Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 308/ШШ2025/00458

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 308/ШШ2025/00458

Дорноговь аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

    Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 6,594,990.51 төгрөгийг хариуцагч Б.Д нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,470 төгрөгөөс 60,235 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 60,235 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 60,235 төгрөгийг хариуцагч Б.Д гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК /РД:/-д олгосугай.

     3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

     4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ