| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/04286/И |
| Дугаар | 191/ШШ2025/05045 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05045
2025 06 04 191/ШШ2025/05045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралд*******ы танхимд хийсэн шүүх хуралд*******аар
Нэхэмжлэгч: ***тоот хаягт байрлах, Хот ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*******ХХК /РД:*******/-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралд*******д: шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай СӨХ нь 2025 оны 01 дүгээр сарын 30-нд Б*******ХХК-тай байруудын орц, орчины цэвэрлэгээний ажил гүйцэтгэх гэрээг №14 байгуулсан болно.
Б*******ХХК-иас СӨХ-үүд мөнгө төлдөггүй гэсэн үндэслэлээр эхний төлбөрийг урьдчилж бүрэн төлнө гэж гэрээнд оруулсан юм.
СӨХ нь хийж эхлээгүй ажилд 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагт гэрээний дагуу манай нябо гэж байсан Э*******ын С******* гэдэг хүний Х******* банкны 5******* тоот дансанд 2,400,000 төгрөг шилжүүлсэн юм.
Б*******ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй алга болсон тул бид Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллаг*******ы анхан шатны тойргийн шүүхэд төлбөрөө буц******* авах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргий хэрэгсэхгүй болгосон юм. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус, х*******а байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Хот ******* СӨХ нь иргэний эрх зүйн харилц*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*******ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллаг*******ы анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар 191/ШЗ2025/18963 тоот шүүгчийн захирамж, гэрчилгээ, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШЗ2025/21759 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн Б*******ХХК-ийн оршин байрлах хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, Б*******ХХК нь иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Б*******ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Б*******ХХК /РД:6804799/-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилсугай.
2. Б*******ХХК /РД:*******/-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА