2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/05821

 

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар * ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д  холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч,  хариуцагч * нь 19,888,571 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,657,381 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,657,381 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,657,381 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,657,381 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,657,381 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,657,381 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,657,381 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,657,381 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,657,381 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,657,381 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,657,381 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,657,381 төгрөгийг нэхэмжлэгч М банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 257,393 төгрөгөөс 128,697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 128,697 төгрөгийг, хариуцагчаас 128,697 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ч.НЯМСҮРЭН