| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04575/И |
| Дугаар | 191/ШШ2025/05497 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/05497
| 2025 06 1******* | 191/ШШ2025/05497 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К ХХК хүсэлттэй,
Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарангэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ХХК нь Улаанбаатар хотыг бүрэн хамарсан өндөр хурдтай хэрэглэхэд хялбар, байгаль орчинд хор хөнөөлгүй, ухаалаг техник технологид суурилсан утасгүй сүлжээ (Wi-Fi) болон шилэн кабелиар интернетийг хувь хэрэглэгч болон албан байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Хариуцагч Э. ******* нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ТЕNТЕСН-4 үйлчилгээний №249391660 тоот хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр ******* ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгч нь сар бүрийн 05-аас 20-ны дотор 37,500 (нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт) төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Мөн гэрээний дагуу шинээр хэрэглэгчид Lite-5, Router, Voo тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч үйлчилгээг гэрээ байгуулснаас хойш зохих ёсоор хүргэж ирсэн. Гэрээний 4.4-т заасны дагуу хариуцагч нь сар бүрийн 20-ны дотор төлбөрийг төлж барагдуулах үүргийг хэрэглэгч хүлээсэн боловч 5 сарын хугацаанд *******1,739 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй хугацаа хэтрэлттэй компанийг хохироосоор байна. Мөн түүнчлэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-д төлбөр төлөөгүй 2 сар болсон бол тоног төхөөрөмжийн төлбөрийг үйлчилгээ үзүүлэгчид бүрэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулахыг 13777******* тусгай дугаараас мессеж илгээх мөн 7777-777******* лавлах утаснаас хэд хэдэн удаа утасдаж шаардсан боловч төлбөр барагдаагүй болно. Нэхэмжлэгч нь ТЕNТЕСН-4 үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ-ний дагуу төлөх үүрэгтэй 2024 оны 05, 06 сарын төлбөр болох *******1,739 төгрөг болон түүнчлэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-д заасны дагуу тоног төхөөрөмжийн төлбөр болох 464,000 төгрөг, нийт 54*******,239 төгрөгийг хариуцагч Э.*******аар гаргуулахаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Э.*******т нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний иргэний үнэмлэхний хаяг болох ******* дүүрэг, 10 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамж ******* тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолтыг хорооны засаг дарга тодорхойлсон байх тул.... гэх үндэслэлээр хэргийг 2024 оны дүгээр сарын 19-ний өдрийн 1*******4/Ш32024/25190 тоот шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх Э.*******т нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний иргэний үнэмлэхний хаяг болох ******* дүүрэг, 23 дугаар хороо, ******* дүгээр гудамж тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолтыг хорооны засаг дарга тодорхойлсон байх тул.... гэх үндэслэлээр хэргийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 197/Ш32025/13763 тоот шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэх, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зарлагын баримт, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ТЕNТЕСН үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ, ТТ09016, Э.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны дүгээр сарын 19-ний өдрийн 1*******4/ШЗ2024/25190 дугаартай захирамж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 197/ШЗ2025/13763 дугаартай захирамжийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Э.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Э.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. ******* ХХК болон Э.******* нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ТЕNТЕСН үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ байгуулагджээ.
3. Дээрх гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь Э.*******ын оршин суух ******* дүүрэг, 23 дугаар хороо, ******* -7 тоот хаягийн дагуу шүүхэд хандсан ба Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 197/ШЗ2025/13763 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Мөн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны дүгээр сарын 19-ний өдрийн 1*******4/ШЗ2024/25190 дугаартай захирамжаар ******* дүүрэг, 10 дугаар хороо, ******* уул ******* гудамж, ******* тоот хаягийн дагуу Э.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.*******ын оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн лавлагаагаар ******* дүүрэг, 10 дугаар хороо, ******* уул ******* гудамж, ******* тоот хаяг гарч ирсний дагуу тус шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бүртгэлтэй, амьдардаггүй гэх баталгаат шуудангийн буцаалт, уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх хорооны тодорхойлолт ирсэн байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн ТЕNТЕСН үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ-ний үүргийг шаардах нэхэмжлэлд Э.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Э.*******ын оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1, 6, *******, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан овогт ын ******* /регистрийн дугаар ДЮ04222*******01/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.*******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* ХХК /утас: *******000-*******77/-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ