2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/05513

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 19

191/ШШ2025/05513

 

 

 

 

Хэргийг хялбаршуулсан

журмаар хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,

 

Нэхэмжлэгч: Х ХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Н холбогдох

 

Цалингийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрт 30,730,786.49 төгрөг, бусад зардал 11,000 төгрөг, нийт 30,741,786.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.       Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Н.******* нь ******* ******* *******ны онлайн *******ны үйлчилгээг ашиглан цалингийн зээл авах хүсэлтийг ирүүлснийг үндэслэн түүнтэй 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 0787/000397/2024 дугаар Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 27,500,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай нэг сарын 1.68 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Цалингийн зээлийн гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь сар бүрийн 20-ны өдөр 1,170,532.64 төгрөг төлөх үүргийг хүлээсэн боловч зээл эргэн төлөлтийн хуваарьт заасан төлбөр төлөх үүргээ зээл авснаас хойш биелүүлээгүй. Хариуцагчийн ашигладаг ******* дугаар луу зээлийг төлүүлэх мэдэгдлийг хүргүүлэхээр залгахад утсаа огт авдаггүй. 0 тоот хаягаар албан мэдэгдлийг 2024 оны 10 дугаар сард түүний эхнэр н.*******д хүлээлгэн өгсөн. Хариуцагч зээл авахдаа ******* ******* ХХК-ийн нэр дээр нийгмийн даатгал төлдөг лавлагааг гарган өгсөн тул ажил олгогч компанийн хүний нөөцийн менежертэй ******* дугаараар холбогдож тодруулга авахад тус компани нь 2023 оны 7 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй. Сул зогсолттой байх хугацаанд ажилтнууддаа цалин олгоогүй зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төлсөн гэх мэдээллийг өгсөн. Улмаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний дагуу цалин буюу ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлого үр шимээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болсон. Цалингийн зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.10-т зээлдэгч нь ажлын байраа орхих, өөрчлөх бол *******анд мэдэгдэх үүрэгтэй. Энэхүү үүргээ хариуцагч биелүүлэхгүй ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэх нь тодорхойгүй, өөрийн ашигладаг утасны дугаарт ирсэн дуудлагыг хүлээн авахгүй байна. Мөн түүний ашигладаг хаягт зээл эргэн төлөх мэдэгдлийг хүргэж, зээл төлөх нэмэлт хугацааг олгосон. Түүний ашигладаг ******* дугаарт 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мессеж илгээж, түүний дүү Н.той дугаарын утсаар ярьж мэдээллийг хүргүүлсэн ч үр дүн гарсангүй. Гэрээний үүргийн зөрчлөө арилгах боломжийг олгосон боловч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжпэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, Цалингийн зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.2-т Зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн хамт төлүүлэх шаардлага гаргах эрхтэй.

Иймд хариуцагч Н.*******тай байгуулсан 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 0787/000397/2024 дугаар Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт хариуцагч нь 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 27,500,000 төгрөг, үндсэн хүү 3,169,214.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,571.81 төгрөг, шүүхэд нэхэмжлэлтэй гаргасантай холбоотой гарсан зардал 11,000 төгрөг, нийт 30,741,786.49 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ******* ******* ******* ХК-д олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч Н.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Энэхүү гэрээг нэг талаас хариуцагч Н.*******, нөгөө талаас ******* ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нар харилцан тохиролцож байгуулав.

1 .Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 30,741,786.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 6 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээнэ.

2.       Хариуцагч Н.******* эвлэрлийн гэрээний дагуу төлбөрийг ******* ******* *******ны дугаарын дансанд: 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 5,123,631 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5,123,631 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 5,123,631 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,123,631 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,123,631 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,123,631 төгрөгийг тус тус төлнө гэжээ.

3.        

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан цалингийн зээлийн гэрээ болон хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрт 30,730,786.49 төгрөг, нэхэмжлэлтэй холбогдон гарсан зардал 11,000 төгрөг, нийт 30,741,786.49 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 6 хувааж нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. ******* ******* ******* ХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5/5749 тоот итгэмжлэлээр М.т ... хариуцагчтай эвлэрэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх итгэмжлэлийг олгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******т холбогдох цалингийн зээлийн гэрээ болон хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрт 30,730,786.49 төгрөг, бусад зардал 11,000 төгрөг, нийт 30,741,786.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 30,741,786.49 /гучин сая долоон зуун дөчин нэгэн мянга долоон зуун наян зургаан төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 5,123,631 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5,123,631 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 5,123,631 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,123,631 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,123,631 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,123,631.49 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,659 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 155,829.5 /нэг зуун тавин таван мянга найман зуун хорин есөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг ******* ******* ******* ХК-иар дамжуулан 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төлсөн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, тал хувь болох 155,829.5 /нэг зуун тавин таван мянга найман зуун хорин есөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Н.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ