2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/05514

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 19

191/ШШ2025/05514

 

 

 

 

Хэргийг хялбаршуулсан

журмаар хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,

 

Нэхэмжлэгч: Х ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.С холбогдох

 

18,281,187 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.       Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай ******* ******* ХХК нь даатгуулагч ******* ******* ХХК-тай 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Автотээврийн хэрэгслийн *******ын гэрээг байгуулан ******* ******* улсын дугаартай Toyota Land cruiser L300 GXR маркийн тээврийн хэрэгслийг даатгасан. Хариуцагч Б.******* нь ******* ******* улсын дугаартай Toyota pruis 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3 дахь заалтуудыг зөрчин манай даатгуулагчийн дээрх тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-р тогтоогддог. Ийнхүү дээрх *******ын зүйлд буюу тээврийн хэрэгсэлд нийт 13,841,158 төгрөгийн хохирол учруулсанаас ******* ******* ХХК нь *******ын гэрээний дагуу хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасны дагуу буруутай этгээдээс буюу хариуцагчаас даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр шаардах эрхтэй болсон.

Хариуцагч нь тус төлбөрийг нэг дор төлж барагдуулах боломжгүй гэсэн тул түүнтэй 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нөхөн төлбөр буцаан нэхэмжлэх хэлцэл-ийг байгуулж, 6 сарын хугацаанд хуваарийн дагуу дараах байдлаар нөхөн төлөхөөр тохиролцсон. Үүнд: 2024 оны 11 дүгээр сарын 10-нд 1,153,700 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-нд 1,153,700 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-нд 2,306,860 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-нд 2,306,860 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-нд 3,460,019 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-нд 3,460,019 төгрөг, нийт 13,841,158 төгрөгийг төлүүлэхээр харилцан тохирсон, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол үндсэн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцон гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 10-нд төлөх 1,153,700 төгрөгийг бүрэн төлж, 2024 оны 12 дугаар сарын 10-нд төлөх үнийн дүнгээс 500,000 төгрөг, нийт 1,653,700 төгрөгийг барагдуулсан ба үлдэгдэл 12,187,458 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй, төлөлт хийх тухай удаа дараа шаардлага тавьсан ч биелүүлэхгүй байдалтай байна.

Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, мөн хариуцагчтай байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Нөхөн төлбөр буцаан нэхэмжлэх хэлцэл-ийн дагуу үндсэн төлбөрт 12,187,458 төгрөг, алданги 6,093,729 төгрөг, нийт 18,281,187 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Б.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Энэхүү Эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч ******* Даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч албан тушаалтай Б. /цаашид А тал гэх/, нөгөө талаас хариуцагч Б.******* /цаашид Б тал, хамтад нь Талууд гэх/ нар Иргэний иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн харилцан тохиролцон энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулж байна.

Нэг. Тохиролцсон байдал

1.1. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн дүн болох 18,281,187 төгрөгийг өөрийн хүсэлтээр 6,093,729 төгрөгөөр багасган 12,187,458 төгрөг болгосон болно.

1.2. Багасгасан нэхэмжлэлийн үнийн дүн болох 12,187,458 төгрөгийг хариуцагч дараах байдлаар шилжүүлэн төлж барагдуулахаар тохиролцов. Үүнд:

2025 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, нийт 12,187,458 төгрөг.

1.3. Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

1.4. Энэ гэрээнд заасан төлбөрийг Б тал гэрээнд заасан хугацаанд бүрэн шилжүүлэх үүрэгтэй.

1.5. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин арбитрт болон шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Нөхөн төлбөр буцаан нэхэмжлэх хэлцэл-ийн үндсэн төлбөрт 12,187,458 төгрөг, алданги 6,093,729 төгрөг, нийт 18,281,187 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс 6,093,729 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзаж, үлдэх 12,187,458 төгрөгийг хариуцагч нь 10 хувааж нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. ******* ******* ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 06/407 тоот итгэмжлэлээр Б. нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцохыг 2 жилийн хугацаатай олгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох 18,281,187 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс 6,093,729 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзаж, үлдэх 12,187,458 /арван хоёр сая нэг зуун наян долоон мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг хариуцагч Б.******* нь 2025 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1,218,745.8 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-д бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,356 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 124,678 /нэг зуун хорин дөрвөн мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг Гэрэгэ Киоск ХХК-иар дамжуулан 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлсөн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас, тал хувь болох 124,678 /нэг зуун хорин дөрвөн мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг хариуцагч Б.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ