| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03900/И |
| Дугаар | 192/ШШ2025/05697 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/05697
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.6-д зааснаар * /РД:*/-ыг * /*у/” -ийн * нэрээр 1989 оны 04 сарын 20-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр, * дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, түүнийг * /*/ овогтой * нэрээр 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Эрчим хүч, Уул уурхайн Үйлдвэр, геологийн яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Улаан Уул хайгуул-ашигл* үйлдвэрийн гүйцэтгэх цехэд бутлагчаар, 1989 оны 09 сарын 03-ны өдрөөс 1991 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 0165 дугаар цэргийн ангид цэргийн алба хааж, 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баян-Өлгий аймгийн * ХК-д уурхайн баяжуулагч-техникч, геологичоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН