Яллагдагч О.М нь үргэлжилсэн үйлдлээр:

  1. Л.Б, С.Өнартай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 26-наас
    27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Нам даваа” гэх газар
    байсан хохирогч Л.Бэзэмшлийн ягаан улаан зүсмийн хязаалан насны 1
    тооны үхрийг хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. Л.Б. Н.Б, С.Г. Р.Тнартай бүлэглэн 2018 оны
    10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны
    нутаг дэвсгэрт байх “Дэвшил" ХХК-ийн ногооны талбайд бэлчиж байсан хохирогч
    Б.Ц, Л.Онарын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.400.000
    төгрөгийн хохирол учруулсан,
  3. Л.Б, С.Ө, Н.Б нартай бүлэглэн 2018 оны 9 дүгээр
    сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг
    дэвсгэрт хохирогч Ж.Гэзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.600.000
    төгрөгийн хохирол учруулсан,
  4. С.Ө, Ж.М, Н.Б нартай бүлэглэн 2018 оны 10
    дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын Зүүн Турууны жалганд хохирогч И.Дгийн эзэмшлийн 5 тооны үхрийг хулгайлж,
    5.150.000 төгрөгийн хохирол учруулсан,
  5. Л.Б, С.Ө нартай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны
    өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 04-ний хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын
    Үдлэг 4 дүгээр багийн нутагт байсан хохирогч С.Гын өмчлөлийн 1 тооны
    халиун бор зүсмийн адууг хулгайлж, 838.300 төгрөгийн хохирол учруулсан,
  6. Л.Б, Ж.М нартай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 20-
    ноос 21-ний шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг4 дүгээр багийн 324
    дүгээр зөрлөг гэх газраас хохирогч Р.Жын өмчлөлийн 2 тооны үхрийг
    хулгайлж, 3.305.000 төгрөгийн хохирол учруулсан,
  7. Л.Б, С.Өнартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын  04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах
    Улаанбаатар төмөр замын 366 дугаар километрийн 6 дугаар зуутад байрлах нүхэн
    гарц доор хохирогч Г.Э ээзэмшлийн шүдлэн насны үхэр, хязаалан
    насны үхэр, нийт 2 тооны үхрийг хулгайлж, нядалж 1.500.000 төгрөгийн хохирол
    учруулсан буюу мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу
    бусадтай бүлэглэн үргэлжилсэн 7 удаагийн үйлдлээр 1 тооны адуу, 15 тооны үхэр
    буюу олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 18.943.300 төгрөгийн хохирол
    учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Хан-Уул дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч О.Мыг Л.Б, С.Өнартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын 366 дугаар километрийн 6 дугаар зуутад байрлах нүхэн гарц доор хохирогч Г.Эээзэмшлийн шүдлэн насны үхэр, хязаалан насны үхэр, нийт 2 тооны үхрийг хулгайлж, нядалж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч О.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрчилсөн байх бөгөөд тэрээр 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсан тул түүнд холбогдох хэргийг
тусгаарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Яллагдагч О.Мтай бүлэглэсэн гэх Л.Б, С.Өнарт 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эрүүгийн 1834007620428 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1609 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Б, С.Өнарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна.

Яллагдагч О.Мад холбогдох хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний
өдөр 13 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг
сэргээсэн боловч эрүүгийн 1834007620428 дугаартай хэрэгт О.Мыг эрүүгийн
хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд
шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг ноцтой зөрчсөн гэж
үзнэ. Яллагдагч О.Мад холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр
сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээх тогтоол /хэргийн 5-р
хавтас 129-130 дахь тал/, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дугаартай
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тогтоол /хэргийн 5-р хавтас 135-
136 дахь тал/, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаартай хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай прокурорын тогтоолд “Л.Б,
С.Ө нартай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 10
дугаар сарын 04-ний өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр
багийн нутагт байсан хохирогч С.Гын өмчлөлийн 1 тооны халиун бор
зүсмийн адууг хулгайлж, 838.300 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдлийг
орхигдуулсан байна. Яллагдагч О.Мад холбогдох эрүүгийн хэрэгт Баянзүрх дүүргийн
прокурорын газрын хяналтын прокуророос үйлдсэн 2024 оны 6 дугаар сарын 05-ны
өдрийн 578 дугаартай яллах дүгнэлтэд бусдад учруулсан хохирлын хэмжээг
18.943.300 төгрөг гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтаар 17.093.300
төгрөгийн хохирол учирсан байх тул зөвтгөх, мөн яллагдагчийн хувийн байдал
болох урьд 4 удаа ял шийтгэгдэж байсан гэж бичсэн боловч 3 удаа ял шийтгүүлж
байсан баримт хэрэгт авагдсан тул тус тус зөвтгөхийг прокурорт даалгах нь зүйтэй
гэж үзэв. Мөн яллагдагч О.М нь Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 6
дугаар сарын 22-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 500.000 төгрөгийн эд
хөрөнгө хурааж, 4 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан ба түүний хорих ял эдэлж
суллагдсан баримтыг хэрэгт хавсаргах нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан
ялыг бүрэн эдэлж дууссаны дараа дахин гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар дүгнэлт
өгөхөд ач холбогдолтой юм. Хэргийг прокурорт буцааж байгаа тул яллагдагч О.Мын өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хохирогч Р.Ж нас барсан тул түүний хүүг хохирогчоор тогтоож өгнө үү гэх хүсэлтийн дагуу холбогдох
ажиллагааг хийвэл зохино. Яллагдагч О.М, түүний өмгөөлөгчөөс “О.Мын эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч О.Мад авсан
цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр
өөрчлөхөд тэрээр 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын хилээр гарч,
мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсан тул хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааг түдгэлзүүлж байжээ. Иймд яллагдагч О.Мад авсан цагдан хорих
таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Саруул-Ирээдүй бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжид Яллагдагч О.Мыг Л.Б, С.Өнартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын 366 дугаар
километрийн 6 дугаар зуутад байрлах нүхэн гарц доор хохирогч Г.Эрдэнэжаргалын
эзэмшлийн шүдлэн насны үхэр, хязаалан насны үхэр. нийт 2 тооны үхрийг хулгайлж,  нядалж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг
шүүхэд шилжүүлсэн. ...Яллагдагч О.Мыг эрүүгийн 1834007620428 дугаартай
хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байж яллах дүгнэлт үйлдэж
хэргийг шүүхэд шилжүүлсэн нь яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх
эрхийг ноцтой зөрчсөн... 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөн
байцаалтын хэргийг сэргээх прокурорын тогтоолд яллагдагч О.Мын
“Л.Б, С.Өнартай бүлэглэн Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4
дүгээр багийн нутагт байсан хохирогч С.Гын өмчлөлийн 1 тооны халиун
бор зүсмийн адууг хулгайлж, 838,300 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг
орхигдуулсан” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь яллагдагч О.М холбогдох хэргийг 2024 оны 04 дүгээр сарын
19-ний өдрийн 13 дугаартай прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтын хэргийг
сэргээж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2024 оны 06 дугаар сарын 04-ний
өдрийн 164 дугаартай “яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай”
прокурорын тогтоолоор 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Эрүүгийн хэрэг
үүсгэж яллагдагчаар тухай" прокурорын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулан,
яллагдагч О.Мад ял сонсгосон бөгөөд уг 164 дугаартай “яллагдагчаар татах
тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолд яллах дүгнэлт дурдсан бүх хэргийн
үйлдлүүдийг тусгаж, улмаар яллагдагч О.Маас дахин мэдүүлэг авахдаа
яллагдагчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан нь
яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн гэж үзэх
үндэслэлгүй байна. Мөн дээрх яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухайн прокурорын тогтоолд яллагдагч О.Мыг Л.Б, С.Ө нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг
дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын 366 дугаар километрийн 6 дугаар
зуутад байрлах нүхэн гарц доор хохирогч Г.Эээзэмшлийн шүдлэн
насны үхэр, хязаалан насны үхэр, нийт 2 тооны үхрийг хулгайлж, нядалж 1.500.000
төгрөгийн хохирол учруулсан; яллагдагч О.М нь Л.Б, С.Ө
нартай бүлэглэн Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт байсан
хохирогч С.Гын өмчлөлийн 1 тооны халиун бор зүсмийн адууг хулгайлж,
838,300 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг нэмж ял сонсгож, мэдүүлэг
авсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь
хэсэгт заасны дагуу шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн
дээр тогтоох ёстой. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны
явцад нотолбол зохих байдлыг нотлох талаар тусгасан байх бөгөөд яллагдагч
О.Мын бусдад учруулсан хохирлын хэмжээг шүүх хуралдааны явцад нотлох
баримтыг шинжлэн судалж, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хохирлын
хэмжээнд өөрчлөлт орох эсэхийг тогтоох боломжтой байна. Шүүгчийн захирамжид
хохирлын хэмжээ нь 17.093.300 байна гэж дурдсан байх боловч яг ямар нотлох
баримтуудаар яллах дүгнэлтэд дурдсан хохирлын тооцооллоос өөрчлөгдөж байгааг
дурдаагүй нь ойлгомжгүй, мөн шүүхээр хуралдаанаар хэлэлцэгдээгүй асуудлыг
шүүхийн шийдвэрт тусгасан.

Яллагдагч О.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах
хуудсанд 4 удаа эрүүгийн хариуцлага байсан гэх мэдээлэл тусгагдсан, гэвч эдгээр
4 удаагийн эрүүгийн хариуцлагаас 1 эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны
шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, анхан
шатны шүүхээр дахин хэлэлцүүлсэн байдаг бөгөөд нэг хэргийн шийдвэр хоёр
бүртгэгдсэн байна. Яллагдагч О Мөнхбат нь 3 удаа хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн бөгөөд эдгээр шийтгэх тогтоол хэрэгт аваг байдаг. Яллагдагч О.М нь Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар
сарын 22-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 500.000 төгрөгийн эд хөр
хурааж, 4 жилийн хорих ялыг эдэлж дууссан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж
байсан эсэхийг шалгасан хуудсанд Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан талаар тэмдэглэсэн байна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл хорих ял эдэлж
суллагдсан баримтыг гэм буруугийн шүүх хуралдаанд прокуророос гаргаж
өгөх боломжтой байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлах, талуудын мэтгэлцээний үндсэн хэргийн бодит байдлыг тогт
яллагдагчийн гэм буруу шийдвэрлэх боломжтой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай
нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн
үзнэ. Өөрөөр хэлбэл, нотлох баримт шинжлэн судлаагүй, өөрсдийн дүгнэлтийг
нотлох, няцаан үгүйсгэх баримтыг шүүхэд танилцуулаагүй байхад шүүгчийн
захирамжид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг зөвтгөх, яллагдагч
О.Мын Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны
өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жилийн  хорих ялаар шийтгүүлж байсан ба түүний хорих ял эдэлж суллаг/
баримтыг гаргуулах талаар дурдаж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч О.Мын өмгөөлөгч Г.Буянбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч О.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруугийн хувьд маргаагүй. Хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэх үед прокурор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулаад тодорхой үйлдлүүдийг нэмж тусгаад 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолд шүүгчийн захирамжид тусгасан үйлдлүүдийг нэмээд дурдсан байгаа. Үүн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хоёрдугаарт, миний үйлчлүүлэгч О.Мын бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас түүнд ноогдох хохирлын хэмжээг 4,491,432 төгрөг гэж тогтоосон. Энэ үнийн дүн нь 200,000 төгрөгийн зөрүүтэй байсныг хүлээн зөвшөөрөөд бүх хохирлыг төлж барагдуулсан. Биеийн байцаалттай холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад зааснаар прокурорын яллах дүгнэлтэд гарсан алдааг техникийн шинжтэй алдаа гэж үзэх бүрэн боломжтой байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох асуудал мөн л шүүхийн бүрэн эрхтэй холбоотой буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шийдвэрлэх боломжтой. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлж өгнө үү. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Мыг үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 9 дүгээр сарын 26-наас 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Л.Б. Н.Б, С.Г. Р.Тунгалаг, С.Ө, Ж.М нартай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр 1 тооны адуу, 15 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 18.943.300 төгрөгийн хохирол учруулсан” гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх шилжүүлжээ.

                   Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

            Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх болон цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

            О.Мад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, хохирлын хэмжээг шүүх хуралдааны явцад нотлох
баримтыг шинжлэн судалж,  шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1401 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.  

2. Яллагдагч О.Мад урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР

               ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

               ШҮҮГЧ                                                           Ц.МӨНХТУЛГА