| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04342/И |
| Дугаар | 191/ШШ2025/05603 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/05603
| 2025 06 24 | 191/ШШ2025/05603 |
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Х ХК нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Б.******* нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ******* банктай 1060073994 дугаартай зээлийн гэрээ байгуулан 9,700,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 19,2 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 6,315,049.******* төгрөг, зээлийн хүүнд 2,332,162.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,587.93 төгрөгийг төлсөн. Гэрээний хугацаа 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусах боловч сар бүр төлбөр хийх үүргээ бүрэн биелүүлээгүй байна. 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 4,232,889 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/Ш32024/23026 дугаартай захирамжаар хариуцагч Б.******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг, 10 дугаар байр 5-7 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин сууддаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч *******ын ******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
******* банк ХК нь хариуцагч *******ын ******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан. Хариуцагч Б.******* нь тус шүүхээс явуулсан мэдэгдлийг хүлээн авч ******* дүүрэг, 21 дүгээр хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт амьдарч байгаа талаар тайлбар өгсөн байх тул гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
3. Иргэн Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Б.******* миний бие 0 тоотод оршин суухаа больж ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, *******-******* тоотод оршин сууж байна. Энэ хаяг дээрээ байнга байж байх тул эрэн хайх шаардлагагүй. Шилжилт хөдөлгөөн хийлгээгүй энэ дээрээ амьдарч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Б.******* нь шүүхэд ирж, оршин суух хаягаа тодорхойлж өгсөнтэй холбогдуулан түүнийг эрэн сурвалжлуулах шаардлагагүй болсон үндэслэлээр нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. ******* банк ХК нь 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2б/4419 дугаартай итгэмжлэлээр Д.Бархаст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн оролцохыг 3 жилийн хугацаатай олгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банк ХК-ийн хүсэлттэй иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг ******* банк ХК-иар дамжуулан 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ