| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/03059/И |
| Дугаар | 191/ШШ2025/05568 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/05568
2025 06 23 191/ШШ2025/05568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ын хүсэлттэй,
******* ******* угсралтын , ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
хүсэлт гаргагч Д.*******,
гэрч Д.Хишигжаргал, Б.Сарангэрэл
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Д.******* миний бие 1970 оны 04 сарын 22-д Өвөрхангай ******* Бат-Өлзий суманд төрсөн. Засал чимэглэлч мэргэжилтэй. 1989 оны 06 сарын 30-нд ******* ******* угсралтын эд засал чимэглэлээр ажилд орж 1994 оны 12 сарын 25-нд ажлаасаа халагдаж байсан. Одоо нас 55 хүрч тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгалын байцаагчтай уулзахад 1989 оны 06 сарын 30-аас 1994 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэлх ажилласан жилээ шүүхээр тогтоолгоод ир гэсэн. Учир нь ажилд орсон, халагдсан тушаал маань ******* ******* архивын газар болон нийслэлийн архивын газраас шүүлгэхэд 1991 оны 01 сарын 16-ны өдрийн Улсын барилгын хорооны харьяа МХЗЭ-ийн Төв хорооны алтан медальт ******* ******* угсралтын ийн тушаал, мөн 1992 оны 10 сарын 06-ны өдрийн ******* ******* барилгын пүүсийн тушаал гарч ирсэн ба бусад тушаалууд нь гарч ирэхгүй байна. Хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон, гарсан тушаал байгаа. 2024 оны 09 сарын 13-ны өдрийн ******* ******* Нийгмийн даатгалын газрын лавлагаагаар зөвхөн 1992-1994 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж байсан талаарх лавлагаа гарч ирсэн. Иймээс зайлшгүй шүүхээр ажилласан жилээ тогтоолгож байж тэтгэврээ тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд намайг 1989 оны 06 сарын 30-аас 1994 оны 12 сарын 25-ыг хүртэл ******* ******* угсралтын , засал чимэглэлээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үндэсний төв архивын 2025.01.22-ны өдрийн 130 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* ******* угсралтын ийн даргын 1991.01.16-ны 15 дугаартай тушаал, ******* ******* барилгын пүүсийн захирлын 1992.10.06-ны 82 дугаартай тушаал, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын баримт, 25*******73 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* ******* Нийгмийн даатгалын газрын 2024.09.13-ны өдрийн архивын лавлагаа, Б.Сарангэрэлийн шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.Хишигжаргалын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Үндэсний төв архивын 2025.05.12-ны өдрийн 02/503 дугаартай дугаартай тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2025.05.08-ны өдрийн 01/337 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.05.08-ны өдрийн 9/6384 дугаартай албан бичиг, Д.*******ын ХААТР-1/А/ маягт, ХААТР-21/А/ маягт, гэрч Д.Хишигжаргал, Б.Сарангэрэл нарын мэдүүлэг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.******* нь ******* ******* угсралтын , 1989 оны 06 сарын 30-аас 1994 оны 12 сарын 25-ыг хүртэл засал чимэглэлчнээр ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч Д.******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* тоот хаягт оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүнийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа гэх үндэслэлээр ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
4. Үндэсний төв архив болон Нийслэлийн архивын газрын тодорхойлолтод ******* ******* угсралтын , пүүсийн баримт шилжиж ирээгүй, хадгалагддаггүй тул архивын лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.
5. Барилгын техник мэргэжлийн сургуулиас Д.*******т олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрт шүүхэд гаргасан хүсэлтэд дурдсан хугацаанд хамаарах дараах бичилт хийгджээ. Үүнд:
- Барилгын техник мэргэжлийн сургуулийн захирлын 1989 оны 06 сарын 30-ны өдрийн 49 тоот тушаалаар шаварчин будагчны мэргэжлээр төгссөн тул 198+ оны 06 сарын 30-ны өдрөөс ******* ******* угсралтын эд нормчноор хуваарилсан.
- ******* ******* угсралтын ийн даргын 1989 оны 07 сарын 19-ний өдрийн 203 тоот тушаалаар 1989 оны 06 сарын 30-ны өдрөөс мэргэжлийн дагуу нормчноор томилон ажиллуулсан.
- ******* ******* пүүсийн захирлын 1991 оны 01 сарын 16-ны өдрийн 15 тоот тушаалаар угсралтын ийн зохион байгуулалтаар өөрчлөгдсөн тул 1991 оны 01 сарын 16-ны өдрөөс угсралтын 2 дугаар ангид ажилчнаар шилжүүлэн ажиллуулсан.
- ******* ******* ХК-ийн захирлын 1992 оны 10 сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалаар хувьчлал явагдаж байгууллагын зохион байгуулалт өөрчлөгдсөн тул 1992 оны 10 сарын 06-ны өдрөөс угсралтын 2 дугаар ангийн ажилчнаас чөлөөлж барилгын ХК-д шилжүүлэн ажиллуулсан.
- ******* ******* ХК-ийн захирлын 1994 оны 12 сарын 29-ний өдрийн 48 дугаар тушаалаар өөрийнх нь хүсэлтээр 1994 оны 12 сарын 25-ны өдрөөс барилгын нормчны үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
6. Д.*******ын хүсэлтэд дурдсан хугацааны ажиллаж байсан байдалтай холбоотой дараах баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үүнд:
- ******* ******* угсралтын ийн даргын 1991 оны 01 сарын 16-ны өдрийн 15 дугаартай Түрээсийн гэрээтэй үйлдвэрийн нэгжүүд байгуулах тухай тушаалаар ийн үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг өөрчлөн биеэ даасан үйлдвэрийн нэгж болгон зохион байгуулж, Д.******* угсралтын 2 дугаар ангид засал чимэглэлчнээр хуваарилагдсан.
- ******* ******* барилгын пүүсийн захирлын 1992 оны 10 сарын 06-ны өдрийн 82 дугаартай Орон тоо, цалинг өөрчлөн батлах тухай тушаалаар угсралтын 2 дугаар ангийн засал чимэглэлчний ажлаас чөлөөлж, ХК-д шилжүүлэн ажиллуулсан.
7. ******* ******* Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 342 бүртгэлийн дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод ******* аймагт үйл ажиллагаа явуулж байсан ХК нь 1992-1994 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно. Дэмчиглхаасүрэн овогтой ******* /РД:*******/ гэж бичиж, тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн дарга нь хянан баталгаажуулжээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Сарангэрэлийн 251*******4 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Д.Хишигжаргалын 201366 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр гэрч нар нь ******* ******* угсралтын , тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
9. Дээр дурдсан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтыг үндэслэн Д.*******ыг ******* ******* угсралтын эд 1989 оны 06 сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл нормчноор, барилгын пүүсийн угсралтын 2 дугаар ангид 1991 оны 01 сарын 16-ны өдрөөс 1992 оны 10 сарын 06-ны өдрийг хүртэл засал чимэглэлчнээр, ******* ******* ХК-д 1992 оны 10 сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл нормчноор тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ыг
- ******* ******* угсралтын эд 1989 оны 06 сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл нормчноор,
- пүүсийн угсралтын 2 дугаар ангид 1991 оны 01 сарын 16-ны өдрөөс 1992 оны 10 сарын 06-ны өдрийг хүртэл засал чимэглэлчнээр,
- ХК-д 1992 оны 10 сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл нормчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР