| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04446/И |
| Дугаар | 191/ШШ2025/05499 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/05499
| 2025 06 18 | 191/ШШ2025/05499 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК хүсэлттэй,
Л.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарангэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Л.******* нь ******* ББСБ-тай 220070130050 дугаартай Зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж 2,870,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлдэгч Л.******* нь үүрэг гүйцэтгэх хугацааг 1,575 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Зээл авах үедээ Л.******* нь тоот хаягт оршин суудаг байсан бөгөөд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс зээлийн гэрээнд заагдсан хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зээлдэгч Л.******* нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж гарсан. Зээлдэгч Л.******* нь хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул манай компани зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх боломжгүй байна.
Иймд Л.******* оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 220070130050 тоот Зээлийн гэрээ зээлийн эргэн төлөх хуваарь, мөн өдрийн Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Л.*******ийн иргэний үнэмлэх, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 197/ШЗ2025/19329 дугаартай захирамжийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Л.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Л.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. ******* ББСБ ХХК болон Л.******* нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 220070130050 тоот Зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагджээ.
3. Дээрх гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь Л.*******ийн оршин суух тоот хаягийн дагуу шүүхэд хандсан ба Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 197/ШЗ2025/19329 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.*******ийн оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн лавлагаагаар дээр дурдсан хаяг гарч ирсний дагуу дахин тус шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бүртгэлтэй боловч байдаггүй гэх баталгаат шуудангийн буцаалт, уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх хорооны тодорхойлолт ирсэн байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн Зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний үүргийг шаардах нэхэмжлэлд Л.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Л.*******ийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Л.*******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* ББСБ ХХК /утас: *******, *******/-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ